УИХ-ын сонгуулийн сур талчилгаа эхэлж, нэр дэвшиг чид гарааны зурхайгаас гарснаас хойш нэг долоо хоног өнгөрч, “морьд” замынхаа гуравны нэгийг туулаад байна. Тэгэхээр ямархуу “морьд” өнгөлж яваа, алиных нь хөл чанга байгааг ямар нэг хэм жээгээр дүгнэх боломж бүрдсэн гэсэн үг. Гэхдээ газар яагаа ч үгүй. Уяач, унаач хоёр ямар бодол, төлөвлөгөөтэй урал дааны замд гарсныг тааж хэлэхэд бэрх. Амыг нь татаж яваад бариа дөхөнгүүт байдаг чадлаа шавхах тактиктай нэг байхад эхнээсээ өнгөнд гарч, эрчээ алдалгүй зурхайд дөтлөх бодолтой нь бас бий л байх. Бас морь улдах, эцэх, ха дуурах гээд уралдааны замд юу эс тохиолдохов. Гэхдээ аль тойрогт, хэн ялах магадлалтай, сон гуулийн дараа парламент дахь улс төрийн хүчнүүдийн харьцаа ямархуу байх та лаарх таамаглалыг бид өм нөх дугаартаа нийтэлсэн би лээ. Энэхүү таамаглалыг сон гогчдын санаа бодлыг танд сан тандалт, сонгуулийн сурталчилгааны хэв маягт хийсэн ажиглалтад тул гуурлан хийж байгаа.
ДУНДГОВЬ (Нэг мандат, найман нэр дэвшигч)
Найман нэр дэвшигч бүгдээрээ УИХ-д анх удаа тоосоо өргөж байгаа, шинэ хүмүүс байна. Ганц эрхийн төлөөх өрсөлдөөн АН-аас дэвшсэн “Мон-Уран”- гийн Б.Наранхүү, МАН-аас нэр дэвшсэн, Нийгмийн ардчилалМонголын оюутны холбооны ерөнхийлөгч Б.Амарсанаа нарын хооронд өрнөх нь тодорхой. Б.Наранхүү сонгуулийн өмнөхөн АН-д элссэн. Уг нь МАН-аас дэвших бодолтой байгаагаа илэрхийлж, байсан гэсэн. Энэ намаас сонгуульд өрсөлдөхөөр бэлтгэж байсан, Дундговьдоо нөлөө бүхий, гайгүй рейтингтэй нэгэн залуугийн нэрийг татуулсан ч гэв гэнэтхэн өөр шийдвэр гаргасанд нь гайхсан, элдвээр таамагласан яриа хөөрөө гарч байгаа. Аймгийнхаа 70 жилийн ойгоор хурдан морьдын түрүүг Land-200-гаар байлж, бэл бэнчингээ гайхуулсан. Тод манлай уяач Эрдэнэчулууны домогт шарга азарга Б.Наранхүүг Монголдоо алдаршихад томоохон хүчин зүйл болсон. Нэр цэвэр биш. Элдэв хэл ярианд нэлээд өртөмтгий. Түүнийг бурхан гэж хүндлэх, буг хэмээн өөчлөгчид тэнцүү, тавь тавин хувьтай. МАН-ын Б.Амарсанаа залуухан, цоо шинэ дүр төрх. Барилгын инженер мэргэжилтэй, шинэ цагийн боловсрол, мэдлэг эзэмшсэн, хамгийн энгийн тодорхойлолтоор бол нүдэнд дулаахан, яриа хөөрөө сайтай, ажил хэрэгч залуу. Дундговиос Монгол төрийн түүхэнд мөнхөрсөн төрийн зүтгэлтэн хоёр хүн төрсөн. Нэг нь Ерөнхий сайд агсан Ж.