Гадаад харилцааны дэд сайд Г.Тэнгэртэй ярилцлаа. Тэрбээр УИХ-ын сонгуульд Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар тойрогт МАН-аас нэрээ дэвшүүлээд байгаа юм билээ.
-Та 2004 онд яагаад МАН-ыг сонгож авсан юм бэ? Нам гүй явж болмооргүй байв уу? Албан тушаал ахиж, амьдралаа дээшлүүлье, өнгөтэй өөдтэй явъя гэхээр нам түших, тэр дундаа улс төрийн ууган хүчний нөмөр хэрэгтэй болов уу?
-Миний аав насаараа энэ намын гишүүн байсан. Гэхдээ миний сонголтод энэ нөлөөлөөгүй. Улсаа бид системтэй хөгжүүлэх ёстой гэж би боддог юм. Энэ нь маш товч хэлэхэд хуулиа л боловсронгуй болгоно гэсэн үг. Үүнийг ямар ч том компани байгаад хийхгүй, улс төрийн нам л хийнэ. Тийм болохоор улсаа системтэй хөгжүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулъя гэвэл намд орохоос аргагүй байсан. Бидний сүүлийн 20 гаруй жилийн ажил үйлсийг эргээд харахад чиглэсэн тодорхой зорилгогүй, хөрөн гийг тал тал тийш цацаад, нэг ажлаа дахин дахин хийгээд байж. Япончууд гэхэд маш сайн нягталж, ёстой л долоо хэмжиж нэг огтлох зарчмаар шийдвэр гаргадаг. Түүнийгээ хэрэгжүүлэхийн төлөө харин ёстой ханцуй шамлан зүтгэдэг юм билээ.
-“Япончууд” гэснээс та чинь Японд дээд сургууль төгсөж, бас тэнд нэлээд хугацаагаар ажилласан гэсэн байх аа. Тэнд суралцах боломж яаж олдов?
-Монголдоо дээд сургуульд сурч байгаад шалгалт өгч тэнцээд, Японы Засгийн газрын тэтгэлгээр таван жил сураад, хоёр ч компанид зургаан жил ажилласан. Удирдлагын ухааны чиглэлээр “манлайлал” гэсэн сэдвээр дипломын ажлаа бичсэн. Би удирдлагын япон ухаан гэж юу болохыг судалсан юм. Дэлхийн II дайны дараа Япон улс богино хугацаанд түргэн хөгжсөний учрыг олох гэж хичээсэн. Улсаа хөгжүүлэх нь Төр, засгийн л хийж чадах ажил. Төр, засаг чинь улс төрийн намын бодлогыг л хэрэгжүүлдэг шүү дээ. Дашрамд хэлэхэд улс төрийн хүчн үүд дотроос яагаад МАН-ыг сон гов гэвэл ядууст энэрэлтэй, нийгмээ тэгш хөгжүүлэхийг зорьдог зүүний чиглэлийн бод лого нь миний санаа, зорилгод маань нийцсэн хэрэг. Нийгмийн эмзэг хэсгийг улс төрийн бодлогынхоо гадна хаях учиргүй.
-Тэгэхдээ үзэл бодол чинь МАН-ынхтай тохирч байсан ч гэсэн түүнийгээ та тус намынханд таниулсан, ядаж л ямар нэг ойлголт тэдэнд өгсөн байх учиртай биз дээ?
-Намайг Японд сурч, ажиллаж байхад МАН-ынхан очдог, би ч тэдэнтэй ойр ажилладаг, боломжийн хэрээр туслахыг оролддог байсан. Зав чөлөөтэй цаг гарвал өөрийн үзэл бодол, аливаа асуудлаарх байр сууриа хуваалцана. Энэ бүхнээс миний талаар ойлголттой болсон байх.
-2005 оны Ерөнхийл өг чийн сонгуулийн өмнөх кампанит ажлын үеэр Япон дахь ажлаа орхиод Монголд ирснээс хойш “улстөржөөд” тийшээ буцаж яваагүй гэл үү?
