Сүхбаатар дүүргийн Ахмадын хороо, Геронтологийн үндэсний төв хамтран “Настанд туслах сайн дурын идэвхтэн” бэлтгэх сургалтыг зохион байгуулж байна. Сургалт энэ сарын 20 хүртэл үргэлжлэх юм. Геронтологийн үндэсний төв нь ахмад настанд үзүүлэх эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, хүн амын эрүүл зан үйл, наслалтыг дэмжих сургалт, сурталчилгааг өргөжүүлэх, настанд туслах сайн дурын идэвхтний мэдлэг чадварыг байнга дээшлүүлж, тэднийг сурч боловсрох боломжоор хангах зорилгоор ийм үйл ажиллагаа явуулж байна. Энэхүү сургалтаар эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлдэг, настанд туслах сайн дурын идэвхтэн бэлтгэх юм. Сургалтад нийслэлийн дүүргүүдийн ахмадууд хамрагджээ. Ингэснээр
ахмадууд эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэх, өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдлэг, ур чадвартай сайн дурын идэвхтэн болох юм байна.