АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат, жагсаалтаар нэр дэвшигч УИХын гишүүн Ч.Сайханбилэг, М.Батчимэг нар цаг үеийн сэдвээр сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.
-УИХ-д нэр дэвшигчдээ танилцуулах ёслолын чуулганыг АН нэг тэрбум төгрөгөөр зохион байгуулсан гэж үнэн үү. АН ер нь сонгуулийн санхүүжилтээ ямар арга замаар босгож байна вэ?
Д.Эрдэнэбат: -СЕХ, Монгол банк хамтраад санхүүжилттэй холбоотой журам гаргаж, сонгуулиар зарцуулах мөнгөний дээд хэмжээг тогтоочихсон. Үүний дагуу нам есөн тэрбум төгрөгийн санхүүжилтийг хандиваар цуглуулна. Одоогоор манай сонгуулийн дансанд гурван тэрбум төгрөгийн хандив цугласныг сонгуулийн сурталчилгааны үйл ажиллагаандаа зарцуулаад явж байна. Сонгуулийн нээлтийн өмнө бид орон нутаг, нийслэлээс 8000 хүн оролцуулсан Их чуулган зохион байгуулсан. Орон нутгаас ирсэн төлөөлөгчдийн унаа, хоолны зардал гэх мэтээр нийт 256 сая төгрөг зарцуулсан. Долоон хүн л илтгэл тавьсан арга хэмжээг зохион байгуулахад тэрбум төгрөгийн зардал гаргана гэж байхгүй.
-Төсвийн хөрөнгөөр суртал чилгаа хийсэн, төрийн албан хаагчдыг нэр дэвшигч дийн уулзалтад хүчээр суулгасан гэх мэт мэдээлэл байна. Сонгууль ер нь шударга болж чадах уу?
Ч.Сайханбилэг: - Манай Сонгуулийн штаб үндсэн гурван чиглэлээр ажиллаж буйн нэг нь хууль. Бид нэр дэвшигчдэдээ “Ийм үйлдэл хийвэл хууль зөрчинө” гэдгийг байнга анхааруулж байгаа. Хууль зөрчсөн үйлдэл гарлаа гэдгийг ч нэр дэвшигч, ухуулагч нартаа өгч байна. Бид хийсэн, хийх гэж буй ажилдаа, хөгжлийн ямар асуудлыг онцолж буйд анхаарлаа төвлөрүүлж байгаа ч зарим хэвлэлээр АН-ын эсрэг хар мэдээлэл цацаж, нэр дэвшигчдийг гүтгэж, доромжилж байна. Хүнд, хортой нөхцөлд АН сонгуулийн суртал чилгаагаа хийж байгаа. Байдал хэрээс хэтэрвэл бид хол богдох байгууллагад хандана. Сурталчилгаа, санал авах ажиллагаа хуулийн хүрээнд болоосой гэж бид хүсэж буй ч санаа зовоосон мэдээлэл ирж байна. Хуулийн хэрэгжилт, зөрчлийн талаар бид ойрын хугацаанд мэдээлэл өгнө.
Д.Эрдэнэбат: -Хууль зөрчиж буй асуудлаар би Засгийн газарт уриалга хүргүүлсэн. Зарим аймагт мал аж ахуйтай холбоотой зээл олгосон. Засгийн газар сонгуулийн үеэр хууль зөрчиж иргэдэд зээл олгосон, ингэхдээ намаар ялгаварласан байна. Тиймээс Засгийн газар энэ хууль бус ажиллагаагаа зогсоогооч гэж уриалсан, хүлээж авсан гэж найдъя. Өмнөговь, Дундговь аймагт шатахуун “тасалдсан” хэрэг гарсан байна. Тэгсэн атал МАН-ын сонгуулийн штабын машинд шатахуун өгөөд, манай намынханд өгөөгүй хэрэг гарлаа. Сонгуулийн үйл ажиллагааг тасралтгүй явуулах, төрийн зүгээс дэмжлэг үзүүлэх асуудал хангалтгүй байна. Ер нь гүтгэх, доромжлох байдал эрчимжлээ.
-Дундговь аймагт АН-аас нэр дэвших эрхээ олж авахын тулд Б.Наранхүү намын удирдлагуудад 20 тэрбум төгрөг өгсөн гэх мэдээлэл гарсан. Бас энэ хүн нэр дэвшигч тодруулахын өмнөх өдөр АН-д элсэнгүүтээ “виз” авсан гэдэг нь үнэн үү?
-Энэ мэдээллийг нэг хэсэг сониноор бодлогоор явуулсан. Биднийг авдаг, иддэг мэтээр харагдуулах зорилготой ажил өрнөөд байгаа юм биш биз. Бид нэг ч гишүүнээс тийм мөнгө аваагүй. Би намын даргаас асуухад “Авсан бол би хариуцлагаа хүлээнэ, тийм юм байхгүй” гэсэн. Ийм гүтгэл гийг холбогдох газраар шал гуулах ёстой. Өчигдөр Б.Наран хүүтэй ярьсан. “Ийм асуудал байгаа үгүйгээ шүү- хээр шалгуулж шийдүүл” гэсэн. 20 тэрбум төгрөг гэдэг бол тоглоом биш. Б.Наранхүү хуулийн байгууллагад хандана гэдгээ хэлсэн. Түүнийг нэр дэвшүүлэх шийдвэрийг Дундговь аймгийн намын хороо, иргэдээс гар гасан юм. Дүрмийн дагуу аймгийн намууд нь гишүүн элсүүлэх, хасах гэх мэт асуудлаа шийддэг. Түүнээс намд элссэнийхээ маргааш нэр дэвшээг үй. Өнгөрсөн өвөл Өлзийт суманд намын гишүү нээр элссэн.