-“Биднийг очихоор л чи улсаа хөгжүүлэхийн тулд ингэмээр, тэгмээр байна гэж олон юм яриад байдаг. Монголдоо ирж, тэр үйлсэд гар бие оролц вол яасан юм бэ. Одоо яг Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байна” хэмээн намынхан хэлсэн. Тэгээд нэлээд бодож байж шийдвэрээ гаргаад Японы компаниасаа чөлөө аваад ирсэн. Улмаар намынхаа гадаад харилцааны ажлыг хариуцах болсон доо.
-Энэ удаагийн УИХын сонгуульд нэрээ дэвш үүлэхийг мэдээж нам чинь санал болгосон байж таарна. Хүлээж авахгүй байж болсонгүй юү? Өөрийгөө ер нь нэр дэвшүүлэх хэмжээнд бэлтгэгдсэн гэж үзэв үү?
-Сонгинохайрхан бол нийслэлийн том дүүрэг. Нам маань намайг долоон жил сориод ихэд анхаарал тавьж буй энэ дүүрэгт нэрээ дэвшүүлэхийг санал болгоход би хүлээж авахгүй байж ча - даагүй. Нам маань намайг “эрийн цээнд” хүрсэн гэж үзэж буй юм байна гэж ойлгосон. Түүнээс гадна би чинь энэ дүүргийн 62 дугаар сургуульд сурч байсан. Эндхийнхний жаргал, зовлонг гадарлахыг минь ч харгалзаж үзсэн болов уу.
-Улстөрч хүнд байвал зохих хамгийн гол чанар юу юм бол?
-Улстөрч-манлайлагч хүнд бусдаас илүү байх ёстой хамгийн гол чанар нь хүний мөс. Боловсрол, туршлага хэрэгтэй ч хүн чанар хамгийн чухал нь.
-Улс орноо урагшлуулахад хувь нэмрээ оруулъя гэвэл улстөрч болохоос өөр тохиромжтой зам байхгүй гэж үү. Улстөрч чинь юм бүтээн байгуулдаггүй шүү дээ.
-Бүтээн байгуулалтад гар, бие оролцохын тулд л улс төрд орох нь ч хаашаа юм бэ. Улстөрч хүн нийгмийн суурь харилцааг зохицуулах бодлого, хуулийг бий болгох үндсэн үүрэгтэй. Үүгээрээ улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулдаг.
-Таныг Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үздэг хүмүүсийн нэг гэх юм билээ. Үндсэн хууль “яагаад” байна?
-“Дордуулсан долоон заалт” гэдгийг би хувьдаа хү- лээн зөвшөөрдөг. Парла ментын гишүүн нь сайд байхыг зөв шөөрснөөр Парламент нь Засгийн газраа хянадаг зөв зарчим, тогтолцоог үгүй болгосон. Үүнээс болж гүйцэтгэх засаглал нь дан хайж, баланс алдагдсан. Аймаг, нийслэл хоёрыг, сум, дүүрэг хоёрыг адилтгаж үзсэн нь том алдаа. Улсын нийт хүн амын тэн хагас нь амьдарч байгаа нийслэлийг аймагтай дүйцүүлж яаж болох вэ дээ. Үүнээс болж нийслэл нь өөрийн асуудлыг шийдэж чадахаа больсон. Энэ чинь засаг захиргааны тогтолцоо нь бодит байдалтайгаа нийцэхээ больсон хэрэг шүү дээ. Маш олон хууль амьдралд ний цэхгүй байгаа. Тэгэхлээр, Үндсэн хуулиасаа эхэлж өөрчлөлт хийх хэрэгтэй.
