Энэ хоёр нам уулзаж байсан. Учирч явсан түүх бий. Гэхдээ бас салсан. АН ууган ахдаа уурлаж, замын дунд МАН-ыг орхин одсоноос хойш хэдэн сар өнгөрч байна. Сонгуулийн сургаар солгой нүүдэл хийсэн АН-ын буянаар үнэ ханшид тогтворгүй байдал нүүрлэж, өвгөд бухимдан, эмээ нар сэтгэлээр унаж, унаа тэрэгтэй бүхний уушги сагсайсан нь саяхан. Сонгуулийн сурталчилгаа ид үедээ “тачигнаж” байна. Хэдийгээр энэ удаагийн сонгуульд 10 гаруй нам, эвсэл оролцож байгаа ч олон нийтийн анхааран ширтэж буй МАН болон АН-ын сурталчилгааны өнгө эл улс төрийн хүчнүүдийн мөн чанар, дүр төрхийг илэрхийлж буйг анзаарахгүй байх аргагүй.
БУРУУ ЭРХЭЛСЭН АН БУХЫН ХҮЗҮҮНЭЭС ХАТУУ ГЭВ ҮҮ?
АН ууртай байна. 1996 онд УИХ-д олонхийн санал авч, Засгийн газраа эмхлэн байгуулсан хэдий ч дотоод хагарлаа хямгадаж чадаагүй тус намын дөрвөн ч Ерөнхий сайд огцорч асан түүхтэй. Нэг нөгөөгийнхөө хөлд нүх ухсаар дөрвөн ч Засгийн газрын шилийг харж, төрийг туйлдуулж, түмний итгэлээр тоглосон АН 1996-2000 онд юу ч хийгээгүй. АН-ын зарим нэгэн тэрбумтнуудыг төрүүлсэн өмч хувьчлалыг эс тооцвол шүү дээ. Дараа нь 2004-2008 онд АН-ын тэргүүлсэн эвсэл ялалт байгуулсан боловч улс орны амьдрал урагшлахаасаа илүүтэй ухрах араандаа орсон. Тодруулж хэлбэл Монголд ардчилсан хувьсгал ялснаас хойших 20 жилийн 10 жилд нь АН төр барьж тогложээ.
Гэхдээ хийсэн нь бага, хэлсэн нь их. Төр барьж байхдаа хийгээгүй ажлаа одоо хийе хэмээн хашгирч, өнгөрсөн борооны хойноос цув нөмөрч буй АН-ын зуугийн талыг насалсан гишүүд ид насандаа бүтээгээгүй бүхнээ өтлөх насандаа өргөж даах гэж зүтгэх болов. Эрхлээд хэвтчихдэг, чихэр өгсөн ч уурлаад, тоглоом өмнө нь барьсан ч тоохгүй авч шидээд байдаг дураараа хүүхдүүд байдаг даа. АН яг л тийм зан гаргаж байна. МАН-ын хийсэн бүхнийг үгүйсгэн, тавьсан зам, шинэчилсэн бодлого, өөрчилсөн нийгмийг АН үзэн ядаж, уруулаа унжуулан уурлах болов. Тэдний энэ уур хилэн монголчуудыг хагарал болоод хардлагад, басхүү халдлагад уриалан, сонгуулийн сурталчилгаа нэрээр хар сүүдэр хаялах болов. Буруу эрхэлсэн хүүхэд бухын хүзүүнээс хатуу гэдэг нь энэ үү эсвэл идсэн хоол, хураасан хөрөнгөө голж, хөгжил дэвшилд тэмүүлж буй улс орноо басамжилж байгаа хэлбэр үү?

