УИХ-ын шинэ гишүүд тангараг өргөснөөс хойш 20 гаруй хоног өнгөрлөө. Гэвч өнөөдрийг хүртэл Парламентын үйл ажиллагаа цэгцэрч, хамтарсан Засгийн газар байгуулагдах нь байтугай бүтэц бүрэлдэхүүн нь ч тодорхойгүй хэвээр байна. Парламентад аль ч нам олонх болж чадаагүй. Үүнээс үүдэлтэй урт настай, удаан жаргалтай улс төрийн зөвшилцлүүд улс төрийн хуйвалдаан, тохиролцоо болон хувираад байна.
Үүний хамгийн сүүлийн жишээ бол МАН-ын дарга Ө.Энхтүвшин УИХ-ын дарга З.Энхболд болон АН-ын дарга Н.Алтанхуяг нартай уулзахдаа тавьсан шаардлага юм. АН парламентад хамгийн олон суудал авсан. Тийм дээ УИХ-ын даргад нэр дэв шүүлсэн. Харамсалтай нь “хоёр дахь” олонх болсон намтай зөвшилцөлгүй, оролцоог үйгээр нь УИХ-ын даргыг сонгосон нь МАН-ынхныг Үнд сэн хуулийн цэ цэд хандаж, Парламентын үйл ажиллагаанд оролцохгүй хэмээн гэдийхэд хүргэсэн. Үүнээс үүдэн хоёр намын зөвшилцөх үйл ажиллагаа эхэлсэн ч зөвшилцөл нь тохиролцоо болох магадлал өндөр болов.
МАН-ынхан Өвөрхангайгаас УИХ-ын гишүүний түр үнэмлэхээ авсан ч тангаргаа өргөж чадаагүй хоёр гишүүнээ хүлээн зөвшөөрөхийг АН-д тулгажээ. Энэ нь Монголын улс төрд барьцааны зөвшилцөл гэх шинэ нэр томьёог оруулж ирээд байна. Тэр тусмаа шүүхээр хянан шийдэгдэж буй маргаантай асуудлыг улс төрийн зөвшилцөл нэрийн дор тохиролцоогоор шийдэхийг оролдож буй нь олон жилийн түүхтэй энэ улс төрийн хүчнийг ямар өрөвдмөөр түвшинд хүрснийг харуулав. МАН-ын дарга Ө.Энхтүвшин УИХ-ын дарга З.Энхболд, АНын дарга Н.Алтанхуяг нартай уулзахдаа “Өвөрхангай аймгийн хоёр мандатын талаарх шүүхийн шийдвэрийг түргэвчилж, хоёр гишүүний тангаргийг өргүүлэх хэрэгтэй байна. Та УИХ-ын даргаар сонгогдсон бол энэ асуудалд онцгой анхаарна уу” гэсэн хүсэлт тавьсан хэмээн сэтгүүлчдэд хэлсэн. Хүсэлт гэхэд арай ахадмаар ийм шаардлага тавьсан нь хууль тогтоох дээд байгууллагын тэргүүнийг шүүхэд нөлөөлөхийг шаардлаа хэмээн үзэхэд хүргээд байгаа юм. Үүнийг ард түмний сонголтыг тохиролцоогоор шийдэх гэсэн, хараат бус шүүх засаглалд хөндлөнгөөс нөлөөлө- хийг оролдсон улс төрийн бүдүүлэг бойкот хэмээн дүгнэж болохоор байна.
Уг нь улс төрийн намуудын зөвшилцөлд шүүхийн асуудал огт хамааралгүй байх учиртай. Тэр тусмаа хууль зөрчсөн нь анхан шатны шүүхээр шийдэгдсэн, давж заалдах шатны шүүхэд хянагдаж буй ийм асуудлыг МАН-ынхан улс төрийн зөвшилцлийнхөө барьцаа болгон гаргаж тавьсан нь улс төрийн ууган намын хувьд дэндүү гэмээр болчимгүй алхам юм. Шүүх хараат бус ажиллах ёстой бие даасан засаглал. Тэр тусмаа улс төрөөс хараат бус ажиллах ёстой. Гэтэл МАН-ынхан шүүхийн шийдвэрлэх асуудлыг улс төртэй барьцалдуулан, УИХ-ын даргад хандаж, УИХ-аас ажлын хэсэг хүртэл байгуулахаар болж буй нь шүүхэд нөлөөлөх оролдлого хэмээн олон нийт эгдүүцэж хүлээн авч байна. Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд хэн ч байсан шүүхийн шийдвэрт нөлөөлөх ёсгүй. Тэр тусмаа аль нэг нам, хэн нэг улстөрч хоо рондоо тохиролцоод шийдчихдэг зүйл биш. Өмнө нь тэгж болдог байсан байж магадгүй.
