АН-ын бүлгийн гишүүн Д.Ганхуяг, С.Эрдэнэ, З.Энхболд, Р.Амаржаргал, Г.Баярсайхан, Л.Болд нар бүрэн эрхийнхээ хугацааг дуусгаж буй УИХ-д гурван ч хуулийн төсөл өргөн барихаар болсноо өчигдөр мэдээлэв.
Нийслэлийн хэмжээнд тулгамдаад буй хамгийн том асуудал болох агаарын бохирдлыг хэрхэн бууруулах талаар тууштай арга хэмжээ авахын тулд тэд Татварын ерөнхий, Зарим бараанд ногдуулах экспортын гаалийн татварын хэмжээг тогтоох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг санаачилжээ.
Мөн Нийслэлийн гэр хорооллыг дэд бүтэцжүүлэхэд шаардагдах санхүү гийн арга хэмжээний тухай хуулийн төсөл нэмэгдэж буй юм. Агаарын бохирдлыг бууруулахын тулд утаагүй түлш, зуух ашиглах, орон сууц барих гэх мэтээр ажил хийж буй ч үр дүн бага байгаа. Тэгвэл тэд нүүрсэнд экспортын татвар ногдуулж, олсон орлогыг нь нийслэлийн утааг багасгахад зориулах саналтай байгаа аж.
Орон сууц цөөнгүй барьж байгаа ч өртөг өндөр учир гэр хорооллын иргэд тэр бүр дийлж авч чадахгүй байгаа юм. Тиймээс гэр хорооллын айл өрхүүдийг дэд бүтцийн шугамд холбох, улмаар амины орон сууцны хороолол бий болгох замыг сонгожээ. Үүний тулд Татварын ерөнхий хуульд “зорилтот татвар” гэсэн заалт нэмэх гэнэ. Тусгай байдлаар тодорхойлогдсон зардалд ногдуулах орлогыг ингэж нэрлэдэг юм байна. Үүний дагуу улсын бо лон орон нутгийн төсөвт орсон орлогыг хуульд заасны дагуу зарцуулах боломж олддог аж. Япон зэрэг оронд нэвтэрсэн энэ турш лагыг эх орондоо нүүрсний экспор тод тогтоохоор тэд санаачилжээ.
Түүхий нүүрсэнд долоо, хагас боловсруулсан бол тав, эцсийн бүтээгдэхүүнд гурван хувийн татвар ногдуулахаар тө сөлд тусгажээ. Ийм татвартай болбол жилд 488 тэрбум төгрөгийн орлого олох тооцоо гаргасан байна. Агаарын бохирдлыг арилгаж, гэр хорооллыг дэд бүтцэд холбоход 1.8 их наяд төгрөг шаардагдах аж. Тиймээс ийм татвар авснаар 2-3 жилийн дотор нийслэлийн хүн амын эрүүл мэндэд за налхийлж буй утааг бууруулах боломжтой хэмээн тэд ярив. Д.Ганхуяг гишүүн “Бид энэ хуулийг олон жилийн өмнөөс ярьсан. Анх Засгийн газраас нүүрсний экспор тод таван хувийн татвар ногдуулах тухай төсөл оруулж ирснээ буцаачихсан. Тэгээд бид холбогдох судал гаа, тооцоог өнгөрсөн хугацаанд хий гээд одоо бэлэн болгож буй юм” гэлээ. Мөн гэр хорооллыг дэд бүтцэд хол бох замаар агаарын бохирдлыг арилгах асуудлыг АН мөрийн хөтөлбөртөө тусгасан юм байна.
З.Энхболд гишүүн “Хэрэв гишүүд хүсэх юм бол энэ УИХ-аар ч эдгээр хуулийг батлах боломжтой. Бид одоогийн УИХ-ын гишүүд, тиймээс цаг алдалгүйгээр төслөө өргөн барих хэрэгтэй гэж бодсон” гэлээ. Нүүрсний экспортод татвар ногдуулдаггүй улс манайхаас өөр бараг байдаггүй аж. Мөн нүүрсээ түүхийгээр нь бараг үнэгүй шахуу гаргаж, баялгаа хил давуулдгийг таслан зогсоох цаг болсон гэсэн юм. Гэр хорооллыг дэд бүтэцтэй холбосноор агаарын бохирдол буурахаас гадна иргэд газраа үнэлэх боломж бүрдүүлэхийг тэд онцлов.
С.ТУУЛ