Улсын бүртгэлийн ерөнхий газрын удирдлагууд 28 мянган ширхэг цахим үнэмлэх хуурамчаар хэвлэсэн, Баянзүрх дүүрэгт олон тооны сонгогч нэмж бүртгэсэн гэх асуудлаар өчигдөр тайлбар өгөв. Тэд гарсан асуудлыг “Олон нийтийн санаа бодлыг үймүүлэх гэсэн УИХ-ын гишүүдийн санаатай үйлдэл” хэмээн онцолсон.
Тухайлбал, тэр олон үнэмлэх тэднээс огт хамааралгүйгээр буюу цахим үнэмлэх хэвлэх машины “буруу”-гаас болж гэнэт хэвлэгдээд гараад ирсэн гэнэ. Хуулиар олгогдсон эрх бүхий цагдаа, шүүх, татварын байгууллагууд шаардлагатай тохиолдолд УБЕГ-т бичгээр хүсэлт гар ган ир гэдийн лавлагааг авдаг бөгөөд энэ оны нэгээс зургаадугаар сарын хооронд 28081 хүний лавлагааг гаргуулсан аж. Гэтэл өнөөх лавлагаанууд нэгдсэн бүртгэлийн санд автоматаар хадгалагдсан нь тэр болгоны тоогоор цахим үнэмлэх хэвлэгдэх шалтгаан болсон гэнэ. Өөрөөр хэлбэл, тэдгээр иргэд өөрсдөө хүсэлт гаргаагүй, иргэний үнэмлэхний хугацаа нь дуусаагүй, хүчинтэй хэвээр байтал цахим үнэмлэх өөрөө “хүрээд” ирж.
Ийнхүү лавлагаан дээр холион бантан үүссэн тул өчигдрөөс эхлэн дээрх 28 мянга гаруй иргэний цахим үнэмлэхийг харьяа аймаг, дүүргийн Ул сын бүртгэлийн хэлтэс рүү хүргүүлэхгүй байх, өмнө нь хүргэгдсэн тохиолдолд иргэний үнэмлэхний баруун дээд хэсгийг хайчилж хүчингүй бол гоно гэдгийг УБЕГ-ын дэд дарга Г.Билгүүн хэллээ. Гэхдээ цаашид ч шаардлагагүй цахим үнэмлэх хэвлэх тохиолдол гарах учраас энэ асуудлыг хэрхэн шийдэх, цахим үнэмлэхний бэлдэц хан галттай, эсэхийг түүнээс асуухад “Одоогийн төхөөрөмж лавлагааг ангилах боломжгүй учраас манай ажилтнууд цаашид хүсэлтийг хуулийн байгууллагаас бичгээр ирүүлсэн үү, иргэдийн өөрсдийнх нь хүсэлт үү гэдгийг цаасаар ч болсон дахиж тулгалт хийх юм. Манайд 880 гаруй мянган цахим үнэмлэхний бэлдэц ирсэн учраас хангалттай” гэв.
Харин Баянзүрх дүүрэгт 21 мянган сонгогчийг нэрсийн жагсаалтаас хасаж, МАН-ыг дэмждэг 14 мянган сон гогчийг нэмж бүртгэсэн гэх мэдээллийг тус газраас шалгаж үзсэн гэнэ. “Тус дүүрэгт 1899 хүн нэр сийн жагсаалтад нэмж бүрт гэгд сэн нь цэргийн ангиудад хууль ёсны дагуу шилжиж ирсэн алба хаагчид байсан. Энд нэг зүйлийг онцолж хэлэхэд иргэд харьяа сонгуулийн хэсэгтээ очиж, өөрийн нэрээ тулгаж үзээд, зөрчил гомдол байвал хуулийн дагуу энэ сарын 18-ны дотор манайд мэдэгдэх ёстой. Бид гурав хоногийн дотор зөрчлийг арилгах юм. Мөн хурууны хээ унших төхөөрөмж байгаа учраас ямар ч тохиолдолд нэг хүн давхардуулж санал өгөх боломжгүй” хэмээн УБЕГын Бүртгэлийн газрын орлогч дарга Г.Энхтайван ярилаа.
