УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид өчигдөр асуулт тавьжээ. Манай улсаас хууль бусаар хил давуулан гаргаж дуудлагаар худалдахыг завдаж байсан Тринозавр батаартай түүний асуулт холбоотой аж.
Уг хэргийг үйлдсэн АНУ-ын иргэн Эрик Прокопи өөр үлэг гүрвэлийн ясыг хил дамнуулан худалдсан нь илэрсэн юм байна. Тринозавр батаарын хэргийн бусад холбогдогчийг илрүүлэх талаар манай ХЗДХЯ ямар арга хэмжээ авч буйг эрхэм гишүүн сайдаас нь асуужээ. Энэ асуудлаар ямар нэг хяналт шалгалт явуулсан уу, хууль бус наймаа хийсэн дээрх иргэд хэзээ, хэдий хугацаагаар манай улсад нэвтэрч байсан зэргийг тодруулахыг тэрбээр хүссэн байна.