Долоодугаар сарын 30-ны даваа гаригт Монголын баг Лондоны олимпийн анхны медалиа авлаа. Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 73 кг-д барилдсан ОУХМ Сайнжаргалын Ням-Очир нийт 34 бөхөөс гуравт жагсаж, багийнхаа медалийн салхийг хагалав.
Тэгшитгэлд орсон ма¬най тамирчин нэгийн даваанд Германы бөх, залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт Кристофер Фоэлкийг хожиж, 16-д үлдсэн. Ням-Очир эхэлж вазари үнэлгээ авсан ч дэвжээний шүүгч түүнийг гурвантаа торгосноор үнэлгээ тэнцчихэв. Байдал эвгүйтсэн энэ үед тэрбээр шийдсэн мэхээ хийж юүко салгасан юм. Дараа нь Европын АШТ-ий алт, мөнгөн медальт Украины Владимир Сороког юүкогоор хожлоо.
Ийнхүү шилдэг наймд үлдсэн Ням-Очир хэсгийн аваргын төлөө эв таардаггүй өрсөлдөгч болох Оросын Мансур Исаевтай туллаа. Энэ барилдаанд шүүгч нэлээн эргэлзээтэй байдлаас Оросын бөхийн талд цэвэр ялалт заачихав. Гэхдээ манай бөх удаах хоёр барилдаандаа АНУ-ын Николас Делпополог юүко, Голландын Декс Элмонтыг хоёр тор гуулиар сөхрүүлж, Монголын олимпчдын 20, “Лондон-201”-ын анхны ме далийг эх орондоо авчирлаа. Ням-Очир 1986 онд Увс аймгийн Тэс суманд төрсөн бөгөөд аав Сайнжаргалынхаа байгуулсан “Улаан гутал” клубт хичээллэж, бөхийн гараагаа эхэлжээ. Түүний ээж нь гавьяат тамирчин Г.Жамсран болон жүдоч Д.Нямхүүгийн аав Дамдинсүрэн нарын төрсөн дүү юм. Улмаар 2004 онд хотод ирснээс хойш жүдо бөхөөр эрчтэй хичээллэж эхэлсэн байна.
2005 онд болсон жүдогийн багийн тэмцээнд тэр “Алдар” спорт хорооны өмнөөс зодоглож, тус тэмцээний шилдгээр шалгарсан бөгөөд баг нь тэргүүн байрт заларсан түүхтэй. Тэрхүү тэмцээнд Ням-Очир эсрэг багийн дээд жингийнхнийг түвэггүй ялж, олонд танигдах эхлэлээ тавьсан юм. Тэр үеэс хойш шигшээ багт багтаж, тив, дэлхийн хэмжээний томхон тэмцээнүүдэд эх орноо төлөөлөн оролцож эхэлсэн билээ. Хамгийн сүүлд энэ оны хоёрдугаар сард “бага ДАШТ” хэмээгддэг Парисын Их дуулга тэмцээнд түрүүлж, олимп, дэлхийн дэвжээнээс медаль авах хэмжээнд хүрснээ харуулсан бөх. Арваадхан хоногийн өмнө 26 насны төрсөн өдрөө тэмдэглэсэн Ням-Очир ийнхүү шагналын тавцанд гарснаар Монголын жүдочид гурван олимп дараалан медаль хүртлээ.
Монгол түмний хүслийг биелүүлсэн түүний медаль булган сүүлээ хайрлах болтугай. Түүнийг медалиа гардсаны дараа хэвлэлийн бага хуралд орох үед сэтгүүлчид хүссэн асуултуудаа тавилаа. Тэрбээр эхлээд “Маш олон хүнд баярлалаа гэж хэл мээр байна.
Аав, ээж, жүдо бөхийн холбоо,ерөнхийлөгч Х.Баттулга, Уулын баяжуулах “Эрдэ нэт” үйлдвэр, Д.Баясгалан захирал, Ш.Бат-Орших багш, анх жүдод оруулсан Ю.Баттогтох багшдаа, бэлтгэл хангалцсан бүх тамирчинд баярлалаа. Манай жүдочид “Хамтын хүч амжилт” гэсэн уриатай. Баг, хамт олныхоо хүч хөдөлмөрийн үр дүнд медаль авсандаа маш их баяртай байна” гэв.
-Олимпийн бэлтгэл хэр ханасан байв. Өмнөх хоёр өдөр манай жүдочид медальгүй үлдсэний дараа юу бодогдож байв?
-Бэлтгэл сайн байсан. Манай багийн тамирчид олимпийн өмнө олон тэмцээнд оролцсон. Урьдчилан гарга сан төлөвлөгөөний дагуу амралт, бэлтгэлээ зохицуулж байлаа. Ер нь их л том юм бодож ирсэн дээ, энэ олимпод. Ямар ч байсан медаль авсан даа баяртай байна.
-Оросын бөх Исаевтай хийсэн барилдааны тухайд юу хэлэх вэ?
-Би өмнө нь түүнд гурван удаа ялагд сан. Сая гурав дахь минутаас хойш барилдаанаа гаргана гэж бо дож байлаа. Гэтэл их амархан ялагд чихсан. Хэдийгээр ялагдсандаа сэт гэл дун дуур байсан ч дараагийн барилдаа нуудаа сайн хийж, ямар ч байсан ме даль авахыг зорьж, сэтгэл санаа гаа төвлөрүүлсэн.
