Соёлын төв өргөө болон “City Tower”-ийн дунд барьж буй барилгын газар шорооны ажлаас болж өчигдөр Төрийн ордонд интернэтийн сүлжээ тасарсан юм. 09.20-11.00 цаг хүртэл цаг гаруйн хугацаанд Төрийн ордон ийнхүү ертөнцөөс тасрав.
УИХ, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар тэр чигээрээ байрладаг энэ Ордонд интернэтийн сүлжээ, цахилгаан тасрах учиргүй. Гэвч газар шорооны ажил хийж буй нөхдүүд үүнийг мартсан бололтой, осол гаргажээ.
УИХ-ын Тамгын газрын техникийн ажилтнууд нөөц шугам руу шилжүүлэх арга хэмжээ авснаар сүлжээ хэвийн ажиллаж эхэлсэн байна.