З.Энхболдыг УИХ-ын даргаар сонгогдсонд нь баяр хүргэж, Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурлын Байнгын хорооны дарга У.Бангуо, Бүгд найрамдах Чех улсын Парламентын сенатын танхимын Ерөнхийлөгч М.Штех, БНАСАУ-ын Улсын ардын дээд хурлын дарга Че Те Бок, Бүгд найрамдах социалист Вьетнам улсын Үндэсний Ассамблейн дарга Нгүен Синь Хунг нараас мэндчилгээ ирүүлсэн байна.
Хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа, түүний дотор хууль тогтоох дээд байгууллагуудын хамтын ажиллагааг цаашид улам өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө хамтран ажиллахад таатай байгаагаа парламентын Спике рүүд баярын мэндчилгээндээ илэрхийлээд УИХ-ын даргад ажлын амжилт хүсчээ. Мөн Бүгд найрамдах Турк улсаас Монгол Улсад суугаа Онц Бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мустафа Сарныч, БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ли Тэ Ру, Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Такэнори Шимизү, Монгол Улсаас ОХУ-ын Улсын Екатеринбург хотноо суугаа Өргөмжит консул В.А.Воротников түүнд баяр хүргэж, ажлын амжилт хүссэн байна.
С.ТУУЛ