Наранцацралт. Нөгөөх нь автономитын үеийн Түр засгийн газрын Ерөнхий сайд буюу Халхын Хүрээний бүх хэргийг түр ерөнхийлөн захиран шийтгэх газрын тэргүүн сайд байсан, 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалыг гардан зохион байгуулагчдын нэг, Богд хаант тусгаар Монгол Улсын анхны таван яамны нэг, Сангийн хэргийг бүгд захиран шийтгэгч яамны тэргүүн сайдаар томилогдсон Түшээт чин ван Г.Чагдаржав билээ. Б.Амарсанаа энэ хүний ураг удмынх аж. Энэ бол түүнд эерэг оноо авчрах нэг нөхцөл болно. Мөнгө хөрөнгөтэйгээ сонгох уу, Дундговийн хийгээд Монголын ирээдүйд хэрэгтэй залууг дэмжих үү гэдэг ац сонголтын өмнө дундговьчууд зогсож байгаа. Мөнгөөр сонгуулийг шийдэж болохгүйг хуульчилсан энэ цаг үед Б.Амарсанаа нь хамаагүй цэвэрхэн сонголт болж харагдаж байна. Таамаглал: МАН-1
ЗАВХАН (Хоёр мандат, 12 нэр дэвшигч)
2008 онд Завханыхан МАН-ын гурвыг гурвууланг нь сонгосон. Энэ удаа хоёр мандаттай болсон болохоор сонголтоо нэлээд нухацтай хийх байх. Гэхдээ нэг суудал гарцаагүй Я.Санжмятавынх, нөгөөх дээр нь л өрсөлдөөн үүснэ гэж таамаглаж байна. Я.Санжмятав 2004 онд АН-аас нэр дэвших боломж олдоогүй тул бие даан өрсөлдөөд УИХ-д орж ирж байсан. Гэхдээ намаасаа гарна, энэ тэр гэж хөгөө хөлдөө чирээгүй нь түүний ирээдүйг харсан зөв алхам байлаа. 2008 онд намаасаа эрх авч нутагтаа хүч үзсэн ч ялагдал хүлээсэн. Гандан бууршгүй Мятав хүү орон нутгийн сонгуульд намаа ялуулж чадсанаар Засаг даргын суудалд суусан. Мянган морин хуурч хүүхдийг Сүхбаатарын талбайд тоглуулж, томоохон оноо халаасалсан. Аймгаа өнгөрсөн дөрвөн жил сайн удирдсан гэж ярих юм билээ. Хэрвээ аймгийн даргадаа Завханыхан үнэхээр ам сайтай байгаа бол АНын нөгөө нэр дэвшигч Б.Шинэбаатарт томхон боломж байна. Санжмятавын, түүнийг дагасан АН-ын өндөр рейтинг түүнийг чирээд гараад ирж мэднэ. Ийм хатуухан давааны бэлд МАН-ын Д.Балдан-Очир, Д.Оюунхорол нар зогсож байгаа. Д.Оюунхорол бол Монголын улс төрд нэр, нөлөөтэй цөөхөн эмэгтэй улстөрчийн тэргүүн эгнээнд бичигдэж буй хүн. Завханыхан түүнд хир халдаах дургүй. Б.Шинэбаатарыг ухраах боломж түүнд бүрэн бий. Ерөнхийдөө хоёр дахь суудал МАН-ын хоёрын нэгэнд оногдоно гэсэн таамаглал нэг их зөрөхгүй л болов уу. Д.Балдан-Очир хөдөө, мал, малчин гурваар тодотголоо хийдэг. 2008 онд сайн үүлдрийн хуц, ухнаар Завханы малчдыг “тойголсон” нь байгаа зөв оносон. Алсыг харсан энэ нүүдэлд малчид одоо ч ам сайтай байгаа. Парламентын баталсан “Монгол мал” хөтөлбөрийн авторын эрх Д.