Ирэх долоо хоногоос ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд өгч буй нэг сая төгрөгийн үлдэгдэл болох 670 мянгыг тараахаар товложээ. Энэ талаар Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын Халамж үйлчилгээний хэлт сийн дарга Д.Чойжилсүрэнгээс тодруу лахад “Ирэх долоо хоногоос 670 мянгыг тараах шийдвэр гарсан нь үнэн. Өнөөд рийн байдлаар дансанд мөнгийг нь байршуулаагүй байна. Шийдвэр ёсоор бол дараа долоо хоногт тараах ёстой. Гэхдээ төсөв мөнгө асуудалтай байвал хойшилж магадгүй” хэмээн өгүүллээ. Сангийн яамны “Хүний хөгжил сан”- гийн ажлын албаны дарга О.Цогт “Манайд ийм мэдээлэл ирээгүй. Засгийн газрын хуралдаанаар “Хоёрдугаар улиралд гурав хуваан олгоно” гэж шийдвэрлэсэн. Тэр цагт нь бид иргэдэд тодорхой мэдээлэх болно” гэв.
О.БАТ-УНДРАХ