-АН-аас “Хүн шиг амьдарч, улс шиг хөгжье” уриа дэвшүүлсэн. Уриа, мөрийн хөтөлбөр биднийх, чинийх байсан, санаа хулгайлсан гэх мэт яриа бас гардаг. Энэ талаар ямар тайлбар өгөх вэ?
Д.Эрдэнэбат: -Бид хоёр жилийн өмнөөс орон даяар хэлэлцүүлэг өрнүүлж “Монгол хүн-2020” хөтөлбөрийг боловсруулсан. Энэ хугацаанд зүсээ нэг ч хувилгаагүй гэдгийг хэвлэлийн хуудас гэрчлээд өгнө. Тиймээс танай, манай санааны тухай асуудал байхгүй. Манай уриаг хэвлэлээр “Ард түмэн нохой шиг амьдраад байгаа юм уу, иргэд ажил төрөлтэй сайхан амьдарч байхад АН гутранги юм ярьж байна” гэх мэтээр шүүмжилсэн. Бид иргэдийн хүсэн хүлээсэн уриаг гаргасан гэдэгтээ итгэлтэй байна. Олонх яаж амьдарч байгаа нь ойлгомжтой байхад зохион байгуулалттайгаар мушгиж буй нь шударга бус.
Манайхаас хийсэн судалгаагаар ард түмний 80 хувь нь “Өөрчлөлт хэрэгтэй” гэсэн байна. Амьдрал сайхан байсан бол тэд өөрчлөлт хүсэхгүй байх. Гэр хорооллын иргэдийн хэд нь өдрийн гурав хооллож чадаж байна вэ гээд яривал асуудал бий. Гэхдээ Монгол Улсын эдийн засаг өсөж байгааг бид үгүйсгэхгүй. Гол нь энэ өсөлт иргэдэд очиж наалдахгүй байгааг л бид энэ уриагаараа илэрхийлсэн. Зарим баян айлын нохой хүнээс илүү амьдарч байгааг ч харахгүй өнгөрч болохгүй. Үүнийг үгүйсгэж, уран сайхны аргаар чимэх гэдэг байдал удахгүй дуусгавар болно гэдгийг АН илэрхийлж байгаа юм.
М.Батчимэг: -Энэ урианы цаана мөрийн хөтөлбөрт туссан бодит ажил, арга хэмжээ бий. Бид эх орондоо эзэн нь болж, эрүүл аюулгүй амьдрах нөхцөлийг бүрдүүлэхээр тусгасан. Монгол хүн бүр баялгийнхаа эзэн болсон цагт хүн шиг амьдарна. Намуудын мөрийн хөтөлбөрийг харьцуулж харахад хоосон амлалтын цуглуулга байна. Тусгасан зорилт бүрийг хэрэгжүүлэх арга замыг тодорхой зааж өгснөөрөө АН-ын мөрийн хө- төлбөр ялгаатай.
-Засгийн газрын хуралдаанаас Тавантолгойн нэгж хувьцааны үнийг тогтоолоо. 1072 хувьцааг 1.5 сая төгрөгтэй хольчихсоныг олон иргэн шүүмжилж байна. АН энэ асуудлаар ямар байр суурьтай байна вэ?
Ч.Сайханбилэг: -Ардчиллын сүүлийн 22 жилд бид иргэдээ өмчтэй болгох дөрвөн том ажлыг хийсэн. Малыг малчдад өгч, орон сууцыг иргэдэд хувьчилж, газрыг эзэмшүүлсэн. Дөрөвдүгээрт нь иргэдээ байгалийн баялгийн эзэн болгох үүднээс 2008 оны сонгуулиар “Эрдэнийн хувь” буюу нэг сая төгрөгийн хувьцаа олгохоор амласан. Үүний дагуу АН-ын гишүүдийн санаачилгаар Хүний хөгжил сангийн тухай хуулийг баталсан. Одоо иргэн бүр “Хүний хөгжил сан” гэсэн дэвтэртэй болсон. Стратегийн 15 ордын эзэн нь Монгол Улсын иргэн бүр гэдгийг үүгээр баталгаажуулсан. “Эрдэнэс Тавантолгой” компаниас иргэн бүр 1072 хувьцаа эзэмшихээр болсон. УИХ-аас гаргасан тогтоолын дагуу Засгийн газар нэгж хувьцааг 933 төгрөгөөр тогтоож, хүн бүрт дэвтрээр нь дамжаад нэг сая төгрөгийн хувьцаа очсон. Тиймээс АН-ын 2008 онд амласан “Эрдэнийн хувь” биелсэн.