Балдан-Очирт ногдоно. Тэр ямар ч байсан хөдөөгийнхөнтэй үг хэлээ тун давгүй ойлголцдог хүн. Тэгэхээр бас л шаанс бий. Бусад өрсөлдөгчдөөс Тагнуулын ерөнхий газрын тэргүүн дэд даргаар ажиллаж байсан, генерал Д.Чимэд-Юндэн анхаарал татаж байгаа. Уг нь АН-ын угшилтай хүн. Одоо бол бие дааж байгаа. Удам угсаа, нэр нөлөө нь Завхандаа тун дажгүй юм билээ. Сонгогдохгүй ч АН-ын хоёрын саналаас дундлах магадлалтай. Таамаглал: АН-1, МАН-1
ӨВӨРХАНГАЙ (Хоёр мандат, 13 нэр дэвшигч)
Мөнгө тараасан гэсэн хэл аманд өртөж, сонгуулийн сурталчилгааны босгон дээр бага зэрэг бүдэрсэн ч Г.Батхүү гарцаагүй торойно. Өвөрхангайнхан түүнийг үнэлдэг, хүндэлдэг. Нутгийнхныхаа энэ итгэлийг Г.Батхүү алдаж байгаагүй. Ямар ч шалгуураар шүүж, цэгнэж үзсэн, түүнд сонгогдохгүй байх учир шалтгаан алга. Г.Батхүүтэй харьцуулах юм бол Д.Зоригтод сонгогдохгүй байх шалтгаан нэг биш бү- рэлдчихэж. Ер нь бол Батхүүгийнхээ гараас л зүүгдэж яваа. Өмнө тийм байсан, одоо ч ялгаагүй. Нутгийнхныхаа анхааралд тэгтлээ сайн өртөж чадаагүй. Парламентын танхимаас ч тодорч товойх юмаар бага. Нэг тийм мөрөө хөөсөн, хал балгүй, элдэвт барьц алдаад байхааргүй имижтэй ч хөрөнгө мөнгөний асуудалд нэр нь хавчуулагдчихсан л тууж явдаг нөхөр. Тэгэхээр энэ жилийн хувьд Өвөрхангайнхан түүнд “Баяртай” гээд хэлчихэж магадгүй. Түүний оронд гарч ирэх хүн байх вэ? Уг нь МАН-ын С.Чинзориг байх магадлалтай. Өнгөрсөн сонгуулиар дөрөө харшуулж явсан журмын нөхөр, БОАЖ-ын сайд байсан Г.Шийлэгдамба нь энэ удаа МАХН-ын томилолт өвөртлөөд давхиад оччихож. 2008 онд Шийлэг бараг сонгогдсон, нам доторх тохироонд орсон гэлцдэг. Тэгэхээр түүний фэнүүд Өвөрхангайд байгаа гэсэн үг. Энэ хүчин зүйл С.Чинзоригт гай тарьж мэднэ. Таамаглал: АН-1, МАН-1
ӨМНӨГОВЬ (Нэг мандат, есөн нэр дэвшигч)
МАН-ын Х.Бадамс үрэн, АН-ын “ажнай” Д.Бат-Эрдэнэ нарын хооронд халуухан тулаан болно. “Тавантолгой” ХК-ийн хөзрийг атгагч Д.Бат-Эрдэнэ энэ даваанд өрсөлдөгчөө гарцаагүй давна гэсэн таамаглал байгаа ч Х.Бадамсүрэн тийм амархан тахимаа өгчихдөг хүн биш. Төрийн бодлого боловсруулагч гэдэг үзүүлэлтээр жингийн тавган дээр тавиад үзвэл Бадамсүрэн илүү жин дарах нь мэдээж. Гэхдээ Өмнөговийнхонд таалагдах шалтгаан Д.БатЭрдэнэд хангалттай бий. Чухам хэн нь вэ гэдгийг шууд хэлэх боломж алга. Таамаглал: ?????
