Сонгуулийн хуулийг хэрэгжүүлэх ажлын явцын талаар СЕХ-ноос өчиг дөр мэдээлэл хийв. Өнгөрсөн өд рүүдэд сонгогчдын саналын хуудсыг хэвлэж, түүнийг унших машин, тоног төхөөрөмжийн программыг шалгаж, гэрчилгээжүүлэх, улмаар орон нутагт хүргэж эхлэхэд СЕХ анхаарлаа хандуулсан байна. 1.937.082 саналын хуудас хэвлэхээр баталсан аж. Одоо нийслэлийн сонгогчдын саналын хуудсыг хэвлэснээр энэ ажил дуусах гэнэ. Саналын хуудсыг унших 2500 машин бий. Үүний 1100-г хянаад гэрчилгээ олгожээ. Есөн аймагт 951 машин хүргэхэд бэлэн болсон байна. Энэ мэтээр техник, тоног төхөөрөмжтэй холбоотой ажил бараг цэгцэрч буйг СЕХ-ны дарга Н.Лувсанжав хэллээ. Санал тоолох төхөөрөмжийг дор гиож гэмтээхгүйн тулд БХЯ-ны нисдэг тэргийг ашиглаж, аймгуудад хүргэж буй гэнэ. Одоо СЕХ сонгогчдын боловсрол, мэдлэгийг дээшлүүлэхэд илүү анхаарах гэнэ. Саналын хуудаст саналаа хэрхэн тэмдэглэх талаар 900 мянган заавар, танилцуулга хэвлэснээ хэсгийн хо роодоор дамжуулан айл бүрт хүргэх юм байна. Үүнд мандатын тоогоор болон нэг намыг сонгож нэрийн өмнөх дугуйг тусгай балаар дүүргэн будах зааврыг зургийн хамт хэвлэжээ.
Гадаадад амьдарч буй 2777 иргэн санал өгсөн, тэдний саналын хуудсыг 39 салбар комиссоос ГХЯ-нд ирүүлжээ. Үүнийг ирэх долоо хоногоос СЕХ-нд хүргүүлэх аж. Иймэрхүү цаг үеийн мэдээллийг тэд өгсний дараа сэтгүүлчид зарим зүйл тодрууллаа. -Сонгогчдын нэрсийн жагсаалт будилсан, айлын хаяг дээр байхгүй хүмүүс нэмж бичсэн гэх мэт гомдол нэлээд гарч байна. Энэ талаар СЕХ-нд мэдээлэл байна уу? Н.Лувсанжав: -Сон гогчдын бүртгэлтэй холбоотой бүх асууд лыг хуулийн дагуу УБЕГ хариуцна. Тэндээс ирүүл сэн жагсаалтаас 6000 орчим хүний ре гистрийн дугаар зөрсөн, иргэний үнэмлэхийн дугаар бичээгүй гэх мэт зөр чил байсныг нягтлуулахаар буцаасан. -Нэр дэвшигчдийн тухай болон сурталчилгаа нь хууль зөрчсөн тухай яриа ч байна. Тухайлбал, АН-ын нэр дэвшигч Б.Наранхүүтэй холбоотой гомдол СЕХ-нд ирүүлсэн үү? -Сонгуулийн хууль зөрчсөн гомдлыг хуулийн дагуу тухайн Тойргийн хороон дээр шийднэ. Тэндээс гарсан шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй бол СЕХ-нд хандаж болох юм. Б.Наранхүүгийн талаар ямар нэг гомдол СЕХнд ирээгүй. -Гадаадад суугаа иргэдийн 80 хувь нь АН эсвэл МАН-д санал өгсөн тухай мэдээлсэн гээд тэд харилцан гомдол гаргасан гэсэн.
Энэ тухай СЕХ-нд албан ёсоор мэдэгдсэн үү? -АН-аас албан ёсоор тийм гомдол гаргасан. МАН-аас ирээгүй байна. Бид хуралдаанаараа үүнийг нягтална. -Р.Гончигдорж гишүүний жаг саал тын дугаар солигдсон нь хууль бус явдал гэж МАН мэдэгдсэн. - Р.Гончигдорж, М.Батчимэг хоёрын байр солигдсон тухай ярьсан юм билээ. СЕХ-нд жагсаалтаа ирүүлэхээс өмнө хэв лэлээр гаргасан эрэмбэ дээр нь тийм байсныг ярьсан байж болох юм. Бид бол намуудаас ирүүлсэн жагсаалтыг нягтлаад бүртгэж, олон нийтэд мэдээлсэн. -Сонгуулийн сурталчилгааны нээлт, нэр дэвшигч иргэд, сонгог чид тойгоо уулзсан тухай мэдээ, мэдээллийг сурталчилгаа гэж тооцох уу? -Тухайн намаас урьдчилан захиалсан нэвтрүүлэг, материал биш, хэвлэл мэдээллийн байгууллага цаг үеийн асуудлаар сурвалжлага бэлтгэж байгаа бол сурталчилгаанд тооцохгүй.
С.ТУУЛ