Олимпод зөвхөн дэлхийн шилдгүүд л оролцдог. Дэлхий, тивийн АШТ, Дэлхийн цомын цуврал тэмцээнүүдээс эрхээ авсан, хатуухан болзлыг биелүүлэн, энэхүү наадмын өндөр босгоор алхсан “дайчид” нэг дор цуглардгаараа онцлог. Тэр ч утгаараа сул өрсөлдөгч үгүй их олимпийн талбарт ялалт ямар их үнэ цэнээр ирдгийг спортын хорхойтнууд андахгүй мэдэрч суугаа бөлгөө.
Бидний итгэл хүлээлгэсэн, дэлхийн шинжээчдийн хэзээний танил болсон Х.Цагаанбаатар, М.Бундмаа тэргүүтнүүд тэмцээнээ өндөрлүүлсэн нь харамсалтай. Түрүүлж ам гарч болдоггүйг, өрсөлдөгчөө басаж болохгүйг “Лондон-2012” жинхэнэ утгаар нь мэдрүүлж байна. Олимпийн медаль хүртээгүй од тамирчин олон байна. Тэр өдрийн тэнгэр ивээгээгүй юү, эсвэл сэтгэл зүй нь сул байсантай холбоотой юу, гэмтэл бэртлээс болов уу гээд л олон олон асуулт урган гардаг. Зарим нь олимп гэсэн нэрнээс нь эхлээд сүрдэх нь бий.
“Лондон- 2012” эхлээд дөнгөж дөрөв дэх хоногтойгоо золгож байгаа ч тэмцээний талбарт дуулиан дэгдээсэн явдлууд үргэлжилсээр. Лондоны олимпийн өмнө манай Х.Цагаанбаатарын адилаар будант Альбионоос алтан медаль хүртэнэ хэмээн амалж, бүр Бээжинд үзүүлсэн амжилтаа давуулан биелүүлнэ (Тэрбээр 2008 оны олимпоос найман алт хүртсэн) гэж өгүүлж байсан АНУ-ын алдарт сэлэгч Майкл Фелпс ердөө ганцхан мөнгөн медальтай явааг юу гэж үзэх вэ? Энэ бүхэн агуу сэлэгчийн хувьд маргаангүй шившигтэй хэрэг.
400 метрийн холимог сэлэлтэд алтан медаль хүртэх итгэл төгс байсан ч ердөө дөрөвдүгээр байр эзэлж, америкчуудын найдлага хүлээлгэсэн 4х100 м-ийн буухиад “Сэм авга”-ынхан алтан медалиа “булаалгачихлаа”. “Газар уснаа явагч хүн” энэ удаа шигшээ багийнхандаа тусалж чадсангүй.
Ийнхүү АНУ-ын багийн өмнө гишгэсэн Францын сэлэгчид ялалтын баяраа тэмдэглэж, хойд хөршийнхөн хүрэл медалиа чамлалгүй чанга атгасаар үлдлээ. БНХАУ-ын сэлэгч Е Шивень 400 м-ийн холимог сэлэлтэд дэлхийн дээд амжилтыг шинэчилснээр “Лондон-2012”-ын анхдагч рекордч болсон юм. 16 настай тэрбээр “битүү морьд”-ын нэг бөгөөд Америк болон нутаг нэгт сэлэгчдийнхээ өмнө орж, гарамгай гавьяа байгуулсныг та санаж буй биз ээ.
Залуу сэлэгч шигшээ уралдаанд барианд орохоос 100 м-ийн наана хүчтэй өрсөлдөгч АНУ-ын Бейзелд гүйцэгдэж, багагүй сандарсан ч, аваргын төлөөх хүсэл нь хөтөлж, алдсан хагас минутаа нөхсөнөөр анхны аваргын титэмд хүрсэн юм. Тэгвэл эрэгтэйчүүдийн 400 м-ийн чөлөөт сэлэлтэд мөн л Нанхиадын Сунь Ян 3.40,14 үзүүлэлтээр олимпийн дээд амжилт шинэчлэн тогтоов. Харин бусад зайд олимп, дэлхийн рекорд хараахан шинэчлэгдээгүй байна.
