Монгол Улс дахь АНУ-ын Элчин сайдын яамнаас МУИС-ийн Бизнесийн сургуулийн сургалтын үйл ажиллагаанд туслах зорилгоор SimVenture бизнесийн симуляци тоглоом бэлэглэлээ. Энэ тоглоомыг дэлхийн бизнесийн шилдэг сургуулиуд сургалтдаа ашигладаг бөгөөд оюутнуудад бизнес байгуулах, удирдах онолын мэдлэгийг батжуулахад туслах зорилготой, бодит байдалтай ойролцоогоор зохиомжилсон, компани удирдах дадал олгодог программ юм.