УИХ-ын 10 дугаар тойргийн маргааны талаар иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл болох“Сайн цаг” ТББ болон “Шударга сонгууль 2012” хуульчдын хөдөлгөөнийнхөн дээрх асуудлаар хэвлэлийнхэнд хандаж, өөрсдийн байр сууриа илэрхийллээ.
Тэд МАН-аас нэр дэвшигчдийн бүх үйлдэл нь баримттай, үүнийг нь эрх мэдэл бүхий шүүх байгууллага шүүн хэлэлцээд зохих шийдвэрийг гаргасан байхад УИХ-ын 10 дугаар тойргийн сонгуулийн хороо үүнийг үл тоомсорлож байгаа нь ёсзүйгүй асуудал төдийгүй Монгол Улсын шүүх байгууллагыг хэрэгсэхгүй байгаагаа илэрхийлж байна хэмээн үзэж байгаа аж. Тиймээс энэ талаар Өвөрхангай аймгийн МАН-ын удирдлагууд, тойргийн сонгуулийн хороо болох дээд шатны байгууллага болох СЕХ-нд шаардлага хүргүүлж байгаа аж.
Б.МАНДУХАЙ