Төрийн ордны “Г” танхимд хэвлэлийн бага хурал зохион байгуулдаг. Уг өрөөний байнгын үйлчлүүлэгч нь УИХ-ын гишүүн С.Ганбаатар, О.Баасанхүү нар болоод буй. Тэд худалч хүнд өдөрт нэг удаа хэвлэлийн хурал хийдэг. Өчигдөр гишүүн Ж.Батзандан тэнд 11.00 цагт хэвлэлийн хурал хийлгэхээр цаг авсан байж л дээ. Гэтэл 12.00 цагт С.Ганбаатар ээлжит мэдээллээ хийхээр төлөвлөсөн атлаа 11.00 цагт зэрэгцэн ирэв. Ж.Батзандан телевизийн камер нэмэгдэхийг хүлээгээд сууж байтал нөгөөх нь орж ирээд “Би банкны асуудлаар мэдээлэл хийх гэж байгаа шүү. Тэр нь бол…” гээд ярьж эхлэв. АН-ын гишүүн дургүйцэж, “Та өөрийнхөө цаг дээр наадхаа ярьчихгүй юү” гээд “Ер нь та чинь байнга л энд сууж байдаг юм билээ шүү дээ. Бараг таны өрөө болчихсон юм биш үү. Өрөөг чинь 30 минут түрээсэлж болно биз дээ” хэмээн цаашлуулав.