Сонгуулийн жил болгоноор Сонгуулийн ерөнхий хорооны дарга заавал онигоонд ордог уламжлал манай нийгэмд бий. Яагаад тэгдгийг мэдэхгүй ч, дандаа л шилдэг онигооны баатрууд СЕХ-ны дарга нар л байдаг шүү дээ. Дарга нар нь эзгүй л бол Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороогоор ороод нэмэргүй юм байна. Өчигдөр тийм өдөр таарлаа.
СЕХ-ны нарийн бичгийн даргаас мэдээлэл авахаар очтол Ч.Содномцэрэн хэвлэх үйлд вэрт ажиллахаар гарсан байлаа. СЕХ өдийд ажил ихтэй байх учиртай гэдгийг га дарлах. Нэр дэвшигчдийн сурталчилгаанд бялуурч, ухуулах хуудаст дарагдан залхах тийшээ байгаа боловч улс орон даяар сонгуулийг эрхлэн зохион байгуулдаг, байнгын ажиллагаатай төрийн ганц байгууллага болох СЕХ-ныхоо мэдээллийг зав гаргаад сонсох дайны боловсрол, бас өөрийнхөө өмнө хүлээсэн хариуцлага өнөөгийн монгол чуудад бий.
Сонгуулийн санал хураах өдөр тун ойртсон, ялангуяа сурталчилгааны хугацаа дуусахад долоо хоног үлдсэн энэ оргил үед СЕХ-ны улс төрөөс ангид бодит мэдээлэл жирийн иргэдэд ус агаар шиг дутагдаж байна. Тус байгууллагын цахим хуудасны үйл ажиллагаа болхи, хэтэрхий удаан, цаг үеийн мэдрэмжгүй байгаа нь ч хэвлэлийнхэнд гологдож байна. Хэдийгээр төрийн “төмөр нүүр” гэдэг шиг тиймэрхүү ёс, хэлбэрийг ажил төрөлдөө хэрэглэдэг байж болох ч яг одоо сонгууль болж байгаагаараа онцгой цаг үе, СЕХ ч үүнд бэлэн ажиллах учиртай юм. Олон нийт сонгуулийн өмнөх энэ өдрүүдэд тус байгууллагын дарга, цэргүүд юу хэлэхийг анхаарал тавин чагнаж буй боловч сонгогчдын боловсролд эерэг нөлөө үзүүлэх, сурталчилгааны явцад гарч буй элдэв явдлыг зөв, буруу хэрхэн дүгнэсэн талаар тэд нийгмийн хүлээлтэд нийцсэн мэдээлэл өгөх гүй байна.
Сонгуулийн тухай шинэ хуулийг анх удаа хэрэглэж байгаа учраас улс төрийн нам, хүчнүүд, нэр дэвшигчид хууль зөрч сөн үйлдлээрээ сонгогчдын эрхийг хөсөрдүүлэх, шударга бус өрсөлдөөн гарах магадлал энэ удаа нэлээд өндөр байгаа. Харин манай СЕХ-д ийм болгоомжлолд тун тайван хандаж байх шиг. Тухайлбал, СЕХ сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхлээд бүхэл бүтэн нэг сар болсны дараа, дөнгөж өнгөрсөн баасан гаригт Хэвлэл, мэдээллийн орон тооны бус зөвлөлийг арай гэж байгуулав. СЕХ-ны дэргэдэх энэ хүү зөвл өл нь нэр дэвшигчдийн хэвлэл, мэдээллийн сурталчилгааны тэнцвэрт байдлыг хянах, сурталчилгааны талаарх өргөдөл, гомдлуудтай танилцан дүгнэлт гаргаж, СЕХ-нд танилцуулах үүрэгтэй, маш чухал бүтэц байлаа, уг нь.
