Иргэдийг нас, хүйс, эрхэл сэн ажил, шашин шүтлэгээр нь ялгахгүй хэмээн Үндсэн хуульд заасан. Тиймээс ял шийтгэлгүй, бас 25 нас хүрсэн л бол хэн ч байсан УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхтэй. Тиймээс нэр дэвшигчдийн дунд гудамжинд “лааз өшиглөгчдөөс” эхлээд хамгаалагч, жирийн малчнаас Ерөнхий сайд хүртэлх хүмүүс байгаа юм. Энэ нь иргэдийн сонгох эрхийг хангасан ард чилсан сонгууль болж буйн нэг баталгаа. Ямар нэг байгууллагын хамгаалагчийн ажил Ерөнхий сайдаас дутахгүй үүрэг, ха риуц лагатай. Харин ч бүр мэргэжлийн онцлогоос хамаа раад эх орноо бусдаас илүү сайн хамгаалах ч магадлалтай. БНН, Хамуг Монгол хөдөлмөрийн намын “Гуравдагч хүчин” эвс - лийнхэн энэ давуу талыг нь бодолцсон уу, Архангай аймагт “Хүннү ресорс” ком панид хамгаалагчийн ажил тай Г.Дүүрэнбилэгийг нэр дэвшүүлсэн байна лээ.