УИХ-ын сонгууль ид дундаа орж, Монгол орон сонгуулиар амьсгалж байна. Энэ жилийн сонгуульд 11 нам, хоёр эвсэл оролцож байна. Мэдээж нам бүхэн л ялалтын төлөө тэмүүлж байгаа. Гэхдээ ялалтын төлөөх бодит өрсөлдөөн хоёр том намын хооронд, тодруулбал МАН, АН-ын хооронд явагдана. Бусад намуудын хувьд ялна гэхээсээ УИХ-д суудалтай болох, цаашилбал бүлэг бай - гуулах зорилго тавьсан нь тодорхой байна. Ялалтанд илүү ойрхон байгаа МАН ялна гэж бардамнахгүй, суртал чилгаагаа аядуу хийж, мөрийн хөтөлбөрөө ард түмэндээ хүргэх гэж чармайж байна.
МАН “Эх орондоо сайхан амьдарцгаая” гэсэн сэтгэлд дулаахан уриа дэвшүүлж энэ уриагаа бодит ажил болгохын тулд “Иргэнд тэгш боломж, Нийгэмд шударга ёсыг бэхжүүлэх” учиртайг тайлбарлан таниулахад үйл ажиллагаа нь чиглэж байна. Харин АН-ын хувьд уриагаа өөрчилж,сөрөг сурталчилгаа баруун солгойгүй хийж байгаа нь намын рейтинг унасан, сонгогчдод хэлж ярих юмгүйгээс болоод сандарч эхэлсэнтэй ажиглагчид холбон тайлбарлаж байна.Тухайл бал,хэд хоногийн турш “Нар”гэдэг нэртэй клип захиалан хийлгэснээ телевиз болон интернет тасралтгүй тавьж байна.Судлаачдын дүг - нэж байгаагаар энэ клип иргэ дийг айлгаж дарамталсан агуул гыг шууд илэрхийлж байна.
Хэрэв АН-д саналаа өгөхг үй үймээн самуун дэгдэнэ гэсэн сүрдүүлгийг Нар клип илэрхийлж байгаа нь хэнд ч ойлгогдохоор байгаа юм. Дан хар өнгийн дүрс цуг луулж хийсэн энэ клип түүнчлэн цагдаа ард иргэдийг зөрчилдүүлж,ард иргэдийг хагалан бутаргах санаа агуулаад зогсохгүй,алаг үрс маань ардын хэмээн хүн дэлсэн ирсэн багш нараас айж эмээгээд сургууль соёлд ч явж чадахгүй болж,ирээдүй нь бүрхэг харанхуй болох мэт сэтгэл төрүүлэхүйц дуутай клип гаргаж байгаад олон хүн зэвүүцэж иргэний нийгмийн байгууллагууд тухайлбал, Гадаадад сургууль төгсөгчдийн хол боо, Цагдаагийн ар гэрийнх ний холбоо,Залуу багш нарын холбоо хамтран хэвлэлийн бага хурал зарлан энэ балмад үйлдлээ зогсоохыг АНаас шаардсан. АН 28-ын жагсаалтаа сонгуулийн ерөнхий хороонд өгс өн дарааллаа өөрчилж,анх жагсаалтын 12-т эрэмбэлэгдэж байсан Р.Гончигдорж гэнэт 9 рүү шилжиж, АН-ын ги шүүдийн хурлаар баталсан эрэмбээ алдуулж, ингэснээр Батчимэг 10,Мэдрээ 11,Гансүх 12 болж тус бүр нэгээр ухарлаа.
