УИХ-ын гишүүнээр хэд хэдэн удаа сонгогдон ажилласан ч спикер хийж байгаагүй учраас З.Энхболдод бас туршлагагүйтэх үе гарч буй аж.
Лхагва гаригийн чуулганы хуралдааныг удирдахдаа тэрбээр бага зэрэг будилав. Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар гишүүн А.Бакейг сонгох тухай асуудлыг чуулганаар хэлэлцэж байлаа. Байнгын хорооноос түүний нэрийг даргадаа дэвшүүлснийг танилцуулсны дараа УИХ-ын дарга асуулттай хүн байгаа эсэхийг лавлав. Хүн байсангүй. Тэгмэгц спикер маань дараагийн асуудлаа шууд уншиж гарлаа. Тэгснээ “Өө, энэ чинь болоогүй юм байна. Юу билээ…” хэмээн тээнэгэлзэв. Хурал зохион байгуулагч түүнд тусламж үзүүлж, заавар өгсний дараа “За Байнгын хорооны даргад нэр дэвшигчийн талаар санал хэлэх хүн байна уу” хэмээн сая нэг өмнөх ажлаа дуусгаад алхаа цохиж харагдсан.
С.УУЛ