Намрын чуулганы завсарлагаанаар УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын дарга А.Бакей, УИХ-ын гишүүн, Тусгай хяналтын дэд хорооны дарга Г.Батхүү, Зам тээврийн дэд сайд Х.Ержан нар Баян-Өлгий аймагт ажиллав.
Энэ сарын 8-10-ны өдрүүдэд УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын дарга А.Бакей Улаанхус, Цэнгэл, Ногооннуур, Толбо сумын ард иргэдтэй, 11-ний өдөр УИХ-ын гишүүн Г.Батхүү, Зам тээврийн дэд сайд Х.Ержан нар Өлгий сумын ард иргэдтэй тус тус уулзалт хийв. Гишүүд уулзалтын үеэр УИХ-ын намрын чуулганд хийж хэрэгжүүлсэн ажлуудын талаар товч тайлагнаж, улс орны нийгэм эдийн засгийн байдал, эдийн засгийн хүндрэлийг даван туулах чиглэлээр авч буй арга хэмжээнүүдийн тухай, мөн Шийдлийн Засгийн газар байгуулах болсон шалтгааны талаарх иргэдийн тавьсан асуултанд хариулт өгч ажиллажээ.