УИХ-ын шинээр бүрдэх Парламентад бүсгүйчүүдийн төлөөлөл өмнөхөөсөө нэлээд нэмэгдэх төлөв ажиглагдаж байна. Холимог системээр сонгууль зохион байгуулж буй энэ үед АН, МАН-аас жагсаалтын эхний 10-т бичигдсэн нэр дэвшигчдэд сонгогдох магадлал өндөр.
Жагсаалтын эхний аравт АН-аас Р.Бурмаа, М.Батчимэг нар, МАН-аас Д.Сарангэрэл багтсан. Тэгэхээр энэ гурван бүсгүйд УИХ-ын гишүүн болох боломж өндөр гэсэн үг. Дээрээс нь тойрогт өрсөлдөж буй чадалтай эмэгтэй олон байна. Сонгуулийн хуулийн дагуу аливаа нам, эвслээс нэр дэвшигчдийн 20-иос доошгүй хувь нь бүсгүйчүүд байх ёстой. Нам, эвслүүд ч энэ зарчмаар нэр дэвшүүлсэн. Тэгэхээр 76 хүн бүрэн дэвшүүлсэн намын тухайд 15-16 бүсгүй өрсөлдөж байгаа юм. ИХН нэр дэвшигчдийнхээ 90 гаруй хувийг бүсгүйчүүдээр бүрдүүлчихээд буй.
АН
Тус намд чадварлаг, залуу улстөрч бүсгүй олон. Жагсаалтад нийт есөн бүсгүйгээ АН сойсон бол 48 мандатын долоог эмэгтэйч үүдэд хуваарилжээ. Энэ намынхан жагсаалт, тойрогтоо улс төрийн туршлагатай болон шийдвэр гаргах түвшинд ажиллаж байгаагүй ч арын албыг олон жил чадварлаг гүйцэтгэсэн чадалтай хүүхнүүдээ хольж оруулсан байна лээ. Дорнод аймагт Б.Мөнхцэцэг, Баян-Өлгийд Ч.Куланда, ДарханУулд Б.Мөнхтуяа, нийслэлийн Хан-Уул дүүрэгт Ц.Оюунгэрэл, Сонгинохайрхан дүүрэгт Л.Эрдэнэчимэг, Баянзүрхэд И.Нарантуяа, Баянгол дүүрэгт С.Одонтуяа нар хүч үзэж буй юм. Тэднээс нийслэлд өрсөлдөж буй бүсгүйчүүд нь илүү хүчтэй, дэмжлэг сайтай яваа. Тухайлбал, Хан-Уул дүүрэгт нэр дэвшиж буй Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Ц.Оюунгэрэлд сонгогчид нь ам сайтай байгаа аж. Тэрбээр Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын зөвлөх хийж, арын албанд олон жил ажилласан нэгэн. АН-ын чадварлаг бүсгүйчүүдийн нэг түүнд Хан-Уул дүүргээс сонгогдох магадлал өндөр байна. Мөн тойргоо сольж, Дархан-Уулд хүч үзэж буй УИХ-ын гишүүн асан Б.Мөнхтуяа, нийслэлийн Сонгинохайрханд дэвшсэн “Монос”-ын Л.Эрдэнэ чимэг, Баянголд хүч үзэж буй С.Одонтуяа нарын нэр хүнд боломжийн байгаа юм. АН-аас сойсон 16 эмэгтэйн гурав нь жагсаалтаар “ногоон гэрлээр” гарна. Тэгвэл тойрог дээр нэр бүхий бүсгүйчүүд нь ялбал УИХ дахь бүсгүйчүүдийн төлөөлөл зөвхөн АН-ын талаас 6-7 болж мэднэ.
