Хэлмэгдэгсдийн хөшөөний дэргэд суулт зарлаж, иргэдээс Монгол Улсын Ерөнхийлөгчийг огцруулах саналд гарын үсэг цуглуулж буй “Босоо хөх Монгол” төрийн бус байгууллагын гишүүн хүн зодож танхайрчээ.
Чингэлтэй дүүргийн Цагдаагийн I хэлтсийн эх сурвалжийн хэлснээр тус хөдөлгөөний гишүүн Ө.Өнөржаргал нь үзэл бодлын зөрүүгээс болж маргалдахдаа “Ногоон хас” төрийн бус байгууллагын тэргүүн М.Бямбадоржийг хэд хэдэн удаа цохиод авчээ.
Өдгөө уг асуудлыг тус хэлтэст шалгаж буй бөгөөд хэрэг бүртгэлтийн ажиллагаа хийж эхэлсэн, хараахан эрүүгийн хэрэг үүсгээгүй гэв.