АН-ЫН УУР УЦААР ХИЙГЭЭД МАН-ЫН ХҮСЭЛ ТЭМҮҮЛЭЛ
Эрдэмтэн зохиолч Л.Тү- дэвийн “Даяаршихад дангааршиж үлдэнэ” хэмээсэн том утга агуулга бүхий тодхон үг бий. Даяаршиж буй дэлхий ертөнцөд дангааршиж үлдсэнээрээ Монгол үнэ цэнэтэй байх болно гэдгийг эрхэм Л.Түдэв ийнхүү сануулсан. Монголын хөгжлийн зүг чигийг гуравхан үгээр гайхалтай тодорхойлсон түүний онолын утга агуулгыг эдүгээ монголчууд ухаарах болов. Харин АН дангааршиж үлдэх Монголд америк ардчиллыг анархи байдлаар хуулбарлан буулгаж, нийгмийн тогтвортой байдлыг үргэлж үгүйсгэсээр ирсэн нь нууц биш. Шуудхан хэлэхэд Монголд Америк маягийн ардчиллыг импортлон оруулж ирэхдээ өөртөө тааруулан засамжилж, улс орноо зэрлэг капитализм руу түлхэх бодлого АН-аас үнэртдэг. Тиймдээ ч УИХ-ын сонгуулийн сурталчилгаагаа гаднын зөвлөхүүдийн үгээр явуулан, “хүйтэн дайн”- ыг санагдуулам үг, өгүүлбэр үүдийг тал нутгийн тайван агаар мандалд нэвт цацан буй.
Харин МАН ардчиллыг монголчлон буулгаж, монгол маягаар төлөвшүүлэхэд гол анхаарлаа хандуулдаг. Энэ хоёр том ялгаа нь АН-ыг “Би уурлаж байна” хэмээн уцаартай хашгирахад хүргэж, МАН-ыг “Бид нэг Монгол”, “Мон голоороо байгаасай” хэмээн учирлахад хүргэж буй бололтой. Нэг үгээр хэлбэл сурталчилгааны явцад АН хувь хүнээр бол сэтгэхүй болоод сэтгэлзүйн дотоод дутагдлаа дэлгэн, уур уцаар, хар сэр, хамаг хорслоо уудлан хаяж буй бол МАН уул мэт сүндэрлэж, ус мэт урсан, “Монголоороо байгаасай” гэж хүсэл болоод ухаарлаа дэлгэв. Гэтэл үүний нөгөө талд МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвсэл “Улс орноо МАН-АН-аас салгаж төрөө ядуурлаас аварна” хэмээн хадуурч байна.
МАХН, МҮАН-ын аль алинд төрд 10 гаруй жил суудал бөглөн, сандал булаацалдаж суусан улс бий. Тэд өнгөрсөн хугацаанд хийгээгүй байж одоо гэнэт хүрз бариад ажилдаа орно гэж байх уу? Үүнээс харахад сонгуулийн сурталчилгаа гэдэг нэг талаасаа улс төрийн нам хүчнүүдэд өөрийнхөө зүүсээр ирсэн зохиомол багийг өөрөө хуулах боломж олгодог ажээ. Гэвч энэ бүх сурталчилгааны солиорлыг үл тооцон, Монголын эрх ашиг хаана нь байгааг тандах гэж оролдъё.
