УИХ дахь МАН-ын бүлгийн 25 гишүүн олонх спикерийг хууль бусаар сонгосон хэмээн үзэж Цэцэд хандсан билээ. Тэд Цэцийн дүгнэлтийг хүлээлгүйгээр АН-ынхантай тохиролцох санал тавьсан нь бүтэлгүйтсэн. Тиймээс УИХ-ын үйл ажиллагаанд оролцохгүй гэсэн байр сууриа хадгалж буй юм. Мөн “Бүх зүйл хуулийн хүрээнд болтол энэ байр сууриа хадгална” гэжээ. Гэтэл Цэцийн дарга Л.Амарсанаа эдүгээ амарч буй юм байна. Түүнийг ирэхээр Үндсэн хуулийн Цэц МАНын гомдлыг хэлэлцэх гэнэ.
С.ТУУЛ