СОЛОНГОС БҮСГҮЙЧҮҮД ЭРЧҮҮДИЙНХЭЭ АЛДААГ ЗАСАВ
Өрсөлдөгчдөө басаж болдоггүйг байт харвааны эмэгтэй чүү- дийн багийн тэмцээнд орос, япон бүс гүйчүүдийн “дуэль” харуулсан. Хүрэл медалийн төлөөх харваанд өрсөлдөгчдөө дийлэх боломж хойд хөршийн харваачдад байсан ч тэд ашиглаж чадаагүй юм. Ксения Перова, Кристина Тимофеева, Инна Степанова нар тэмцээн эхлэнг үүт санаачилгыг гартаа авч, итгэл төгс тэргүүлж эхэлсэн.
Онох бүрт сэтгэл хөдлөлөө илэрхийлж, бие биедээ баяр хүргэж байсан бүсгүйчүүд ялалт нөгөө талд ирнэ гэж бодоогүй нь лавтай. Харин Наран улсын тамирчид яс сайт яван чангарна гэгчийн үлгэрийг үзүүлж, улмаар хоёр онооны илүүгээр буюу 207:209-өөр гуравдугаар байр эзэлсэн юм. Байт харваа сэтгэл зүйн спорт.
Өнгөрсөн баасан гаригт зохиогдсон хувийн урьдчилсан харваанд Гуулин улсын тамирчин Дон Хьюн Им 699 оноогоор дэлхийн дээд амжилтыг шинэчилснийг ч хэлэх үү, энэхүү төрөлд хэзээний л гарамгай солонгос харваачдыг түрүүлэхэд хэн ч гайхахгүй байсан. Гэвч эрэгтэйчүүдийн багийн харваанд энэ бүх таамаг аль хэдийнэ замхарч, хагас шигшээд тэд “Сэм авга”-ын тамирчдад ялагдсан нь Лондоны олимпийн нэгэн дуулиан байсан юм. Амлалтынхаа алтан медалиа хүрэл болгон хувиргасан эрчүүдийн гашуун туршлага бүсгүйчүүдэд нэгийг бодогдуулсан нь мэдээж. Тэд туйлын хянамгай харвасаар аваргын төлөөх тэмцээнд таарсан нанхиад бүсгүйчүүдийг 210:209-өөр дийлж эх орондоо алтан медаль нэмлээ.
ИСПАНИЙН ХӨЛБӨМБӨГЧДИЙН ДУУЛИАНТАЙ ЯЛАГДАЛ
“Евро-2012”-ын алтан медаль нь будант Альбионд болох олимпод амжилт гаргахын цондон хэ мээн үзэж байсан Испанийн хөл бөмбөгчид эхний даваанд бүд рэв. Европын аварга Хуан Мата, Хорди Альба тэргүүтэй зэгсэн тоглогчидтой, “Манчестер Юнайтед”-ийн хаалгач Давид де Хеагаар хаалгаа мануулсан тэднийг хөлбөмбөгийн ертөнцөд байр сууриа бэхжүүлээгүй Гондурасын тамирчдад ялагдана гэж хэн санах вэ? Бөмбөг бөөрөнхий…Өрс өлдөгчдөө басан, “биеэ тоосон” одод олимпийн хатуу дэвжээнд бүдэрч, 0:1-ээр ялагдсан нь дуулиан биш гэж үү? Бусад тоглолтыг той молбол Их Британийн баг АБНЭУ-ын тоглогчдыг 3:1, Сенегал Уругвайг 2:0, Мекскик Габоныг 2:0, БНСУ Швейцарийг 2:1, Бразил Беларусийг 3:1, Япон Мароккаг 1:0- ээр ялж, Египет Шинэ Зеландтай 1:1-ээр тэнцжээ.