Харин энэ хувьцаагаа сонгох боломжийг нь ахмад, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, оюутнуудад олголгүйгээр буцаагаад бэлэн мөнгөжүүлэх ажиллагаа явуулж буйд иргэд дургүйцэж байна. Одоо энэ сарын сүүлчээр үлдсэн мөнгийг бэлнээр тараах юм шиг байна. Үүний эх үүсвэрийг төмөр зам гэх мэт том төсөлд зориулах Хөгжлийн банкны мөнгөнөөс шийдэх гээд буй юм биш биз гэсэн хардлага байна. Бид үүнийг тодруулна. Сонгуулийн сүүлийн долоо хоногт бэлэн мөнгөөр бороо оруулах нь санал худалдаж авах л ажиллагаа. Д.Эрдэнэбат: -Засгийн га зар луйвар хийгээд байна. Хамтарсан Засгийн газрын үед 576 хувьцааны үнэлгээг бид сая төгрөгөөр тогтоосон. Гэтэл одоо “Энэ хувьцааг хоёр дахин өсгөлөө” гэж зарлачихаад үнийг нь сая төгрөг хэвээр тогтоож, ханшийг хоёр дахин бууруулсныг анзаарсан хүн байна уу.
Хувьцаа, Засгийн газрын хөрөнгө адилхан ард түмний өмч. Өөрийнх нь хөрөнгөөр хувьцааг нь худалдаж авч байна. Үүнд АН анхаарах ёстой. Бид үүргээ биелүүлж, “Эрдэнийн хувь”-иа ард түмэнд олгосон. Хамтарсан Засгийн газарт орсон нь буруу, зөв гэж зүхүүлсээр хийсэн гол зүйл нь энэ. Хамгийн үнэ цэнэтэй зүйлийг нь ард түмэнд хувьчлах боломжийг АН хамтарсан Засгийн газарт орсноор олгосныг хэн ч үгүйсгэхгүй. АН үүргээ биелүүлсэн учир Засгийн газраас гарсан. МАН 1.5 сая төгрөг амласан бол үүнийг хувьцаатай дүйцүүлэхгүйгээр тусад нь өгөх ёстой. Оюутнуудад ч хувьцаа нь үлдэх учиртай. Энэ Засгийн газар үүнийг хийхгүй бол сонгуулийн дараа шинээр байгуулагдах манай Засгийн газар хийнэ. Энэ Засгийн газар луйврын ажлаа зогсоох ёстой.
-Сонгуулийн хуулиар мөнгөн амлалт өгөхийг хориглосон ч намуудын мөрийн хөтөлбөрт ийм заалт орсон байна. Үүнд ямар тайлбар өгөх вэ?
Ч.Сайханбилэг: -МАН 2031 он хүртэлх төлөвлөгөөндөө уг асуудлаа оруулчихсан. СЕХ-нд өгсөн мөрийн хөтөлбөрт нь энэ бүхэн тусаагүй. Нэр дэвшигчид нь “Цалинг тэдэн төгрөг болгож нэмэх боломжтой” гэж яриад байгаа, шууд нэмнэ гээгүй. АН-ын тухайд тодорхой зарчмыг нь мөрийн хөтөлбөртөө тусгасан. Цалинг инфляцтай уялдуулж нэмэх замаар иргэдийн амьдралын баталгааг хангах ёстой. Хөдөлмөрийн бүтээмжтэй уял дуулж цалинг салбар сал бараар нь, олон нийтэд зар лахгүйгээр нэмнэ гэсэн. Зарлачихаар дагаад юмны үнэ өсчихдөг. АН ялсны дараа ийм өөрчлөлт оруулна. Энэ бол хамгийн шударга зарчим. Биднийг ялчихвал нийгмийн халамжийн бодлого зогсоно гэсэн яриа гараад байгаа.
Бид хууль зөрчиж, шинээр мөнгө амлахгүй. Уг асуудлыг бид Хүний хөгжил сангийн тухай хуулиар шийдчихсэн. Энэ сангийн орлогын эх үүсвэр нь стратегийн орд газруудын төрийн эзэмшлээс болон байгалийн нөөц ашигласны төлбөрөөс орж ирэхээр заачихсан. Энэ мөнгө жил ирэх бүр нэмэгдэж явна. Үүнийг нийгмийн халамж, даатгал, эрүүл мэнд, боловсролын үйлчилгээ, орон сууцанд зориулахаар заасан. Энэ бүхнийг АН үргэлжлүүлнэ. Нийгмийн халамжийн бодлого хавтгайрсныг цэгцэлнэ. Ажлын байр нэмэх замаар иргэдээ орлоготой болгоно, тэр нь амьдралд нь нэмэр болох бодлогыг АН баримталж байгаа. Хоёр намын мөрийн хөтөлбөрийн эхлэл хүртэл өөр. Манай намын хөтөлбөр “Ажилтай, орлоготой монгол хүн” гэж эхэлдэг бол МАНынх нийгмийн халамжийн бодлого нь урдаа яваа. Бодлогын ийм гол ялгаа бий.
С.ТУУЛ