Өнөөдөр манай ширэн бээлийтнүүд будант Альбионд хүч сорино. Эрэгтэйчүүдийн 49 кг-д П.Сэрдамба Энэтхэгийн боксчин Лайшрам Девендро Синхтэй Улаанбаатарын цагаар 21.15-аас тулалдах бол 64 кг-д У.Мөнх-Эрдэнэ Маврикийн Ричарно Колинтой 04.00 цагаас нударга зөрүүлэх ажээ. Харин ням гаригт манай тамирчид амрах юм байна. Даваа гаригт урт бууч Н.Баяраа 50 метрт гурван байрлалаас буудах дасгалд эндхийн цагаар 21.45-аас онч сорих юм.
Б.ТОГТОХ