-Манай улс төрийн хүчн үүд, тэр дундаа голлох үүрэг, нөлөөтэй гэж үздэг МАН, АН хоёр Засгийн газраа хамтарч бүрдүүлсэн ху гацаанд л аргагүйн эрхэнд арай эв түнжинтэй байсан уу гэхээс биш хоорондоо их эвгүй байх юм. АН нь хамтрахаа больмогц л танай намыг муулаад эхэлсэн. Энэ ер нь юутай холбоотой юм бол?
-Улс төрийн өрсөлдөөнтэй л холбоотой байх. Гэхдээ улс төрийн өрсөлдөөн чинь уг нь цэвэр, соёлтой, ёс суртахуунтай, шинжлэх ухаанч байх ёстой юм. Гэтэл бид маш болхи, бүдүүлэг муухай өрсөлдөх гэж оролдоод байна. Намууд гол нь үзэл бодлоороо л өрсөлдөх учиртай.
-Одоо өөртэй чинь холбоотой, хувийн чанартай зарим зүйл сонирхъё. Та ямар айлд төрж өсөж, торниж хүмүүжив?
-1970-аад оны дундаж сэхээтний гэрт төрсөн. Аав маань автозамын инженер, ээж дунд сургуулийн багш байсан. Хоёр дүүтэй, Улаанбаатарын унаган хүүхэд. Аав минь бараг хэтэрхий гэмээр, наана цааныг мэдэхгүй шударга, шулуун хүн. Худлаа хэлэх, хуурч мэхлэхэд маш дургүй. Аав маань тэтгэвэрт гарсан ч одоо хэр нь Авто замын газартаа ажиллаж буй. Манай улс зах зээл гээч рүү гэнэт цүл пал хийгээд ороод явчихаар хоёр иддэггүй, хоосон хонодоггүй дундаж сэхээтнүүд сүрхий ширвэгдсэн юм билээ. Гэхдээ аав, ээж хоёр минь хүүхдүүдээ чамлахааргүй боловсролтой болгосон. Бага дүү минь энэ жил Хятадад сургууль төгсөж ирнэ.
-Өөрийн чинь амьдралд хүнд хэцүү үе тохиолдож байв уу?
-Тухайн үедээ хүнд хэцүү мэт санагдаж байсан ч одоо эргээд бодоход ер яая даа гэхээр юм тохиолдож байгааг үй юм байна лээ. Тухайлбал, ээжийнхээ өгсөн хэдэн төгрөгийг аваад өглөө эрт картын бараанд дугаарлаж, орон сууцны халаалт муугаас даарч, гэрэл цахилгаангүй орчинд хичээлээ хийх гэж оролдож, ах дүү нарынхаа хоолыг “буудаж” байсан удаа цөөнгүй байсан, миний багад. Ийм амьдрал үзээгүй хүн цөөн байх. Одоо бол сайхан дурсамж болж дээ.
-Өөрөө бизнес хийе гэж ер бодсонгүй юү? -Нэг их хичээсэнгүй. Бизнесээс илүү улс төрийг сонирхсон. Би хонины ордных. Ийм хүмүүс хөрөнгө мөнгөнд шунадаггүй гэх юм билээ. Насаараа төрд зүтгэнэ гэж боддог шүү.
-Шашин ном гэж сүйд болох уу. Одоо чинь хүмүүс, ялангуяа гайгүй шиг яваа нь тийшээ л хошуурдаг болж уу гэмээр байх юм -Бурхны шашнаа хүндэлнэ. Хүн чинь өөрөө өөртөө бурхан байдаг юм гэнэ лээ. Харин явах замаа хүн хэрхэн сонгосноос бурхан ч, буг ч болж мэдэх байх.
-Гарын дүйтэй юү?
-Гарын дүй муу. Бичих, боловсруулах ажилд гайгүй юм шиг байдаг. Олон юман дундаас голыг нь олохдоо дажгүй гэж хүмүүс намайг “хөөргөдөг” юм.
-Дууны дугараа ирвэл яах вэ?