СҮХБААТАР (Нэг мандат, зургаан нэр дэвшигч)
МАН-аас өөр сонголт хийдэггүй аймаг. Ч.Улаан, Р.Буд гэсэн нэр нь хүртэл баараггүй Сүхбаатарынх гэдэг нь танигддаг хоёр хүнийг л эндхийнхэн сонгодог. Ийм өнгөн дээрээс харах юм бол Р.Будад өрсөлдөгч байхгүй. 2008 оны орон нутгийн сонгуулиар АНынхан Сүхбаатарт ялалт байгуулж, Засаг даргаар нь тус аймгийн АН-ын хорооны дарга Ж.Батсуурь ажилласан. Түүний дүнг иргэд одоо л тавьж таарна. Нэг их тод харагдах зүйл байхгүй хэрнээ Авлигатай тэмцэх газар дуудагдсан, шалгагдах гэж байна гэсэн дам яриа тасраагүй. Энэ байдал АН-аас нэр дэвшигч М.Зоригтод сөрөг нөлөөлөл авчирна. Нөгөө талаар намаа ч, тойргоо ч сольсон түүнд сонгогчид таагүй хандах магадлалтай. Түүний өрсөлдөгчид М.Зоригтын намтар дахь энэ өө сэвийг ашиглахгүй байна гэж үгүй. Тэгэхээр ашигтай нөхцөл Р.Будын талд илүү байна. Таамаглал: МАН-1
СЭЛЭНГЭ (Хоёр мандат, 14 нэр дэвшигч)
Сэлэнгийнхэн С.Баярцогтыг ямар ч эргэлзээгүйгээр сонгоно. Зөвхөн АН-ын биш, Монголын ирээдүйтэй улстөрч, боловсрол мэдлэг, туршлага мэдрэмж тэгширсэн энэ залуу угаасаа парламентад хэрэгтэй хүний нэг. Нөгөөх нь аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Ж.Эрдэнэбат болов уу. Аймгийн дарга нар ямагт аар саар шүүмжлэлийн бай болж байдаг бол түүнд ийм толбо бараг байхгүй юм билээ. Залуу хэрнээ элдэвт туйлшраад, улстөржөөд байдаггүй, дүн нуруу сайтай, нэр цэвэр нь түүний сонгогдох шалтгаан болно. Жирийн ня-бо-гоос аймгийн ЗДТГ-ын хэлтсийн дарга, аймгийн орлогч дарга, аймгийн дарга гээд орон нутгийн төрийн албаны бүх шатанд ажилласан туршлагатай түүний дараагийн буудал нь УИХ байх магадлалтай. Аавынхаа нэрээр нэрийн хуудас хийж яваа Содхүүгийн Гэрэлмаа (МАН), “Ардчилсан холбоо” эвслийн нэрийн ард “бор халзан хонь” байсан ч сонгогдчихож магадгүй байсан хэмээх хошигнол дагуулдаг 1996 оны савлагаат сонгуулиар азаар парламентад орж ирсэн ч удалгүй таг мартагдсан Д.Цогт-Очир нарт боломж нэг их биш болов уу. Таамаглал: МАН-1, АН-1
ТӨВ (Хоёр мандат, 11 нэр дэвшигч)
Шадар сайд М.Энхболдын аавын нутаг дахь байр суурь улам бэхэжсэн үү гэхээс буураагүй. Төв аймгийн МАН, АН-ынхан ялгаагүй “Манай шадар” гэдэг болсон нь үүний баталгаа. Янз бүрийн, таагүй нэр хочийг түүний нэр дээр хаягладаг ч том улстөрчийн зангараг харуулж, ажилдаа, нутагтаа хандуулах анхаарлыг эхэнд тавьдаг түүнд Төв аймгийнхан итгэдэг. Сундуйн Батболд улс төрийн өрсөлдөөнд саяхнаас оролцож эхэлсэн ч давхил нь буураагүй, хөл чанга яваа “морьдын” нэг. Түрүүчийн дөрвөн жилд сайдын тамга атгаж явсан тэрбээр өнгөрсөн дөрвөн жилд УИХын танхимаас холдоогүй ч их улс төрийн том тогоонд улам сайн чанагдаж, тэр хэрээр хат, туршлага суусан. Төв аймгийнхан МАН-аас өөр сонголт хийдэггүй. Тэгэхээр Дорнойн Сундуй хэмээх алдарт уяачийн хүү Батболд ах Энхболдтойгоо хөтлөлцөөд парламентын хаалгаар ороод ирэх нь тодорхой биз ээ. АН-аас тэдэнтэй өрсөлдчих зиндааны хүн дэвшсэнгүй. Уг нь намын жагсаалтад бичигдсэн тарвага судлаач Батболд хүч үзсэн бол бас ч гэж өрсөлдөөн гарах байсан болов уу. Таамаглал: МАН-2
