Лондоны олимпийн татамид эмэгтэйчүүдийн -78 кг-ын жинд ОУХМ П.Лхамдэгд санаанд хүрэхүйц амжилт үзүүлсэнгүй. Эхний барилдаанаа Их Британийн жүдоч Жемма Гиббонст эхлээд юүко үнэлгээ алдсан ч хугацаа дуусах дөхөх үед түүнээс юүко “салгасан”. Гэвч тэмцээн өндөрлөхөд долоон секунд дутуу байхад дахин юүко алдсанаар зохион байгуулагч орны бөхөд ялагдсан билээ. Британи жүдоч цаашид шигшээд шалгарч, аваргын төлөөх тулаанд АНУ-ын бөхөд ялагдсан билээ. Лхамаа Бээжингийн олимпод долдугаар байр эзэлсэн амжилтаа баталгаажуулж чадаагүй нь харамсалтай.
Б.ӨЛЗИЙ