-Хүчээр тулгах большевизм ханхалж байна
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатараас цаг үеийн зарим асуудлаар байр суурийг нь сонслоо.
-АН-ын бүлэг зөвшилцөх Ажлын хэсэг байгуулах шаардлагагүй хэмээн үзэж байгаагаа өнгөрсөн даваа гаригт илэрхийлсэн. Ер нь өнөөгийн улс төрийн нөхцөл байдлын талаар ямар бодолтой байна вэ?
-УИХ-д АН олуулаа хүч түрж шийдэх гэсэн чиг хандлага ажиглагдаж байгаа. Парламент бол зөвшилцлийн олон урьгалч үзлийн индэр, хууль тогтоох дээд байгууллага. Харин олонхоороо хүч түрж асуудал шийддэг тогтолцоог большевизм гэдэг. Олонх цөөнхөө сонсохгүй, асуудлаа шийдээд явах нь Монголын ард чиллын ололтыг гажуудуулж байна. Ямарваа асуудал дээр цөөнхөө сонсдог л байх хэрэгтэй.
Хоёрдугаарт, ардчиллын механизм гэдэг нь зөвшилцлийн механизм. З.Энхболд нь байна уу, Р.Амаржаргал нь байна уу, хэн нь УИХын дарга, сайд болох нь сонин биш. Хамгийн гол нь тэдний гаргаад байгаа төлөвлөгөө улс орны эрх ашигт нийцэж байна уу, үгүй юү гэдгийг цөөнх сонсож, ярилцах ёстой. Тухайлбал, АН 20 гаруй яамтай болохоор зөвшилцөл хийж байна.
Хоёр том нам Засгийг удирдаж байх даа 15 яамтай болоод л байсан. Ингэж баахан орон тоо нэмж, төсөв мөнгөний зарлагыг ихэсгэх хэрэг байна уу. Төрийн албан хаагчдыг бүтцийн өөрчлөлт нэрээр хоморголон халж, АН болон аль нэг намын гишүүдийг томилох төлөвлөгөө гаргасан тухайгаа ярьж байна. Хууль дээдлэх зарчим Монгол Улсад үйлчлэх ёстой.
-Өвөрхангай аймгаас сонгогдсон хоёр гишүүний асуудлыг яах гэж байна вэ?
-Хан-Уул дүүргийн Шүүхийн шийдвэрээс шалт гаалан Өвөрхангай аймгийн олон мян ган иргэн УИХ-д төлөөлөлгүй, эрх нь зөрчигдөж байна. Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн сонгогчид мөн адил төлөөлөлгүй, засаг төр байгуулахад оролцож чадахгүй байгаа. Ардчилсан засаглал юм бол ард иргэдийнхээ дуу хоолойг хүргэх ёстой шүү дээ. Тэгээд Өвөрхангай аймгийн бус, хаа байсан Хан-Уул дүүргийн шүүх шийдээд байгаа нь ойлгомжгүй. Энд нэг баримт байна л даа. Тэгэхээр Өвөрхангай аймгийн асуудлыг Хан-Уул дүүргийн шүүх шийдэж байгаагаас шүүх хараат бус ажил лаж чадаж байна уу гэдэг асуудал гарч ирж байна. Гэтэл үүнтэй адил олон маргааныг МАН-ын гишүүдээс тавьсан. Харамсалтай нь тэр асуудлуудыг хүлээж аваагүй мөртлөө хаа бай сан Өвөрхангай аймгийн асуудлыг дүүргийн шүүх шийдчихэж байна.
-Цаашид танай нам яах бодолтой байна вэ. Төрийн ажлыг гацааж байна гэж үзэх хүн цөөнгүй байх шиг?
- Бид засаг төрийг аль болох хурдан эмхлэн байгуулахын төлөө байна. Төрийн ажил төрийн хууль ёс журмын дагуу явах ёстой. Гацаагүй явж байгаа нь энэ гээд хууль зөрчиж болохгүй. Буруу замаар будаа тээвэл буцах даа шороо тээнэ гэдэг. Буруу замаар явснаас гацаж алдаагаа засаад зөв замаар явсан нь дээр биз дээ. Монголын төр мордохын хазгай явж болохгүй. Мэргэшсэн төрийн албан хаагч дыг хоморголон халж намын гишүүдээ томи лоод, яамдын тоо, төсвийн зардлыг нэмэгдүү лээд тохиролцоо хийж, хүч түрэн асуудал ший дээд явах гэж байгаа бол мордохын хазгай болохоос нь өмнө цөөнх засах үүрэгтэй.
Өнгөрсөн дөрвөн жилд бид цөөнхөө байнга хүндэтгэж, Засгийн газарт урьж ажиллуулан, Засаг төрийн ажилд дадлагажуулж, хамтран ажиллаж байсан. Төрийн ажилд ёс жудаг биш юм аа гэхэд хууль ёсоо сахих ёстой биз дээ. Хамгийн гол нь иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж, хуулиа дагах хэрэгтэй.
-Та намын Ерөнхий нарийн бичгийн дарга болсон. Цаашид ямар бодлого барьж ажиллахаар төлөвлөж байна вэ?
-МАН-ын бага хурал гурван хоног нээлттэй, ардчилсан байдлаар олон асуудлыг нухацтай, олон урьгалч үзлээр хэлэлцэж, улс орны эрх ашигт нийцсэн намын шинэчлэлт өөрчлөлтийг гүнзгийрүүлэх чиглэл хандлагаа гаргасан. Өөрчлөлт шинэчлэлтийн шинэ бодлого хөтөлбөр хэрэгжүүлнэ. Тэр үед үгийг биш үйл ажлаар маань сонсоорой. Зарчмын хувьд намын дотоод ардчиллыг гүнзгий рүүлнэ. Ингэснээр гишүүдийнхээ оролцоог хангана. Анхан, дунд шатны байгууллагуудынхны санал бодлыг сонсоно.
Улс төрч олны тусын төлөө ажилладаг мэргэжил байх учиртай. Олны хоо, ардынхаа үгийг сонсож дунд нь байж байж ардын нам ардын нам байна, олон түмний нам байна. Олон хэлбэрээр, уулзалт, ярилцлага, твиттер, фэйсбүүк, интернэт намын дотоод сүлжээгээр санал бодлоо чөлөөтэй илгээдэг, тэднийг сонсдог, хариуг нь өгч ард түм ний хүсэн хүлээсэн шийдвэрийг гаргадаг тогтол цоог бүрдүүлэхийн төлөө ажиллана. Товчхондоо ийм байна.
Р.СОНДОР