УВС (Хоёр мандат, 12 нэр дэвшигч)
МАН-аас нэр дэвшсэн Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нар хоёулаа гараад ирэхийг байг гэх газаргүй. Ч.Хүрэлбаатарын хувьд Увстаа Ц.Нямдоржийн залгамжлагчаар тодорч байгаа хүн. Түүнээс Увсынхан ойрын хэдэн жилдээ нүүр буруулахгүй л болов уу. Б.Чойжилсүрэнг Улаанбаатарынхан сайн мэдэхгүй, тэр ч бүү хэл ийм УИХ-ын гишүүн байдгийг санахгүй хүн цөөн биш байж болох ч Увсад бол өөр. Тэр Увс нутгийн унаган хүү, удам угсаа, найз нөхдийн хүрээлэл, нэр нөлөө гэх мэтийн нэр дэвшигчид зайлшгүй шаардлагатай үзүүлэлтээр АН-ын хоёроос хамаагүй давуу. АН хэрвээ ялбал Намын дарга, Увсын хүү Норовын Алтанхуяг Ерөнхий сайд болно. Ю.Цэдэнбал, Ж.Батмөнх нараас хойш 20 гаруй жилийн дараа манай нутгаас Засгийн тэргүүн тодрох боломж байна гэсэн сурталчилгаа байндаа сүрхий зөв туссан. Ийм итгэл үнэмшлийг сонгогчдын сэтгэлд бат суулгаж чадах юм бол АН-ын Д.Нямхүү, Т.Мэндсайхан хоёрт боломж бий. Товчхондоо бол АН-ын хоёр нэр дэвшигч нэг бол хоёулаа гарна, эсвэл хоёулаа гарахгүй. Цорын ганц шийдтэй тэгшитгэл гэдэг шиг үүнээс өөр зам харагдахгүй байна. Тэгэхээр МАН-ын хоёрын боломж арай л илүү харагдаад байх шиг. Таамаглал: МАН-2
ХОВД (Хоёр мандат хоёр, 15 нэр дэвшигч)
Ховдод дархлагдах магадлалтай хүн бол залуу улстөрч С.Бямбацогт. Түүнд энэ нутгийнхан ихээхэн итгэл найдвар хүлээлгэдэг. Дөрвөн жилийн өмнө олонд төдийлэн танил биш, залуухан хүү анхны сонгуульдаа оролцохоор очиж байсан бол одоо нэгэнт олны танил, ирээдүйтэй улстөрчийн эрэмбэд багтжээ. Ховдынхон Бямбацогтоосоо татгалзах шалтгаан бага. Харин Ш.Адъшаа хэмээх МАНын угшилтай залуу бие даагаад нэр дэвшчихсэн нь түүнд төвөг удаж магадгүй. “Заавал Их хурлын гишүүн байх ёстой” гэж нам нь үздэг юм байлгүй гэж бодогдохоор нэг хүн байдаг нь аймгийн Засаг дарга Г.Нямдаваа. 2000-2004 онд УИХ-д уг нь суугаад үзчихсэн нөхөр. 2004 онд аймгийнхаа дарга болсон. 2008 онд нэр дэвшээд унасан. Ахиад Засаг дарга болсон. Энэ онд дахиад л УИХ-д нэр дэвшив. Нэр дэвшигч - Засаг дарга гэсэн циклд амьдардаг болсон энэ хүний сонгогдох магадлал бага. Уг нь түүний оронд Ш.Адъшаагаа дэвшүүлчихсэн бол МАН хоёр суудалтай болчих байлаа. Ш.Адъшаа төрийн байгууллагын нэрээр худлаа амлаж, угтуулж хүндлүүлээгүй. Хувийн хөрөнгөнөөсөө ихээхнийг зарж, нутагтаа хэний ч хийгээгүйг хийж яваа хүн гэж Ховдынхон тодорхойлж байна. Тэгэхээр Ш.Адъшаа зөвхөн Кёкүшюүзан Батбаяртай биш, С.Бямбацогттойгоо ач тач үзэлцэх нөхцөл бүрдчихээд байна. Хохирогч нь УИХ-ын хоёр гишүүний нэг болж, Ш.Адъшаа гараад ирж болох. Ямар ч байсан одоохондоо хөзөр С.Бямбацогтын гарт байгаа. Кёкүшюүзаны хувьд нутгийнхан нь хүндэтгэлтэй ханддаг юм билээ. Гэхдээ тэр хүндэтгэл Их хурлын танхимд залах хүртэл итгэл үнэмшил болж хараахан төлөвшөөгүй байна гэсэн дүгнэлт дуулдаж байна. Таамаглал: МАН-1, ???
