УИХ дахь АН-ын бүлэг өчигд өр хуралдаж, үүсээд буй улс тө рийн гацааг хэрхэн арилгах талаар хэлэлцжээ. МАН-ын дарга Ө.Энхтүвшин УИХ-ын даргатай уулзсан асуудлаар тэд мэдээлэл сонссон аж. УИХ-ын даргыг сонгох процессыг дахин явуулах, Өвөрхангай аймгаас сонгогдсон хоёр гишүүнийх нь тангаргийг өргүүлэх, таван тойрогт саналын хуудсыг гараар тоолох гэсэн тэдний шаардлагыг АН-ын бүлэг няцаажээ. Зөвшилцөх Ажлын хэсэг байгуулж, дээрх асуудлаар ярилцах ч шаардлагагүй гэсэн байна.
АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат энэ талаар өчигдөр сэтг үүлчдэд мэдээлэл хийсэн юм. Тэрбээр “УИХ-д олонхийг хуулийн хүрээнд бүрдүүлж, улмаар даргаа сонгосон. Энд эрх зүйн хувьд ямар ч маргаан байхгүй. Хуулийн хоёрдмол ойлголт гэж байхгүй. Мөн сонгуулийг УИХ эсвэл улс төрийн намууд биш, төрийн байгууллагууд зохион байгуулсан. Үүнтэй холбоотой маргааныг СЕХ болон шүүх шийднэ.
СЕХ сонгуулийн дүнг эцэслээд Ерөнхийлөгчид өргөн барь чихсан байхад гараар дахин санал тоолох боломжгүй. Энэ асуудлаар УИХ-ын даргатай тохиролцсон гэсэн Ө.Энхтүвшин даргын мэдээлэл ташаа байсныг дуулгая. Төрийн нэг дэх гацаа арилсан ч хоёр дахь нь эхэллээ. МАН эрхээ шилжүүлэх ёстой. Төрийн эрх нэг намаас нөгөөд шилжсэн учраас ажил гацахгүй явах учиртай” гэлээ. Гэхдээ Бүлгийн даргын хувиар МАН-аас байгуулсан зөвшилцөх Ажлын хэсгийнхэнтэй уулзахаа тэр хэллээ.
Мөн тус намаас төсөв, санх үүгийн болон иргэний бүртгэл, цахим үнэмлэх хэвлэх, олгох ажил ямар явцтай байгааг нягтлах үүрэг бүхий гурван ч Ажлын хэсэг байгуулсан байна. Түүнээс зарим зүйл тодрууллаа.
-МАН-ын бүлэг албан ёсоор байгуулагдаагүй. УИХ-ын нэг гишүүн гурваас илүү Байнгын хороонд харьяалагдах боломжгүй. Тэгэхээр олон Байнгын хороо байгуулж чадахгүй нөхцөл үүсээд байгаа юм биш үү?
-Боломжтой Байнгын хороодоо яаралтай байгуулах хэрэгтэй. Тиймээс бид УИХ-ын даргад хандаж, энэ долоо хоногт асуудлаа шийдээч гэсэн хүсэлт тавина. МАН-ынхан хувь гишүүний үүднээс Байнгын хороодод орох нь нээлт тэй. Хуулиар УИХ-ын даргыг сонгосноос хойш 24 цагт намууд Бүлэг байгуулах тухай бичгээ өгнө гэсэн. Энэ хугацаа өнгөрсөн учир МАН-д одоо гарц бүдэг байна. МАН хууль зөрчиж өөрийнхөөрөө явбал ирэх дөрвөн жил Бүлэггүй байх магадлал өндөр.
-Олонхоороо асуудлаа шийдээд явж болохгүй юу?
-УИХ-д дийлэнх олонх бүрдсэн ч хүчээр асуудлаа шийдээд явна гэж байхгүй. Анхдугаар чуулганыг үргэлжлүүлэхийн тулд бид хурал даргалагч Д.Дэмбэрэлийг дөрвөн өдөр хүлээсэн, тэр хоёр ч удаа “Маргааш орно” гэж хэлсэн. Бид МАН-ын Ажлын хэсэгтэй уулзана, төрийн ажил гацалгүй үргэлжлэх ёстойг сануулна. Шинэ УИХ байгуулагдсанаар өмн өх шиг тохиролцдог цаг дууссаныг хуучин улстөрчид ойлгохг үй байна. Тэд УИХ-ын үйл ажиллагааг санаатай гацааж, тараах гээд буй юм бол тэрийгээ хэлэх хэрэгтэй.
-Өмнөх чуулган дээр Н.Батбаяр хэдэн гишүүний картыг сугалж гарсан. Үүнийг Засгийн газар байгуулах асуудлаар АН дотроо зөрчилдсөнөөс болсон гэж тайлбарласан. Энэ асуудлыг Бүлгээр ярьсан уу?
-Ярилцсан. Дотоод жижиг зөрчил байсан. Н.Батбаяр ч өөрөө санал бодлоо хэлсэн. Түүнээс нэгнээ шүүмжилж, эсвэл АН дотроо хагаралдаж, 1996 оныг шиг нөхцөл байдал үүснэ гэж байхгүй.
-Засгийн газрын бүтцийг байгуулах талаар Ажлын хэсгүүд ярилцаж байгаа юу?
-ИЗНН, “Шударга ёс” эвслийн болон манай намын Ажлын хэсгүүд ажиллаж байна. Үр дүнгээ танилцуулах хугацаа нь болоогүй байгаа.
С.УУЛ