Хуулийн зөрчсөн энэ үйлдэл хэрхэн шийдвэрлэгдэхийг олон нийт анхааралтай ажиглаж байна. МАН-ын тухайд жагсаалт 28-ын нэрсийн жагсаалтыг Монгол улсын ерөнхий сайд, намын дарга С.Батболд тэргүүлж, Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх удаалж байна. Тойрогт нэр дэвшсэн хүмүүсийн хэн нь хэн бэ гэдгийн тухайн тойргийн иргэд сонгогчид сайн мэддэг, тэр хэрээрээ сонголтоо хийхэд илүү дөхөм байдаг бол намд санал өгөхийн тулд тухайн намын үүх түүх, хийж бүтээснийг харахын зэрэгцээ жагсаалтанд бичигдсэн хүмүүсийг нь сонгогчид давхар бодолцоно. Бизнесийн салбарт олсон амжилт, мэдлэг боловсролоор нь харьцуулбал мэдээж МАН-ын дарга С.Батболд АН-ын даргаас хамаагүй илүү жин дарна. Өнгөрсөн гур ван жил гаруй тэрээр хам тар - сан засгийг тэргүүлж ажилласан. Уул уурхайн том ордуудыг эргэлтэнд оруулсан, иргэдэд эх орны хишиг хувь олгосон гээд бүхий л ажлууд С.Батболд ерөнхий сайдын нэрээр овоглогдоно. Кэмбрижийн стандартыг Мон голд нутагшуулж, “Ат рын гуравдугаар аян”-ыг ам жилтанд хүргэ сэн, хөрөн гийн зах зээл, эрүүл мэнд, боловсролын тог тол цоог ши нэчлэх ажлыг эх лүүлсэн зэрэг хийсэн ажилтай, хэлэх үгтэйгээр С.Батболд ерөнхий сайд иргэд сонгогчиддоо тайлан тавьж байгаа бол Н.Алтанхуяг тэрг үүн шадар сайдын гээд нэрлэчих ажил үнэндээ санаанд буухгүй байна. Харин ганц хариуцсан иргэний ухаалаг үнэмлэх олгох ажлынхаа тенде рийг намынхаа гишүүний компа нид өгч, сонгуулиас наа на хийхээр зорьсон төрийн ажлыг унагасан гэсэн хэл ам л тэргүүн шадар сайд асны нэртэй холбогдон сонсогдож байх юм.
Ер нь энэ хоёр хүний ялгааг нэг нь хийдэг нөгөө нь ярьдагт л байдаг.Дөрөв дэх засаглалынхан С.Батболдыг ажилчин зөгий гэж зүгээр нэг нэрлээгүйг энэ ялгаа илэрхийлдэг. МАН анхан шатны байгууллагын гишүүдийн дунд УИХ-ын сонгуульд нэр дэвших боломжтой хүмүүсийн та лаар санал асуулга, хэлэлцүүлэг өрн үүлэхэд УИХ-ын сон-гуульд нэр дэвшин өрсөлдөх боломж той 1200 гаруй хүнийг нэрлэснээс нь 76 нь сонгуульд өрсөлдөх эрхээ бага хурлаасаа авчээ. Боловсон хүчний нөөц сайтай намын хувьд нэр дэвшигчдийг тодруулахад амаргүй байсан ч нэр дэвшүүлэхдээ хал үзэж халуун чулуу долоосон ахмад үеийнхэн, нийгмийн бүх сал барын ачааг тэнцүүхэн үүрч яваа, улс төрд ч жин дарж байгаа дунд үеийн хэн, эрч хүчтэй залуу үеийн хэн гэсэн гурван үеийн төлөөллийг тэнцүү багтаахыг зорь сон нь жагсаалтаас тодор хой харагдана. Мөн эмэг - тэй чүүдийн квотын асуудлыг ч орхигдуулсангүй. Нэр дэвшигчдээ тодруулахдаа 4:25 гэсэн зарчмыг баримтал жээ. Энэ нь ахмад, дунд, залуу үеийнхэн болон эмэгтэйчүүдийн төлөөллийг ижилхэн 25, 25 хувиар тэнцүү багтаасан гэсэн үг. Энэ бол бодлогынхоо залгамж халааг таслалгүй авч явдаг, мөн үүнтэйгээ зэрэгцүүлэн нийгмийн олон давхарга, мэргэжлийн салбар гээд бүхий л талын тэгш оролцоог хангахыг эрхэмлэжээ. Ялангуяа залуучуудаа дэмжиж, эмэгтэй чүүддээ бо ломж олгож байгаа нь цаг үеэсээ түрүүлж яваа улс төрийн хүчний өнгө төрх гэж хэлж болно.