Сонгуулийн ерөнхий хороо 1992 онд байгуулагдсан цагаасаа хойш УИХ-ын сонгуулийг таван удаа, Ерөнхийлөгчийн сонгуулийг дөрвөн удаа, орон нутгийн хурлын дөрвөн удаагийн сонгуулийг бэлтгэн явуулахад мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлж, нэгдсэн удирдлагаар хангаж ажилласан гээд асар баян туршлагатай гэдгээ цахим хуудсандаа сурталчилжээ. Харин СЕХ-ны нэр хүнд нийгэмд тийм ч магтаад байхаар мундаг биш гэдгийг бүгд мэднэ. Үе үеийн дарга нар нь ажлаа мэдэхгүйдээ, түүртэж будилдгаараа, нам дагаж навсайдгаараа, сонгуулийн жилийн шилдэг онигооны баатрууд болдгоороо л алдаршдаг. Энэ удаа МАХН-ын дарга Н.Энхбаярыг УИХ-ын сонгуульд нэр дэвшигчээр бүртгэх эсэх асуудал бага гүй сунжрах далимаар СЕХ хэсэг зуурт “моодонд” ороод, одоо нам гүм болов. Ингэхэд СЕХ ер нь юу хийдэг газар юм? СЕХ-ны онигоог андахгүй атлаа сонгогчдын эрх ашгийг хамгаалах, сонгуулийн боловсролыг хамгаалах, хянах няцааж үл болох чу хал байгууллага гэдгийг нь мэдэхгүй хүн маш олон байдаг нь харамсалтай.
СЕХ бол сонгууль зохион байгуулдаг, бусад байгууллагатай хамтран ажилладаг, санал хураалтын дүнг УИХ-д тайлагнадаг хэмээх тун ерөнхий тодорхойлолт бий. Чухам юу хийдгээ сонгуулийн үеэр л харуулж, сонгогч, нэр дэвшигчдэд тэгш үйлчлэх ёстой бус уу. Сонгууль болох гэж байгаа тул СЕХны байр төрийн тусгай хамгаалалтад орж, үүд хаалгаа нэг жижүүр, нэг хамгаалагч гээд хоёр хүнээр байнга мануулах болжээ. Хэрвээ Та дотогш нэвтрэх гэвэл Таныг тэнд хүрч очихоос өмнө нэр, албан тушаал тань болон хэнтэй уулзах, ямар сэдвээр ярилцах хэрэг гарсан тухай мэдээлэл хамгаалагч залуугийн ширээн дээрх компьютерт заавал тэмдэглэгдсэн байх ёстой гэнэ. Ийм хариу сонсоод зогсож байтал манаатай хаалганы цаанаас ашгүй нэгэн эмэгтэй цухуйв. “Өнөөдөр” сониноос явж байна, СЕХ-ноос асууж тодруулах зүйл байна хэмээн дуулгаж амжих гэж бараг л хашгирах шахлаа. “Юун тухай юм бол” гэж хариу дуугарсанд талархъя.
Референт Б.Оюумаагаас сонгуулийн сурталчилгааны албан ёсны хугацаа эхэлснээс хойш ямар зөрчлүүд гарсан, хэрхэн шийдсэн талаар лавлахад түүнд ямар ч мэдээлэл байсангүй. СЕХ-ны нарийн бичгийн дарга өнөө, маргаашдаа эзгүй тул ирэхийг нь хүлээх хэрэгтэй хэмээгээд бидний хоромхон уулзалт өндөрлөв. Ч.Содномцэрэн дарга л хэвлэлийнхний асуултад хариулах эрхтэй ч юм уу, эсвэл ганц тэр хүнд л мэдээлэл төвл өрдөг бололтой. Өргөдөл, гомдол хү лээн авч бүртгэдэг ажилтнаас сонгуультай холбоотой нийт хэдэн өргөдөл, гомдол хү лээн аваад байгааг нь асуутал “Одоогоор багцалж, дүнг гаргаагүй байна” хэмээгээд өдөрт дунджаар хэдэн гомдол ирдэг, гомдлын эзэд сонгогчид, эсвэл нэр дэвшигчдийн алин болох тухай асуултаас эрс бултав.
Сонгуулийн ерөнхий хорооноос идэвхтэй, үр өгөөжтэй, шуурхай ажиллагаа хү- лээх хэрэггүй мэт сэтгэгдэл төрж байна. Нийслэлийн гудамжинд байрлуулсан нэр дэвшигчдийн самбарын хэмжээ дамжаа, нэг нэр дэвшигчид ногдох талбай энэ тэрийг дүүргүүдийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал хянаж шийдэх гэнэ. Телевизийн сурталчилгааг Харилцаа, холбооны зохицуулах хороо хариуцаж байгаа аж. Сонгуулийн тухай хууль зөрчсөн ноцтой зөрчлийг цаг даагийн байгууллагад даатгажээ. СЕХ-гоор сонин сайхан гэвэл иймэрхүү, за даа юу ч алга даа.