УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл өчигдөр Налайх дүүргийн иргэдтэй уулзлаа. Гэр хорооллын айл өрхүүдэд газрыг нь өмчлүүлж, инженерийн шугам сүлжээ татах замаар амины орон сууцны хороолол бий болгож, гамшгийн хэмжээнд хүрээд буй агаарын бохирдлыг буу руулах бо дит саналыг тэр дэвшүүлж буй юм. Энэ тухайгаа тэрбээр налайх чуу дад танилцуулав. Гэр хо роололд амьдарч байгаа ир гэн бүр метр квадрат нь хоёр сая төгрөгт хүрчихээд байгаа нийтийн орон сууц худалдан авах боломжгүй. Тиймээс төр нь иргэдээ дэмжиж, газраар нь барьцаалж, орон сууцны зээлд хамруулан хашаандаа хаустай болоход нь туслах ёстой. Ийм замаар эрүүл, аюулгүй орчинд амьдрах тухай Үндсэн хуулийн заалтыг биелүүлэх түүний саналыг Налайхын иргэд дэмжиж, ажлаа түргэн эхлэхийг хүсчээ. Төрийн бодлогоос хаягдсан гэр хо рооллынхны амьдралыг өөрчилж, хотынхоо өнгө төрхийг засахаар НИТХ-ын сонгуульд нэр дэвшиж буйгаа тэрбээр онцолсон байна. Хэрэв АН нийслэлийн сонгуульд олонхийн дэмжлэг авбал хотын захиргааг гэр хороолол руу нүүлгэж, гэр хороолол руу инженерийн шугам татах ажлыг яаравч лах юм байна.