ОЛИМП, ДЭЛХИЙН РЕКОРДЧ
Хүндийг өргөлтөөр дэлхийд ноёлдог орнуудын нэг бол манай урд хөрш. Энэхүү олимпод аль ч орны туйванчдыг урдуураа оруулахгүй байх үүрэгтэй ирсэн нанхиад тамирчдын зорилгыг эмэгтэйчүүдийн 48 кг-д Ван Минюань биелүүлж, өрсөлдөгчдөө ман лайлсан юм. 2002 оноос түүний нэр спортын ертөнцөд сонсогдсон бөгөөд 27 настай энэ бүсгүй өдгөө ДАШТ-ий дөрвөн алтан медалийг эзэгнэж, Азийн наадамд хоёр удаа аваргалаад буй. Тэгвэл эрэгтэйчүүдийн 56 кг-д хойд Солонгосын туйванч Ун Чол Ом 168 кг-ыг шахсанаар олимпийн рекорд тогтоож, нийлбэрээр 293 кг-ыг өргөн Лондоны дэвжээнд аваргалав. Эмэгтэйчүүдийн 53 кг-д Казахстаны Зульфия Чиншанло 131 кг-ыг огцомдож дэлхийн дээд амжилтыг шинэчилсэн төдийгүй нийлбэрээр 226 кг-ын ард гарсан тул олимпийн рекордыг ч бас тогтоосон байна. Ийн будант Альбионд олимп, дэлхийн рекордыг бөөнд сөн цор ганц тамирчнаар тэр тод ров. Дашрамд дурдахад “Лондон-2012”-ын анхны алтан медалийг Казахстанд дугуйчин Винокуров авчирсан бөгөөд 38 настайдаа аваргын титмийг анх удаа гарджээ.
НАНХИАД ҮСРЭГЧИД ТЭРГҮҮЛСЭЭР
Өмнөд хөршид өмчилсөн гэмээр бас нэг спорт нь усанд үсрэлт. Ялангуяа уран сайхны үсрэлтийн төрөлд тэд итгэл төгс тэргүүлдэг. Лондоны олимпод ч нанхиадууд ялалтын цувралаа үргэлжлүүлсэн бөгөөд 3 м-ийн трамплинаас харайлтад Хе Ци, Ву Минься нар нь аваргаллаа. 25 настай Ву Миньсягийн хувьд олимпийн гурав дахь алтаа хүртсэн нь энэ бөгөөд Афин, Бээжингийн олимпод Го Зинзинтэй хослон дээрх амжилтад хүрчээ.
ГОЛЛАНД Ч БАС АЛТТАЙ
Эмэгтэй дугуйчдын бөөн гараатай уралдаан тун сонирхолтой болж, голланд бүсгүй Мариан Вос хур туршлагатай тамирчдын толгой дээр цахиур хагалав. Бариа ойр тох мөчид тэрбээр хамгийн хурдтай финиш хийснээр олимпийг зохион байгуулагч орны Элизабет Армитстид, ОХУ-ын Ольга Забелинская нарын өмнө оржээ.
ОНОО БӨӨНДӨГЧ КИРИЛЕНКО
“B” хэсэгт өрнөсөн эрэгтэй сагсан бөмбөгчдийн эхний тоглолтод ОХУ-ын шигшээ баг талбайн эзэн британичуудыг 95:75 (24:19, 25:15, 22:24, 24:17)-аар буулгаж авлаа. Уг тоглолтод мэдээж Андрей Кириленко гол үүрэг гүйцэтгэсэн бөгөөд нийт 35 оноо авсан нь Лондоны олимпийн хамгийн өндөр үзүүлэлтээр тэмдэглэгдэж байна. Дараагийн даваанд тэд БНХАУ-ын тоглогчидтой өрсөлдөнө.
“ЛОНДОН-2012”-ООС МЕДАЛЬ ХҮРТСЭН ОРНУУД
Улс Алт Мөнгө Хүрэл Нийт
1.БНХАУ 6 4 2 12
2.АНУ 3 5 3 11
3.Итали 2 3 2 7
4.БНСУ 2 1 2 5
5.Франц 2 1 1 4
6.БНАСАУ 2 0 1 3
7.Казахстан 2 0 0 2
8.Австрали 1 1 1 3
8.Бразил 1 1 1 3
8.Унгар 1 1 1 3
11.Голланд 1 1 0 2
Б.ӨЛЗИЙ