Монголын бахархал гэгдэн, дэлхийн анхааралд өртөөд буй Өмнөговь аймгийн Даланзадгад сумын иргэд өнгөрсөн даваа гаригт Хөгжимт драмын театрын танхимдаа цуглав. Тэд Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга С.Батболд тэргүүтэй МАНын УИХ дахь бүлгийн дарга Ө.Энхтүвшин, Эрүүл мэндийн дэд сайд Ж.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй багийн хантай уулзахаар иржээ.
Сонгуулийн мөрийн хөтөлбөрөө танилцуулах зорилготой тэд Өмнөговийн Ханхонгор, Дундговь аймгийн Эрдэнэдалай, Мандалговь, Говь-Угтаал сум, Говьсүмбэр аймгийн Чойрт ажилласан юм. Өмнөговь аймгийн Даланзадгадын иргэдтэй хийсэн уулзалтын эхэнд Ерөнхий сайд С.Батболд “МАН 91 жилийн түүх, 220 мянган гишүүнтэй, дэлхийн 160 гаруй орноор Монгол Улсаа хүлээн зөвшөөрүүлж чадсан улс төрийн хүчин” хэмээн онцолсон. Мөн “Дэлхийд нөөцөөрөө дээгүүрт эрэмбэлэгдэх Оюутолгой төслийг 2003 онд эхлүүлэх боломж байсан.
Гэхдээ улс төрийн эсрэг байр сууринаас болоод хэрэгжиж эхлэх боломжгүй байсан бол Хамтарсан Засгийн газар бүрэлдсэн өмнөх дөрвөн жилд Оюутолгой, Таван толгойн төсөл “амь орсон” гэв. Түүнчлэн “МАН 2008 онд УИХ-д олонх болж, дан гаараа Засгийн газар байгуулах боломжтой байсан ч эдийн засгийг хөдөлгөгч дээрх томоохон төслүүдийг эхлүүлэхэд хамтарч ажиллахыг зүйтэй хэмээн үзсэн. Үр дүнд нь энэ удаагийн УИХ, Засгийн газар Монголын эдийн засгийн өсөлтийн суурийг тавьж чадсан. 2008 оноос эхтэй дэл хийн санхүү, эдийн засгийн хямралаас өдийг хүртэл Грек, Испани тэргүүтэй Европын орнууд гарч чадаагүй байна. Харин манай улс тэрхүү санхүүгийн хямралыг давж гарч чадсан.
Монгол зэс, нүүрсээ экспортолсноор ийнхүү эдийн засгаа өсгөж чадсан гэвэл эндүүрэл. Хэрэв төр засаг маань тогтвортой бус, бодлого нь тодорхойгүй бол хөрөнгө оруулалт, экспортын хэмжээ нэмэгдэхэд бэрх шээлтэй. Байгалийн баялагтай Казахстан, Кыргыз зэрэг улс бий. Гэхдээ төрөөс явуулж буй бодлогод илүү итгэж, ойлгож байгаа учраас хөрөнгө оруулалт, гаднынхны итгэл нэмэгдсэн нь эдийн засгийн өсөлтөд нөлөөлсөн. Сон гуулийн хугацаанаас өмнөх зургаан сард Ардчилсан намынхан Засгийн газраас гарч явсан ч хүний, өөрийн гэж ял галгүй мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэн ажиллаж ирсэн” гэв. Тэрбээр эдийн засгийн өсөлт хүн бүрт очих учиртай тул нийгмийн баялгийн шударга хуваарилалтыг эхл үүлэн, Хүний хөгжлийн сан байгуулъя гэсэн санаачилгыг Зүүн төвийн МАН-аас эхл үүлсэн гэж ярилаа.
МАН-ын хувьд мөрийн хөтөлбөрөө гаргахын тулд 21 аймгийн иргэдтэй уулзан “Ард түмнээ сонсъё” аяныг өрн үүлсэн. Уг мөрийн хөтөл бөрт өнгөрсөн дөрвөн жилд хий сэн бүхнээ үргэлжлүүлэн, алдаа оноон дээрээ тулгуурлан, ололт амжилтаа батат гасан судалгаа үндэслэлтэй, шинжлэх ухаанч мөрийн хөтөлбөрийг дэвшүүлсэн гэнэ. Тодруулбал, хөтөлбөртөө хүн төвтэй, эдийн засгаа тогтвортой байлгахад анхаарсан аж.
Тэд 10 мянган үйлдвэр, 300 мянган ажлын байр бий болох боломжтой хэмээн үзэж буй. Бас хавтгайруулсан халамжийн бодлогын оронд зөвхөн хэрэг цээтэй хүмүүст тэтгэмж ол гох нь зүйтэй, эрүүл мэнд, боловсролын салбарт төсвөөс илүү хөрөнгө заран, төр илүү ачаа үүрэх ёстойг ч тусгасан байна. МАН-ыг уламжлалаа хадгалж, шинэчлэлийг хийж чаддаг улс төрийн хүчин гэж хэлж болох гэнэ.