-Олимпийн наадмаас медаль авна гэдэгтээ хэр итгэлтэй байсан бэ?
-Мэдээж дотроо том зорилго тавьж, олимпийн медаль авахын төлөө бэлтгэлээ хийсэн. Гэхдээ медальд хүрэх зам маш хэцүү гэдгийг мэдэж байлаа. Ямар ч байсан зорилгынхоо ард нь гарч, медаль авсандаа баяртай байна.
-Хоёр жилийн өмнө ДАШТ-ээс медаль авахад ойрхон байсан ч гэмтлийн улмаас тэмцээнээс хасагдсан. Олимпоос медаль авсан энэ мөчид тэр үеийн дурсамжаа хуваалцвал?
-2010 оны ДАШТ-д сая барилдсан Голландын Элмонттой хэсгийн аваргын төлөө барилдсан. Ялбал мөнгөн медаль дээр бууж, цаашаа аваргын төлөө барилдах боломжтой бай сан. Тэгэхэд илүү явж байгаад гараа хугалаад хүрлийн төлөө барилдаж чадалгүй тэр тэмцээнийг орхиж билээ. Сая тэр бөхтэйгөө дахин таарч, хоёр жилийн өмнө авах ёстой бай сан медалиа авлаа. Элмонтын ах нь Бээжингийн олимпод манай ах Д.Нямхүүг торгуулиар ялж байсан. Тэгэхээр ахынхаа ч, өөрийнхөө ч медалийг авлаа гэж бодож байгаа.
-Хүрэл медалийн төлөө барилдахын өмнө сэтгэл санаа ямархуу байв?
-Хүрэл медалийн төлөө Голландын бөхтэй барилдана гэдгээ тооцож байсан л даа. Яавал хожих ёстойг маш их бодсон. Элмонт бол ДАШТий хоёр мөнгөн медальтай, дэл хийн чан сааны гуравт жагсдаг бөх. Ямар ч байсан хожих ёстой гэж бодож л гарсан даа.
-Өмнө нь барилдсан манай бөхчүүд медальд хүрч чадалгүй мултарсан нь дарамт үзүүлсэн үү?
-Ер нь маш хүнд байсан. Бид бүгдээрээ нэг системээр бэлтгэл хийсэн болохоор нөгөө хэдийгээ ялагдахаар миний бэлтгэл ч бас сайн ханаагүй юм болов уу гэж айж байлаа. Ямар ч байсан маш хүнд барилдаанууд хийнэ гэдгээ мэдэж байсан.
-Голландын Элмонт нэлээн ядарсан харагдаж байна лээ. Яг барилдахад ямар байна?
-Өмнө нь цаг сунгаж барилдаад ялагд сан болохоор нэлээн ядарсан бай гаа болов уу гэж бодсон. Гэхдээ на дад лав маш хүнд байсан (инээв).
-Жин хэр хассан бэ?
-Долоон кг хассан. Багш на рын гар гаж өгсөн төлөвлөгөөний да гуу жин гээ эртнээс хассан болохоор гайг үй байлаа.
-Та жингийнхэн дундаа нэлээд бяртайд нь орно. Олимпод танаас илүү бяртай бөх байна уу?
-Бүгдээрээ л маш их хүчтэй байлаа.
НЯМ-ОЧИРЫН МЕДАЛЬД ХАЧИР НЭМЬЕ:
**Нэгийн даваанд түүнд ялагдсан Германы Фоэлк “Би өмнө нь түүнтэй гурван удаа барилдаж, бүгдэд нь ялагдсан. Босоогоос маш сайн барилддаг бөх. Бас маш хүчирхэг. Тэр намайг алдаа гаргахыг хүлээнэ гэдгийг би мэдэж байсан. Гэвч мэдэж байсан хэрнээ хоёр алдаа гаргаад ялагдлаа. Уг нь би дасгалжуулагчтайгаа ярилцаад түүнийг торгуулиар хожих боломжтой гэж төлөвлөсөн. Гэвч санаснаар болсонгүй. Бас барилдааны төгсгөлд маш их ядарлаа” хэмээн ярьжээ.
**Харин дагах барилдааных нь “золиос” болсон Америкийн Н.Делпополо “Маш өндөр хэмнэлтэй, их хүч шавхсан барилдаан боллоо. Хэрвээ чи түүн шиг сайн залуутай барилдаад байвал ур чадвар чинь шинэ түвшинд гарах болно” гэсэн юм.
**Оросууд өмнө нь 73 кг-д ганцхан медаль авсан нь 2004 онд Виталий Макаровын авчирсан мөнгө юм.
**Япончуудын хувьд хамгийн сүүлд Кензо Накамүра 1996 онд Атлантагийн олимпийн 73 кг-д аваргалсан. Улмаар гурван олимп өнжсөний эцэст Рики Накая 73 кг-ын медалийн цувралыг үргэлжлүүлэв.
**Уго Легранд 1996 оноос хойш тасраад байсан 73 кг-ын медалийг эх орондоо авчирчээ. 16 жилийн тэртээ Кристоф Гаглиано тус жинд хүрэл хүртсэн түүхтэй. Ер нь Францын жүдочид 73 кг-д олимпийн дөрөв дэх медалиа (нэг алт, гурван хүрэл) Лондонгоос авсан юм.