Үндэсний статистикийн хороо “Аймаг, нийслэлийн салбарын удирдах ажилтнуудын зөвлөлгөөн"-ийг Улаанбаатар хотноо зохион байгуулж эхэллээ.
Энэхүү ажлын хүрээнд өнөөдөр буюу НҮБ-тай хамтран “Дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлага, статистикийн үүрэг, оролцоо” сэдэвт семинарыг зохион байгуулсан юм.Семинарт ҮСХ-ны удирдлага, хэлтсийн дарга, статистикч, ахлах шинжээч нар, нийслэл, аймаг, дүүргийн статистикийн газар, хэлтсийн дарга, ахлах мэргэжилтнүүд, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн ажилтнууд оролцлоо. Дэлхийн хөгжлийн чиг хандлага, зорилтын хүрээнд “Мянганы хөгжлийн зорилтын туршлага сургамж ба дэлхий нийтийн шийдвэрлэх үе” сэдвээр НҮБХХ-ийн ахлах эдийн засагч Саураб Сингх, “2015 оноос хойшхи хөгжлийн хөтөлбөр ба тогтвортой хөгжлийн зорилт, Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилтын зөвлөлдөх үйл ажиллагааны үр дүн” сэдвээр НҮБ-ын зохицуулагч мэргэжилтэн А.Цэцэгмаа, “Их мэдээлэл, мэдээллийн хувьсгал, нээлттэй мэдээлэл” сэдвээр ҮСХ-ны дарга С.Мэндсайхан нар илтгэл тавьж хэлэлцүүллээ.
Мөн үеэр үндэсний статистикийн системийн шинэчлэл, өөрчлөлтийн хүрээнд “Олон улсын статистикийн байгууллагын хөгжлийн бодлого, стратеги” сэдвээр ҮСХ-ны НБХАГ-ын дарга Б.Бадамцэцэг, “Монгол Улсын хөгжлийн бодлого ба мэдээллийн хэрэглээ” сэдвээр ҮСХ-ны дарга С.Мэндсайхан, “Албан ёсны статистикийг 2016-2020 онд хөгжүүлэх стратеги чиглэлүүд” сэдвээр ҮСХ-ны БТМГ-ын дарга Б.Ганбат, “АНУ-ын статистикийн үйл ажиллагаатай танилцсан аяллын тайлан” сэдвээр Дорнод аймгийн статистикийн хэлтсийн дарга Д.Энхбаатар нар илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэв. Семинарын төгсгөлд Цаг ашиглалтын судалгааны зорилго, ач холбогдол, зохион байгуулалт удирдамжийн талаар дэлгэрэнгүй танилцуулга хийлээ.