Налайх дүүргийн ЗДТГ-аас Цэвэр агаар төсөлд хамтран ажиллах санал тавьсны дагуу холбогдох мэдээлэл судалгааг үндэслэн “Зуух” хөтөлбөрийг тус дүүрэгт өргөжүүлэн хэрэгжүүлэхээр болжээ.
Хөтөлбөрийн албан ёсны нээлтийн ажиллагааг тус дүүрэгт зохион байгуулсан байна. Нээлтийн ажиллагааны үеэр 300 орчим иргэдэд мэдээлэл, зөвлөгөө өгч, үзүүлэх сургалтад хамруулжээ. Налайх дүүрэгт хэрэгжих “Зуух” хөтөлбөр нь өчигдрөөс эхлэн 3 долоо хоног үргэлжлэх юм байна. Энэ хугацаанд өмнө нь хөнгөлөлттэй үнээр зуух авч байгаагүй, нийслэлд албан ёсны харъяалалтай бүх иргэд төсөлд хамрагдах боломжтой хэмээн албаныхан хэллээ.