УИХ-ын сонгуульд МАХН-аас нэр дэвшсэн Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, академич С.Нарангэрэл, Хөдөлмөрийн баатар З.Ойдов, ШУТИС-ийн багш С.Авирмэд, иргэн Н.Санжаадорж, Э.Батшугар нарыг Сонгуулийн ерөнхий хорооноос бүртгэхээс татгалзсан билээ.
Тэдний заримыг гэмт хэрэгт шалгуулж байгаа, төрийн албан хаагч мөртлөө сонгуульд нэр дэвшихдээ албан тушаалаасаа татгалзаагүй гэдэг үндэслэлээр нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзаж байгаагаа тус хорооны удирдлага тайлбарласан.
Тэгвэл дээрх нэр бүхий хүмүүс СЕХ-ны эл шийдвэрийг хууль бус хэмээн үзэж Үндсэн хуулийн цэцэд хандсан юм. Тэд “...Хуулийн өмнө хүн бүр эрх тэгш байх, үзэл бодол, эрх ашгаа илэрхийлсний, нам эвсэлд нэгдсэний төлөө ялгаварлан гадуурхсан, СЕХ-ныхон Үндсэн хуулийн 14,15, 16 дугаар зүйлийг зөрчсөн гэж үзэж буй аж. Эдгээр хүмүүсийн гомдлыг Үндсэн хуулийн цэц удахгүй хэлэлцэхээр болжээ.
Д.ДАГВА