МАН
МАН-ын тухайд жагсаалтын эхний аравт нэг л бүсгүйг оруулсан ч гэсэн энэ хэсэгт нийт 10 эмэгтэй бий. Жагсаалтдээ тэд эмэгтэй улстөрчдийн шинэ дүр төрх болсон Ц.Гарамжав, Б.Ундармаа гэх мэт бүсгүйг сой жээ. Мөн Ж.Цолмон, Ж.Сау ле, В.Удвал гээд дэд сайд бүсгүйчүүдийн цуваа тэнд үргэлжилнэ. Харин илүү туршлагатай улстөрч бүсгүй чүү дээ МАН тойрогт нэр дэвшүүл сэн байна. УИХ-ын гишүүн Д.Арвин нийслэ лийн Баянзүрх дүү рэгт, Д.Оюунхорол Завхан аймагт өрсөлдөж байна. Мөн Баянгол дүүрэгт Л.Амгалан, Сэлэнгэ аймагт С.Гэрэлмаа, Сүхбаатар дүүрэгт нийслэлийн Засаг даргын орлогч асан Ц.Цогзолмаа нар өрсөлдөж буй юм. Д.Арвин, Д.Оюунхорол нарын улстөрчийн туршлага ар вин, тухайн тойргоосоо сон гогдох магадлал өндөр. Мөн Сүхбаатар дүүрэгт Ц.Цогзол маа “хатуу самар” болно гэх таамаглал ч байна. Тэгэхээр МАН-аас ирэх Пар ламентад жагсаалтаас нэг, тойргоос 3-4 эмэгтэй сонгогдох төлөв байгаа юм.
ИЗНН
Тус намын дарга С.Оюун жагсаалтаа тэргүүлж, түүнээс гадна найман бүсгүй листэд багт жээ. Эхний аравт түүнээс гадна Ц.Энхтуяа, Б.Наранзул, Р.Лхагвадулам нарын гурван бүсгүй орсон байна. Гэхдээ ИЗННын хувьд эхний арав гэхээсээ таван хүнд боломж олдох магадлал өн дөр юм. Юутай ч эндээс намын дарга С.Оюун найдвартай УИХын ги шүүн болох нь. Тус намаас тойргууд дээр долоон эмэгтэй сойжээ. Архан гай аймагт Т.Наранцэцэг, Баянхонгорт Ё.Нандинцэцэг, Дорнодод Л.Оюунцэцэг, Завханд Т.Эр дэнэ чимэг, нийслэлийн Хан-Уул дүүрэгт Ч.Энхтуяа, Баянзүрхэд Р.Булгамаа, Баянголд Б.Туул нар нэр дэвшсэн байна. Гэхдээ С.Оюун гишүүнээс бусад бүсгүйг нь олон нийт төдийлэн танихгүй байгаа юм.
БУСАД НАМ
ИХН-аас Ж.Занаа, Д.Сүхжар галмаа гэх мэт иргэний хөдөлгөөн, төрийн бус байгууллагынхаа шуга маар олон нийтэд танил болсон бүсгүйчүүд бий. Нэр дэвшигчдийнх нь 95, жагсаалтын 100 хувийг бүсгүйчүүд бүрдүүлсэн “эмэг тэй сонгууль”- ийн хувилбарыг манай түүхэнд сонгож байсан нам байхгүй. Бүсгүйчүүдийн хүч, бололцоог хамгийн ихээр үнэлсэн нам нь ИХН болж байгаа юм. Хэдийгээр уг намын байр суурь “жижиг”- ээс болоод тэдний боломж хязгаарлагдмал ч бүсгүйчүүдийг дэмжих сон гогчдын хүчээр тус намаас нэр бүхий хүн сонгогдохыг бас үгүйсгэхгүй. Мөн нийслэлийн Чингэлтэй дүүрэгт “Шударга ёс” эвслээс сэтгүүлч Г.Уянга нэр дэвшиж буй. Бие даагчдын дунд “цогтой тэмцэгч” Г.Баасан бий. Энэ мэтээр олон нийтийн дунд дэмжлэг авч болохуйц бүсгүйчүүдийг тоолоход 10 элбэг хол гарахаар байна. Тэгэхээр ирэх Парламент бүсгүйчүүдээр “цөн түрэх”-эд гайхах зүйлгүй болох нь. Бүсгүйчүүдийн давуу талыг улс төрд тэд үзүүлээд өгөх биз ээ.
С.ТУУЛ