ДАЯАРШИЖ БУЙ ДЭЛХИЙД ДАНГААРШИЖ ҮЛДЭХ МОНГОЛЫН ЭРХ АШИГ
Саяхан манай өмнөд хөрш болох БНХАУ-д Оросын Ерөнхийлөгч В.Путин айлчилсан. Түүний айлчлалын талаар Оросын сэтг үүлчид олонтаа бичиж байгаа. Тэнд Монгол, Орос, Хятадын асуудлыг хөндсөн үг, өгүүлбэрүүд байгааг анхаарахг үй байх аргагүй. Оросын нэгэн судлаач В.Путиний айлчлалыг дүгнэж бичихдээ “Хятадуудыг мөнгөтэй дээр нь, Тавантолгой руу шунан харж, шүлэнгэтэж байгаа дээр нь Монголыг үнэ хүргэн өгөх хэрэгтэй” хэмээн онцолжээ. Монголыг хоорондоо наймаалцаж байсан том гүрнүүдийн эртний түүх уул уурхайн эрин үед дахин давтагдах уу гэсэн асуулт гарч ирж байна. Тавантолгой зэрэг томоохон орд газруудад хөрөнгө оруулах саналаа хоёр хөрш маань илэрхийлсэн. Гэхдээ Оросууд Хятадтай тохиролцон, Монголыг үнэ хүргэн зарж орхиод орон зайгаа ур хөршийнхөнд өгчихвөл бид яах вэ? Энэ мэтийн дайралтаас Монгол төрийн тогтвортой байдал улс орныг маань, эдийн засгийг маань хамгаална. Гадаад ертөнц ийм байхад АН “Посткоммунистуудыг үзэн ядах” гэх мэт сурталчилгаагаар улс орон, ард түмнээ хагалан бутаргаж, “ууртай, хартай” байгаагаараа нийгмийг дарамталж болох уу? Бутраад эхэлбэл, булт олноороо бужигнаад эхэлбэл Монгол Улс эрдэс баялаг, эрх чөлөө, эдийн засгийн тусгаар тогтнолтойгоо хамт бусдын араанд бушуу туулай мэт зажлуулах нь мэдээж билээ.
ӨДӨӨД БАЙНА УУ, ӨРӨВДӨӨД БАЙГАА НЬ ЭНЭ ҮҮ?
“Цөмөөрөө хөгжих үү, цөөхүүл нь хөлжих үү” хэмээн АН ард түмнээсээ асууж байна. Харин МАН “Эх орондоо сайхан амьдарцгаая” гэж уриалав. Эх орондоо сайхан амьдрахын тулд эвтэй байх хэрэгтэй. Тэгэхээр МАН эв нэгдэл, эвсэг хөгжлийг санал болгож буй хэмээн ойлгож болно. Гэтэл АН-ын хөрөнгөтэй, бэлтэй, УИХ-д өрсөлдөхийн тулд 50-200 сая төгрөг төлөн нэр дэвших эрх халааслахаа юман чинээ бодоогүй бийлэгжүү гишүүд “Цөмөөрөө хөгжих үү, цөөхүүл нь хөлжих үү” гэж баян хоосны зааг ялгааг томсгон, ард түмнээ хагаралдуулах хар чулуу шидэв. Утга агуулгын хувьд АН голдуу хагалан бутаргах хатуу санаатай, өрөвдөөд, эсвэл өширхөөд, бүр басамжлаад байгаатай агаар адил аргыг сурталчилгаандаа ашиглаж буй юм.
“Хүн шиг амьдаръя, улс шиг хөгжье” гэж хэлэхдээ АН дахиад л 10 жил төр барьсан өөрсдийнхөө ажлыг дүгнээд, гэмшээд байх шиг. Нөгөө талаар хүн шиг амьдарч чадаагүй хэмээн хүн ардаа басамжилж, улс шиг байсангүй хэмээн эх орноо элдэвлээд эхлэх нь энэ үү? Нэг онигоо байдаг даа. Манай нэг баян үгэнд ордоггүй хүүгээ “Их давраад байвал Эксель” унуулаад, “Skytel” бариулаад нохой шиг явуулна шүү” гэж загнаж айлгасан юм гэдэг. “Ford”, “Benz”, нөгөө талд нь “Эксель, ”Аксент” унаж яваа иргэдийнхээ хүрч чадсан амьдралын ялгаа болоод чадамжийг заавал ингэж харьцуулан товойлгож, зо риуд буруутгаж, ялгаа зааг гаргах нь АН-д ашигтай байж болно, Монголд харин ашиггүй. Ганданд будаа зардаг хүүхдүүд, түүнийг нь худалдан авч буян хийдэг иргэдийн дунд зодоон үүсгэснээс өөрцгүй алхам гэж үүнийг л хэлэх байх. Монголчуудыг монголчуудынх нь эсрэг босгох хамгийн хорлонтой тактикийг АН барьж байгаа нь гадаадаас импортолсон санаа байхыг үгүйсгэхгүй. Учир нь Монголыг хагалах бодлого тэр зүгээс л ханх тавьдаг.
