УИХ-ын Тамгын газраас парламентын үйл ажиллагааг сурвалжлах сэтгүүлчдийн үнэмлэхийг шинэчлэхээр болжээ. Тамгын газраас “Цахим парламент” төсөл хэрэгжүүлснээр Төрийн ордонд телевизийн сэтгүүлч, зураглаач нарт зориулсан, тусгай техник, тоног төхөөрөмж бүхий өрөө гаргаж өгсөн юм.
Улмаар УИХ-ын чуулган, Байнгын хороодын хуралдаанд зураглаач нар орохоо больж, Тамгын газраас хийсэн бичлэгээс хэрэгтэйгээ хуулж авдаг болсон. Пластик, “ухаалаг” үнэмлэхээ сэтгүүлчид уг өрөөнд орохдоо уншуулах гэнэ.
Сонин, сайтын сэтгүүлчдийн хувьд Төрийн ордны зүүн жигүүрт ажлын өрөө бэлтгэж өгсөн. Юутай ч сэтгүүлчдийн шинэ үнэмлэхийг хаврын чуулган эхлэхийн өмнө бэлэн болгох юм байна.