Товчхондоо МАН эмэгтэйчүүдийн хатан ухаан, уян нарийн мэдрэмж, залуучуудын эрч хүч, зоримог зан, орчин үеэ мэдэрсэн, очих ирээдүйгээ олж харсан тэр алсын хараа дараагийн парламентад давамгай байгаасаа гэсэндээ ийм бодлого барьжээ. МАН энэ удаагийн УИХын сонгуульд нэлээд хэдэн онцлогтой оролцож байгаа. Юуны өмнө уугуул нэрээ сэргээснээс хойшхи анхных нь сонгууль. Юуны өмнө ардын нам хийсэн ажилтай, хэлэх үгтэй. Засгийн газрын ажилд олон нийт ам сайтай байгаа, намын рейтинг он гарсаар тасралтгүй өссөн гээд давуу тал МАН-д олон бий. Сонгууль дөхөөд ирэхээр сөрөг хүчнийхэндээ хамгийн ихээр шүүмжлүүлж, муулуулж байгаа ч МАН-ын хийсэн ажлыг үгүйсгэх аргагүй. Өнгөрсөн дөрвөн жил МАН УИХ-д ч, Засгийн газарт ч ачааны хүндийг үүрч ажлын голыг нугалсан. Сайн муу хэлүүлэн байж улс төр, эдийн засгийн тогтвортой байдлыг бий болгож чадсан, хөгжилд чиглэсэн алхмуудыг хийсэн. Түүнчлэн МАН сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрөө эрдэмтэн мэргэдийн судалгаа, олон нийтийн санал бодол, өнгөрсөн жилүүдэд хийж бү- тээсэн ажлынхаа үр дүн дээр тулгуурлан шинжлэх ухааны үндэслэлтэй боловс¬руулсан нь том давуу тал гэдгийг ажиглагчид хэлж байна. Судалгааны дүнгээс үзэхэд МАН-ын мөрийн хөтөлбөрийг сонгогчдын 60 гаруй хувь нь хамгийн бодитой, сайн хөтөлбөр гэж үнэллээ. Энэ бол МАН-д олон нийтээс өгсөн үнэлгээ. МАН-ын мөрийн хөтөлбөрийг бодитой хөрсөн дээр ургуулчихвал үр жимсээ өгөх юм байна гэдгийг олон нийт аль хэдийнэ олж харж, барьж мэдэрчээ.
Хөгжлийн харилцан шүтэлцээ бүхий дөрвөн тулгуурт бодлогыг тунхагласан МАН-ын мөрийн хөтөлбөр Монгол хүнээ бодлогынхоо гол цөмөө болгож, хүнээ дээдэлж, хүнийхээ амьдрах орчин, нөхцөлийг сайжруулахын төлөө бүхнийг хийхээр зорьж байна. МАН зүүний үзэл баримтлалыг тууштай тунхагладаг намын хувьд ийм л бодлогыг мөрийн хөтөлбөртөө тусгасан. Барууны гэх атлаа зүүний бод лого хэрэгжүүлээд давхиад байгаа АН-ынхантай харь цуулаад үзэхэд өөрийн гэсэн үзэл баримтлалтай, түүндээ тулгуурласан хөгжлийн бод логотой, тэр нь сонгуулийн дөрвөн жилээр биш арав, хорин жилээр хэмжигддэг, төлөвлөж, тооцоолсон бүхнээ ажил болгосон, санаачилж эхлүүлсэн бүтээн байгуулалттай, цаашид үргэлжлүүлэх зорилт, зорилгоо тодорхойлсон ийм улс төрийн хүчинд олон нийт итгэл хүлээлгэнэ гэдгээ мөрийн хөтөлбөрийг үнэлсэн байдлаараа илэрхийлжээ. Хэл амаараа биш хийж бүтээснээрээ өрсөлдье, юу хийж бүтээснээ, юу хийж бүтээхээ ярья гэж МАНын удирдлагууд уриалсан. Үнэхээр ч монголчууд удам судрыг нь, уг чанарыг нь харж сонголтоо хийдэг, үнэлж дүгнэдэг ард түмэн. 1990 оноос хойшхи хорь гаруй жилийн дөрөвт нь л бид засгийн эрх барьсан, бусдад нь Ардын нам төр удирдсан гэж АН-ынхан гомдоллодог. Гэвч МАН үнэмлэхүй ялалт байгуулсан 2000-2004 онд л АН засагт ороогүй, бусад сонгуулийн бүрэн эрхийн хугацаанд засаг барьсан, ядахнаа засагт орж ажилласан түүх халуунаараа байна.