-Түүнд нэг их сандрахгүй. -Хэвлэлээр сүрхий шүүмж лүүлж, магтуулж байв уу? -Үгүй. Ийм хүмүүсийг “бит үү морь” гэцгээдэг юм байна. Сонгуульд нэрээ дэв шүүлж байж л мэдлээ. Эрхэлж буй ажлынхаа чиг лэлээр сэтг үүлчидтэй ярилцаж байх нь байсан.
-Найз нөхөд олонтой юу?
-Тэр болгон хүнтэй дал мөрөө алгадалцаад явдагг үй. Өөрөө тухайн хүнд өнд өр үнэлгээ өгвөл харин түүнтэйгээ нөхөрлөсөн шиг нөхөрлөх бодолтой. Найз нөхөрт ч тооноос чанар чухал юм байна гэж боддог.
-Гэртээ эрт ирсэн хэрнээ авгайгаа иртэл цайгаа ч чанахгүй, ядаж ус ч буцалгачихг үй сууж байдаг эр хүн мэр сэр байдаг...
-Гэрийн ажилд ямар вэ л гэх гээд байна уу даа. Хоол гайгүй хийчихнэ. Ер нь хоол чинь тогтсон нэг жортой байдаггүй гэдэг юм билээ. Байгаа материалаар өөрөө “зохиогоод” дажгүй амттай хоол хийчихдэг.
-Танд хамгийн үнэтэй зүйл юу вэ?
-Би газар шорооноос хүнийг илүүд үздэг. Монгол эх орон минь монгол хүнээс эхэлнэ. Монгол хүн байж байж Монгол эх орон, газар шороо минь биднийх байна.
-Та ер нь ямар чанар, онцлогтой, бусдаас юугаараа ялгарах бие хүн бэ? Энэ асуултад хэн ч гэсэн шууд өөрийгөө үнэлж цэгнээд хариулчихад хэцүү байж мэднэ. Гэхдээ бусдын өгсөн үнэлгээ энэ тэрээс цуглуулж байгаад базаад хэлчихээр юм бас байдаг даа.
-За оролдож үзье дээ. Багаасаа их “хэнхэг”, идэвхтэй, олон нийтийн ажилд зүтгэлтэй байсан гэдэг юм. Энэ чанар одоо ч надад байх шиг байдаг. Ер нь л төрийн төлөө оготно боож үхэх ёстой гэж үзэх гээд байдаг . Ааваасаа “авсан” шударга чанар бий болов уу. Дургүй хүр вэл түүнийгээ шууд илэрхийлэхээс буцахгүй. Нэг юмыг тийм байх ёстой л гэж үзсэн бол түүнийг нь зөрчихөд их дургүй. Энэ зангаасаа болж хүнтэй ам мурийчих гээд байдаг юм. Тэгсэн хэрнээ нэлээн өрөвч юм болов уу, юм гуйгаад зогсож буй хүн тааралдвал халаасаа тэмтрэх, эхнэр, хүүхдээ зодож байгаа хүний хажуугаар жишимгүй өнгөрөхгүй байх янзтай. Амиа борлуулаад түүндээ сэтгэл ханаад явдаггүй, бусдыг аялдан дагалдах дур гүй. Али ваад оройлох үүрэгтэй орол цохыг эрмэлздэг. Өө рийгөө баахан магтаад өө гүй амьтан шиг болгочихов доо, янз нь. Надад дутагдал бас бий. Өөрийн санаанд нийцээгүй юманд өөнтөгч ханд дагаасаа болж хүнтэй гар зөрүүлэхэд хүрч байсан удаа ч бий. Хүн надад юм заах гэвэл төдийлэн таатай биш хан дана. Өөрийн минь ертөнц нэлээд хатуу хамгаалалттай, түүн рүү нэвтрэхэд хэцүү. Тэгсэн мөртөө их гэнэн юм гэнэ лээ, нөхөд маань тэгж хэлдэг юм.