Харин одоо шударга бус шийдвэр, улстөрчдийн хууль бус тохиролцоо, хуйвалдааны үе дууссан хэмээн ард түмэн итгэж, найдаж буй. Үүнийг Өвөрхангай, Увс, Орхон аймаг дахь сонгуулийн хууль зөрчсөн эсэх маргаанд шүүх засаглал шударга, хуулийн дагуу цэг тавьснаар харуулах ёстой. Улс төрийн намууд ярилцаад, будлиулаад, тохиролцоод сонгуулийн дүнг өөрчилж болдог гэсэн сэтгэлгээнээсээ салах цаг болжээ, улстөрчид өө. МАН, АН-ын зөвшилцлийн барьцаа болоод байгаа Өвөрхангайн тойргийн хувьд МАН-аас нэр дэвшсэн Н.Төмөрхүү, С.Чинзориг нарыг Сонгуулийн тухай хууль зөрчиж, сонгогчдод эд зүйл тараасан хууль бус үйлдэл нь анхан шатны шүүхээр тогтоогдсон. Тиймээс СЕХ нэрийг нь Ерөнхийлөгчид өргөн барихаас татгалзсан. Тэд үүнийг хүлээн зөвшөөрөлгүй Нийслэлийн шүүхэд давж заалдан шүүх хуралдааны товыг хоёр ч удаа зарласан боловч өнөөдрийг хүртэл шийдвэрлэж чадаагүй байгаа.
Уг нь, өнгөрсөн долоо хоногт шүүх хурал хийхээр товлосон. Гэвч АН-аас нэр дэвшсэн Г.Батхүү, Д.Зоригт нарын бие төлөөлөгч шүүх бүрэлдэхүүнээс татгалзах хүсэлт гаргаснаар шүүх хурал тодорхойгүй хугацаагаар хойшлоод байгаа юм. Гэтэл энэ маргаан өнөөдөр УИХын даргын түвшинд, МАН, АН-ын зөвшилцлийн хэмжээнд барьцаа болж, улстөржсөн нь Монголын шүүхэд улс төрийн нөлөө орох үүд хаалгыг нээгээд байна. Цаашид хүн бүр хуулиа мөрддөг, хуулийн хүрээнд ажилладаг болъё гэвэл сонгуулийн хууль зөрчсөн дээрх ноцтой асуудлуудыг хуйвалдаж, тохиролцолгүйгээр шударгаар шийдэх учиртай. Дээрх маргаантай байгаа тойрогт нэр дэвшигчдийн хууль зөрчсөн үйлдэл нь олон хүнийг хамарсан, тараасан эд зүйл нь их хэмжээтэй нь нотлогдвол Эрүүгийн хуульд зааснаар Төрийн эсрэг гэмт хэрэг т болно. Тиймээс Увс, Орхон аймагт нэр дэвшсэн нэр бүхий хүмүүст “Төрийн эрхийг Үндсэн хуулийн бус аргаар авахыг завдсан” гэсэн зүйлчлэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм.
Шүүхийн ажиллагаанд саад тавих, шүүхийн шийдвэрийг улс төрийн тохиролцооны хэрэгсэл мэт үзэх нь өөрөө төрийн эрхийг Үндсэн хуулийн бус аргаар авахыг завдсанаас илүү ард түмний сонголтын эсрэг гэмт хэрэг мөн. Тиймээс шүүхийг тохиролцооны хэрэгсэл болгохыг оролддог, зөвшилцөл нэрийн дор хуйвалддаг, төрийн ажлыг барьцаалдаг Монголын улс төрд “соёлын” хувьсгал хийх цаг нь болжээ.