Хүүхдийг хоёр нас хүртэл нь эхийн сүүгээр хооллохыг ДЭМБ зөвлөдөг. Гэсэн ч эх нь нас барсан, угийн сүүгүй, төрөхийн хүндрэл зэрэг эхийн эрүүл мэндийн хүндэтгэх шалтгаанаар сүү орлуулагчийг хэрэглэхийг Эхийн сүү орлуулах бүтээгдэхүүний тухай хуулиар зөвшөөрдөг. Харин эл бүтээгдэхүүнийг олон нийтэд сурталчлахыг хатуу хориглодог.
Гэтэл сүүлийн үед сүү орлуулах төрөл бүрийн бүтээгдэхүүнийг цахим сүлжээ, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр сурталчилдаг болжээ. Үүний дагуу НМХГ-аас шалгалт хийхэд Япон улсын “Вакода” компанийн “Хай хай”, “Гүм гүм” нэртэй, “их эрсдэлтэй” ангилалд хамаарах эхийн сүү орлуулагчийг гаалийн байгууллагад мэдүүлэлгүйгээр хил, гүний мэргэжлийн хяналтаас нуун, хилээр оруулж ирж буй нь тогтоогджээ.
Тус бүтээгдэхүүнүүдийг нэр бүхий аж ахуйн нэгж, иргэд барилгын материал, гоо сайхны бараа борлуулдаг, хумсны маникюр хийдэг зэрэг газарт худалдаж байсан аж. Түүнчлэн эхийн сүү орлуулагчийн шошгон дээрх мэдээллийг япон хэлээр бичсэн, эмчийн зөвлөмж, санамж наагаагүй, чанар, аюулгүйн ямар ч баталгаагүй байжээ.
О.БАТ-УНДРАХ