“ЭКСЕЛЬ”, “FORD“ ХОЁРЫГ МӨРГӨЛДҮҮЛЭХ НЬ ХЭНД АШИГТАЙ ГЭЖ?
Үнэнийг хэлэхэд тэтгэврийн хэдэн цаасандаа дугаарлаж буй эмээ, тендерт ялчихаад хөөрч яваа захирал, уналгын ганц “Эксель”-ээ өөд нь татан амьдралаа авч явдаг ах, орцны жижүүр, ордны харуул, УИХын гишүүн, угжтай жаал бүгд Монгол. Энэ байгаагаараа, эгэл амьдрал, элэг зүрхэээрээ Монгол. “Эксель”-тэй залуу хүүтэй болохдоо амсдаг аз жаргалыг “Ford” унаж, шил толь болсон байшинд амьдардаг залуу ч ялгаагүй эцэг болохдоо амталдаг. Гэтэл Монголыг Монголоор нь хайрлаж, Монголоор нь олж харах ухаан АН-д дутав уу? Морин тэрэгчин өвөө “Benz” хөлөглөснийх нь төлөө С.Эрдэнийг заамдаж аваагүй. “Нарантуул”-д өмд зардаг эгч брэнд цүнхээр гоёсных нь төлөө С.Одонтуяаг үсдээгүй. Учир нь энэ бол монгол. Монголоороо үлдэх Монгол. Тйимээс ч МАН “Монголоороо байгаасай”, “Бид нэг Монгол” гэж уужуу амьсгалж, урт холыг харж чадаж байна.
Ардчиллыг монголчилж, монгол технологиор өнөөгийн улс төрийг хийж, улс орноо удирдаж, бас монгол ухаанаар сонгуульдаж буй МАН ард түмнээ эв нэгдэлд дуудсанаас эвдрэлд уриалаагүй. Энэ л үнэн юм. Үнэ цэнэ юм. Тийм атал АН морин тэрэгчнийг баян тарган Г.Батхүү, С.Эрдэнэ нарын өөдөөс турхирч, наймаачин эмэгтэйг С.Одонтуяа, “Монос”- ын Б.Эрдэнэчимэг нарын өмнөөс гар зангидахыг уриа лаад байгаа хэрэг үү? Сурталчилгаанд ч бас учир, учиг гэж байна. Ард түмэн маань өнөөг хүртэл дотоод хагарал, фракцуудын зөрчлөө хямгадаж чадаагүй, үргэлжид бие биетэйгээ тэмцэлдэж байдаг АН-тай адил болчихвол төр тогт воргүй, түмэн тогтворгүй, эдийн засаг, үнэ ханш тогтвор гүй болно. Тогтворгүй Мон го лыг тонгорох амархан, тонгойл гож байгаад худалдах бүр ч амархан.
ЧУХАМ ЮУНЫ ТӨЛӨӨ...
МАН-ын эрх ашиг гэж бий. АН-ын эрх ашиг гэж бий. Бүх улс төрийн хүчинд өөрийн эрх ашиг бий. Гэвч энэ улс оронд, эх нутаг, эгэл ардад минь эрх ашиг гэж бас байдаг. Энэхүү том эрх ашгийг маань туг далбаа, зорилго бодлого болгож чадсан улс төрийн хүчнийг сонгох учиртай. Тэгж чадаж гэмээнэ түмэн ялна. Эв нэгдэл, эхлэл болоод хөгжил, итгэл болоод найдварыг амлаж, бүтээж буй МАН ялбал ард түмэн ялах юм. Учир нь Монголоороо үлдэж, Мон голоороо хөгжихийг эрмэлзсэн хүн бүрийн зүрхэнд уяатай явдаг үндэсний том эрх ашиг маань МАН-ын бодлоготой зам нийлж, мөр нэгтгэж буй. Ардчилал Монголд мон гол маягаар л нутагшиж, өөриймс өх ёстой. МАН үүнийг хийж чаддаг билээ.
Р.ЭМҮЖИН