Хамгийн сүүлд гэхэд л өнгөрсөн сонгуулиар олонхи болсон ч МАН улс орны эрх ашгийн үүднээс хамтарсан засгийн газар байгуулах шийдвэр гаргаж, засгийн газраа төдийгүй шат шатанд АН-ын гишүүдийг оруулж ажиллуулсан. Үүнээс өмнө 2004 онд мөн л олон суудалтай хэрнээ АН-тай эвсч, ерөнхий сайдын суудлаа өгч байлаа. Харин 96-2000 онд бол Ардчилсан холбоо эвсэл дангаараа засагласан юм.Гэвч дөрвөн жилийн дотор дөрвөн засгийн газар байгуулж, Монголын төрөөр айл гэр болон тоглосон. Эрх мэдэл, албан тушаалтай болохоороо л манай ардчилагчид хоорондоо үзэлцэж, фракци, бүлэглэл үүдийн зөрчил нь намаа төдийгүй улс орныг ч нураахаа шахдаг.2004 онд гэхэд мөн л албан тушаалын хуваарилалтаас болж, Эх орон ардчилал эвсэл задарч, Элбэгдоржийн засгийн газар нурж байлаа.АН-ын МоАХ, Алтангадас фракцийн зөрчил хамтарсан Засгийн газарт ч сүүдрээ тусгаж, женко баттулга гэж бөөн гомдсон сайд хийсэн ч ажилгүй, намынхнаа, засгийн газраа шүүмжилсээр ажлаа өгсөн. Ард түмэн ч, Ардын нам ч Ардчилсан намд итгэж, засгийн эрх өгсөн, засгийн газартаа урьсан тохиолдол хэд хэд бий. Гэвч тэр итгэлийн хариуд эвдрэлцэж тоглосон юм, манай ардчилагчид.Нэг удаа засаг барьсан, гурван удаа засагт орж ажилласан Ан-ынхны энэ түүх 600 мянган хүнтэй, хоцрогдсон орныг дэлхийн хөгжилд хөл нийлсэн улс шиг улс болгосон, соёлжуулсан, эрүүлжүүлсэн, тусгаар тогтнуулсан, бүтээн байгуулсан Ардын намын түүхтэй харьцуулахад дэндүү зөрөөтэй.
Тийм ч болохоор ард түмэн Ардын намд илүү итгэж, төрийн эрхийг өгч ирсэн биз ээ. Оюутолгой, Таван толгойн ордууд ашиглалтанд орж, эх орны өнцөг булан бүрд 10 мянган үйлдвэр үүд хаалгаа нээнэ. Сайншандад аж үйлдвэрийн парк байгуулагдаж, Оюутолгой, Эрдэнэтийн зэсийг боловсруулах үйлдвэр шинээр баригдана. Нийслэлд 4 уулзварт давхар зам тавигдаж, 5 шараас улиастай хүртэл Метро байгуулах ажил эхэлнэ. Бүх аймгууд нийслэлтэй хатуу хучилттай замаар холбог дож, барил гын материал, нефть шата хууныхаа хэрэгцээг дотооддоо хангадаг болно.Монголыг далайд хүргэх 2000 км төмөр зам тавигдаж, 300 мянган хүн шинээр ажлын байртай болно. Таван толгойн ордыг 100 хувь ард түмэн мэдэж, тавдугаар цахилгаан станц, нар салхины эрчим хүчний том паркууд баригдана. Залуу гэр бүлүүд зээлийн орон сууцаар хангагдаж, ахмадуудад төрөөс орон сууц олгоно. Цалин тэтгэвэр жил бүр нэмэгдэж, жижиг дунд үйлдвэрлэл татвараас чөлөөлөгдөнө. Ахмад настнууд эмнэлгийн үйлчилгээнд үнэ төлбөргүй хамрагдаж, Мон голын ирээдүй хүүхэд багачууд эрүүл чийрэг, эрдэм боловсролтой хүн болон өсөх боломж бүрдэнэ. Сургуулиуд гурван ээлжээр хичээллэхээ болж, сумын төвүүд эрчимтэй хөгжинө. Дээд боловсролын чанар дэлхийн жишигт хүрч, нарийн мэргэжлийн ажилчдыг төрийн бодлогоор бэлтгэнэ. Багануурт оюутны хотхон сүндэрлэж, хөшигтийн хөндийд олон улсын нисэх буудал ашиглалтанд орно.
Улаанбаатар утаагүй болж, байгалийн баялгийн ашиг шимээ юунд зарцуулахаа ард нийтийн санал асуулгаар шийддэг болно. Ардын нам бол айлын том хүү. Айлын том хүү ажлын ихийг хийдэг ч гавьяа шагнал, магтаалын үгс нэхдэггүй юм гэж МАНын ерөнхий нарийн бичгийн дарга нэгэнтээ хэлсэн. Айлын том хүү ачааны хүндийг үүрч ирсэн. Цаашдаа ч ард түмэн ууган хүүдээ улс орныхоо хөгжүүлэх их ачааг үүрүүлэх нь лавтай. Тийм ээ. Атрын гуравдугаар аяныг үр гэлжлүүлэхийн тулд, арван жилийн сургуулиудыг Кэмбрижийн тогтолцоонд шил жүү- лэхийн тулд, хариуц лагатай төртэй, шударга нийгэмтэй байхын тулд, эх орондоо сайхан амьдрахын тулд Ардын намыг наран ургах зүгээс наран жаргах хүртэл хөх Монголын өргөн уудам нутагт дэмжиж байна.