ХӨВСГӨЛ (Хоёр мандат, 13 нэр дэвшигч)
“Эм Си Эс”-ийн дэд ерөнхийлөгч Л.ЭнхАмгалан нэгээр гарах нь тодорхой байна. Шинэ үеийг, шинэ аж төрөх ёс, шинэ аж ахуйг гардан бүтээлцсэн, өгсүүр замд ямагт урагш ахин дэвшиж, өөрөө ч тэр хэрээр ухаан, боловсрол, туршлага нэмсээр өнөөгийн өндөрлөгт хүрсэн түүнийг дэмжигчид Хөвсгөлд хангалттай бий. Тэр цоо шинэ үеийн хүн гэдгийг хоймор нутгийнхан сайн мэдэрсэн бололтой. Аймгийнхаа Улаанбаатар дахь Нутгийн зөвлөлийн даргаар ажиллаж, нүдэнд үзэгдэж, гарт баригдахуйц олон ажил сэдэж, хэрэгжүүлсэн нь нутгийн иргэд түүнд талтай хандах гол шалтгаан болсон. Тэр эндхийн унаган хүүхэд. Аравдугаар ангиа аймагтаа төгссөн. Намтрыг нь хэрвээ сөхөөд үзэх юм бол Хөвсгөлийнхөн нутгийн хүүгээрээ бахархах шалтгаан зөндөөнийг олж харах болно. Харин хоёр дахь мандатын хувь заяа ихээхэн бүрхэг байна. Л.Гүндалай нутгаасаа гурав сонгогдсон ч дөрөв дэх оролдлого нь бүтэмжгүй болж магадгүй байгаа. Түүний бараг л тэнгэрт цойлж байсан рейтинг чимээгүйхэн доошилсоор дахин сонгогдоход хүрэлцэхгүй хэмжээнд хүртлээ буурчээ. АН-ын хувьд Ц.Сэдванчиг гол найдвар. Түүнд боломж нэлээд өндөр байгаа. МАНын гишүүнчлэлээс гарсан Ц.Даваасүрэн сонгуулийн өмнө Хөвсгөлд хамгийн өндөр рейтингтэй байсан. Одоо бол бие даан хүч үзэж байгаа. Тэр МАН-ын нэр дэвшигчдэд томоохон хохирол учруулах бол “Эрэл”-ийн Б.Эрдэнэбат АН-ын хоёрт шавар хаана. Б.Эрдэнэбат УИХ-ын гишүүн байхдаа аймгийнхаа харанхуй байсан бүх сумдыг гэрэл цахилгаантай болгосон ачийг нь Хөвсгөлийнхөн мартаагүй байгаа юм билээ. Таамаглал:МАН-1, АН-1
ХЭНТИЙ (Хоёр мандат хоёр, 13 нэр дэвшигч)
Б.Бат-Эрдэнэ, Н.Ганбямба хоёр нэг их хохиролгүй ялалт байгуулах байх. Хэнтий ханыхан их аваргаа гомдоохыг хүсэхгүй. Тэр Төв цэнгэлдэхийн зүлэг ногоон дэвжээн дээр хэнд ч дийлдэхгүй бөх байсан бол одоо Төрийн хойморт хэн нэгэнд амаа асуулгаад байхааргүй улстөрч болж төлөвшсөн. “Бөх дагаж төр” гэсэн үгийг Хэнтийнхэн сайн мэддэг. Тэгэхээр аваргадаа тэд итгэсэн хэвээр байгаа. Н.Ганбямба шударга, ил цагаанаараа алдартай. Тэмцэгч, зүтгэгч, цуцашгүй чанар нь жирийн иргэдэд ихээхэн таалагддаг. 2004 оны сонгуульд тэр оролцоогүй. Яагаад түүнийг дэвшүүлсэнгүй вэ гэж Хэнтийнхэн нэхэж байсан удаатай. АН хоёр бизнесменийг нэр дэвшүүлсэн. Тэднээс Б.Гарамгайбаатар өмнө нь нэр дэвшиж байсан туршлагатай. Гэвч тавьсан зам нь ховхорсноос эхлээд түүнийг хойш чангаах шалтгаан олон байж мэдэх нь. Аймгийн дарга, АН-ын гишүүн байсан С.Жаргал ИЗНН-аас нэр дэвшээд оччихсон нь АН-ын хоёрт ихээхэн төвөг учруулах нь тодорхой. Таамаглал: МАН-2
Үргэлжлэл бий