УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр хуралдаж, бүлгийн дарга Н.Энхболд сэтгүүлчдэд мэдээлэл хийв. МАН-ын бүлгээс УИХ-ын даргыг сонгох процессийг дахин явуулах, Өвөрхангай аймгийн сонгуулийн маргаантай асуудлыг тохиролцох, сонгуулийн саналыг гараар тоолох тухай гурван шаардлага тавьж, АН-тай зөвшилцөх санал тавиад байгаа билээ. Харин АН олонхийг бүрдүүлэх үүднээс МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл, ИЗНН, бие даагчидтай зөвшилцсөн учраас МАН-тай зөвшилцөх шаардлагагүй гэдгээ мэдэгдсэн.
УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар эдгээр асуудлыг авч хэлэлцээд зөвшилцлийг үргэлжлүүлэн хийх нь зүйтэй гэсэн шийдвэрт хүрлээ. Парламентын ёсонд цөөнхөө хүндэтгэх, цөөнхийн цаана байгаа сонгогчдын хүсэл сонирхлыг илэрхийлэх нь хамгийн том зарчим тул цөөнх ямар ч хамаагүй гэдэг байдлаар УИХ-ын ажилд хандаж болохгүй гэсэн байр суурьтай байгаагаа тус намын бүлгийн дарга Н.Энхболд хэлсэн. Түүнчлэн МАН-ын хувьд гурван ч бүлэг байгуулах хэмжээний суудлыг УИХ-д авсан учраас АН асуудалд хүндэтгэлтэй хандана хэмээн найдаж буйгаа тэрбээр энэ үеэр мөн хэлэв.
Харин УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эр дэнэбат “МАН-аас зөвшилцөх тухай бичгээ долоодугаар сарын 25-нд явуулсан. Үүнийг зөвшилцсөн гэж ойлгож болно. Бид хуулийн хүрээнд явж байгаа асуудлыг аль байгууллага шийдэх ёстой, түүгээр шийдвэрлүүлнэ гэж үзэж байгаа. УИХ-ын даргыг сон гох асуудал хуулийн дагуу явагдсан. УИХ олонхио бүрдүүлж, даргаа сонгосон. Ямар ч хууль зөрчөөгүй. Сонгуулийг намууд зохион байгуулаагүй тул тэр тухай асуудлыг намууд шийдэхгүй. Тиймээс холбогдох байгууллагууд нь ший дэх ёстой. Өвөрхангайн асуудлыг шүүхэд гомдол гаргасан бол эцсийн шийдвэрийг шүүх, сонгуулийн тойргийн хороо шийднэ. Саналыг хэрхэн тоолохыг Сонгуулийн хуулиар тогтоосон. Тиймээс бид хуулиас гадуур шийдвэр гаргаж болохгүй” гэжээ.
Б.ДУЛАМ