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 26-наас энэ оны тавдугаар сарын 1-ний хооронд лавлагаа авсан 64940 иргэнээс сонгуулийн насны 40091 хүний цахим үнэмлэхийг хэв лэн, орон нутагт хүргүүлсэн байна. Харин тав дугаар сарын 1-нээс зургаа дугаар сарын 1-ний хооронд иргэний үнэмлэх ний лавлагаа авсан сонгуулийн насны 56387 хүний цахим үнэмлэхийг нөгөөдөр гэхэд харьяа аймаг, дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлж, 25-ны дотор иргэдэд олгож дуусах гэнэ. Иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан сонгуулийн насны 1.839.000 хүн энэ жил саналаа өгөх ёстой юм байна.
Л.ГАНЧИМЭГ
З.ЭНХБОЛД: Өргөдөл гаргаагүй 28 мянган хүнд хэвлэсэн цахим үнэмлэх тараахыг зогсоосон
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дэргэд байгуулсан Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэл
хяналтын дэд хорооны дарга З.Энхболд өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийв. Сонгогчдын бүртгэл тойрсон асуудлаар иргэдээс тус Дэд хороонд олон гомдол ирүүлсэн юм байна. Тухайлбал, Чингэлтэй дүүргийн иргэн Н.Баярсайхан “Манайх ам бүл зургаа байхад 13 болгож долоон хүн нэмсэн байна” гэжээ.
Иймэрхүү байдлаар зарим айлын ам бүлд огт байхгүй, танихгүй хүмүүсийг нэмж бичсэн, эсвэл нас барсан болон шилжиж явсан хүнийг бүртгэлээс хасаагүй тохиолдол нийслэлд болон Орхон аймагт гарсан юм байна. Энэ талаар ирүүлсэн иргэдийн өргөдөл, гомдлыг УБЕГ руу илгээх гэнэ.
Мөн тэрбээр “Энэ сарын 18 хүртэл иргэд харьяа сонгуулийн хэсгийн хороондоо очиж сонгогчийн бүртгэлээ хянаж, дээрхийн адил зөрчил байвал залруулах боломжтой. Хуулиар олгосон энэ боломжоо ашиглаж, хяналт тавихыг иргэдэд уриалж байна.
Сонгогчдын бүртгэлтэй холбоотой гомдол саналаа Төрийн байгуулалтын байнгын хорооны 260755, УИХ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны 265958 дугаарын утсаар өгч болно” гэв. Энэ сарын 18 хүртэл сонгогчид бүртгэлээ цэгцлэх учир хурууны хээний мэдээллийг хэсгийн хороодод дахин шинэчлэн олгоно. Энэ ажилд алдаа гарахгүй бол нэг хүн хоёр удаа санал өгөх боломжгүй гэлээ. Түүнээс зарим зүйл тодруулав.
-Цахим үнэмлэхийг олгох ёсгүй хүмүүст өгсөн гэсэн мэдээлэл байна. Үүний шалтгаан нь юу вэ?
-Иргэний үнэмлэхээ гээсэн, үрэгдүүлсэн, мөн сунгахаар өргөдөл гаргасан хүмүүст цахим үнэмлэх олгох тухай УИХ-ын тогтоолын төслийг УБЕГ зөрчжээ. Нийт 98 мянган хүнд цахим үнэмлэх олгохоор хэвлэсний 28 мянга нь өргө дөл гаргаагүй хү мүүсийнх бай сан. Өргөдөл гаргаагүй иргэдэд цахим үнэмлэх хэвлээд түрүүчээс нь тарааж байсныг зогсоосон. Цахим үнэмлэх олгохдоо хуучныг нь хайчилж хүчингүй болгож бай гаа. Гэтэл хуучныг нь хүчингүй болголг үйгээр шинийг өгсөн зөрчил бас илэрсэн. Өргөдөл гаргаагүй хэдэн хүнд цахим үнэмлэх тараасныг одоо тодруулж байна.
-Яагаад өргөдлөө гаргаагүй хүмүүст цахим үнэмлэх хэвлэчихсэн юм бэ?
-Энэ 28 мянган хүн иргэний үнэмлэхтэй холбоогүй, өөр төрлийн лавлагаа авахаар УБЕГ-т ханджээ. Үүнийг нь машин ялгаж уншаагүй учир бүгдэд нь хэвлэсэн байна. Нийт 95 мянган цахим үнэмлэх хэвлэснээс дээрх 28 мянгыг ялгана. Тэд хугацаа сунгаагүй хуучин үнэмлэхээрээ сонгуульд оролцоод долоодугаар сарын 20-ноос шинэ үнэмлэхээ авч болно.
С.УУЛ