Хилийн 0311 дүгээр ангийн хариуцсан хэсгээр энэ сарын 2-ны өдөр Увс аймгийн Тэс сумын иргэн Л-ийн 630 толгой хонь бэлчээрээр хилд тулсныг хилчид илрүүлжээ.
Мөн өдөр Хилийн 0245 дугаар ангийн хариуцсан хэсгээр Увс аймгийн Давст сумын иргэн Н-ийн нэг үхэр, энэ сарын 3-нд Хилийн 0168 дугаар ангийн хариуцсан хэсгээр Өмнөговь аймгийн Ханбогд сумын иргэн Н-ийн 15 толгой үхэр, энэ сарын 8-нд Хилийн 0285 дугаар ангийн хариуцсан хэсгээр Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын иргэн С-ийн 64 тооны үхэр, