Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төв, Нийслэлийн Замын цагдаагийн газартай хамтран зөрчил илрүүлэгч хяналтын камерын тусламжтайгаар замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолооч нарт хариуцлага тооцон ажиллаж байна.
Өнгөрсөн амралтын өдөр буюу энэ сарын 14-ний бямба гарагт 45 зөрчил гарчээ. Үүнээс улаан гэрлэн дохионы 33, хурд хэтрүүлсэн 12 зөрчил бүртгэгджээ. Харин ням гарагт 101 зөрчил илрүүлжээ. Үүнээс улаан гэрэл дохионы 48, хурд хэтрүүлсэн 53 зөрчил бүртгэгджээ. "Замын хөдөлгөөний хяналтын камераар илрүүлсэн зөрчилд хариуцлага тооцох журам”-ыг мөрдөж эхэлснээс хойш гарч болзошгүй зам тээврийн ослоос урьдчилан сэргийлж, замын хөдөлгөөний зөрчил буурч байгаа аж.