Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, дүүргийн гэрэлтүүлэг хариуцсан мэргэжилтнүүд, нийтийн үйлчилгээний “Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ-ын инженерүүд хамтран төвийн зургаан дүүргийн гэрэлтүүлгийг шалгажээ. Хамтарсан шалгалтаар Баянзүрх дүүргийн Дарь эх, Ганц худаг, Жанжин, Цайзын ар хэсэгт гэрэлтүүлэг нэмэх шаардлагатай хэмээн үзэж, 130 сүүн гэрэл тавьснаас гадна 15 лед гэрэлтүүлгийг засварлажээ. Мөн Сонгинохайрхан дүүргийн Энх тайвны өргөн чөлөө, Үйлдвэрчний эвлэлийн гудамжнуудын шон дээр наасан зарлал цааснуудыг хуулж цэвэрлэсэн байна. Түүнчлэн тус дүүргийн хэд хэдэн хорооны гэр хорооллын гэрэлтүүлгийг шалган, шаардлага хангахгүй 32 гэрэлтүүлгийн толгойг шинэчилжээ.