Учир нь энэ удаагийн сонгуульд тус намаас нэр дэвшигчдийн тэн хагас нь залуу улстөрчид. Тодруулбал, 40 хүрээгүй 27 хүн нэр дэвшжээ. Мөн 20 гаруй хувь нь улс төрийг зөөллөх “ид шидтэй” эмэгтэйчүүд юм байна. Даланзадгад дахь уулзалтын үеэр нутгийн иргэдийн зүгээс энэ сарын 10-нд Ухаахудагаас Даланзадгад руу хол босон 35 кВт-ын өндөр хүчдэлээр цахилгаантай болгосон нь найдвартай эсэхэд санаа зовж буйгаа учирлаж байлаа. Дарга явдаг, тог унтардаг явдал гарах вий гэж хард сан тэдэнд цаашид 110 кВт-ын хүчдэл холбохоор тө- лөвлөж буйгаа Эрчим хүч ний газрын төлөөлөл дуулгасан юм. Даланзадгадынхны санаа зовж явдаг бас нэг асуудал нь Балгасын улаан нуурын усыг уурхайд ашиглах явдал. Энэ талаар Ерөнхий сайдын зөвл өх Б.Долгор “МАН аливаа шийд вэрийг гаргахдаа байгаль орчны асуудлыг нэгд үгээрт тавьж шийдвэрлэнэ. Өмнөговь зөвхөн уул уурхайн нутаг байж болохгүй. Үүнийг анхааран ажиллана” хэмээсэн.
Дашрамд дурдахад, уг нуурын усыг хамгаалахаар 11 заалт бүхий бичгийг гаргасан гэж байна лээ. Өмнөговь аймагт МАНаас нэр дэвшээд буй УИХ-ын гишүүн, “Өмнийн говийн зөвлөл” ТББ-ын зөвлөлийн дарга Х.Бадамсүрэн тус аймагт борлуулдаг өргөн хэрэглээний бараа, бензиний үнэ Улаанбаатарынхаас илүү байдагт анхаарч ажиллахаа илэрхийлсэн. Ханхонгор сумынхны хэлж буйгаар тэд литр А80 бензинийг 1650, АИ-92-г 1850 төгрөгөөр худалдан авч байгаа гэнэ. Залуу улстөрчдийн нэгд орох, Дундговь аймагт дэвшээд буй МАН-ын Бага хурлын гиш үүн Б.Амарсанаа “Дундговь айм гийн хойд талд нийт хүн амын 46 хувь нь амьдардаг Улаанбаатар бий. Зүүн талд Чойр, Сайншанд гээд хүнд аж үйлдвэрийг хөгжүүлэх бүс нутаг, өмнө зүгт уул уур хайн хөгжлийн тэргүүлэх бүс нутаг бий. Манай нутгийн хойд талд Хархорин нь түүхийн, байгалийн цогцолбор, аялал жуулчлалын бүс байгаа. Энэ дөр вийн дунд бүхлээрээ оршиж буй цорын ганц аймаг нь Дундговь. Манай аймаг цэвэр мал аж ахуйд тулгуурлан амьжиргаагаа авч явдаг. Дээрх дөрвөн хөгж лийн цэгт бүтээгдэхүүнээ хүргэж чадвал богино хугацаанд хөгжилд хүрэх боломж бий гэж байлаа. Мөн “Energy Resources” компанийнхан гэхэд ажилчдынхаа усны хэрэглээнд зориулан 18 мянган савласан усыг Улаанбаатараас тээвэрлэдэг, өдөрт таван тонн мах хэрэглэдэг гэж тооцоо бий аж. Тэгэхээр мах, сүүгээ дээрх уул уурхай, хүнд аж үйлдвэр, аялал жуулчлалын бүс нутагт борлуулах зах зээл хангалттай бий аж.
Мандалговьд болсон дээрх уулзалтын үеэр сонгогчид нутгийн хүү Б.Амарса нааг дэмжиж буйгаа илэрхийлж байсан юм. Улаанбаатарыг Мандалговьтой холбох 200 гаруй км авто замыг тэн хагасыг барьж дуусаад буйг УИХ-ын гишүүн Р.Раш уулзалтын үеэр хэлсэн. Уг авто замыг барьж дуусгахад онцгойлон анхаарч ажиллахаа Ерөнхий сайд амлаад, 2014 оны эхэн үе гэхэд бүрэн ашиглалтад орсон байна гэлээ. Энэ удаагийн суртал чилгааны ажлын эцсийн уулзалт Говьсүмбэр аймгийн төв Чойрын иргэдтэй уулзсанаар өндөрлөсөн. Тус аймагт нэр дэвшсэн УИХ-ын гишүүн Ж.Бат суурийг намын нөхөд нь турш лагатай улстөрч хэмээж байв. Чойрынхонтой хийсэн уулзалтын үеэр иргэдээс олон асуулт тавьж байсны нэг нь “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааны тухай байлаа. Үүнд Ерөнхий сайд С.Батболд “Хувь цааныхаа оронд бэлэн мөнгө авах хүсэлтэй ахмад настан, хөгж лийн бэрх шээлтэй иргэдэд эхний ээл жийн 330 мянган төгрөгийг олгож дууссан. Үлдэх хэсгийг долоодугаар сарын 1-нд багтаан олгоно” гэв. Мөн тус төвийн Кэмбрижийн стандартаар тав дугаар сур гуулийг төгсөгчдийн зүгээс боловсон хүчнээ дэлхийн стандартаар сургах ажлыг эхлүүлсэнд талархаж буйгаа Ерөнхий сайдад илэрхийллээ.
Ц.ЭНХ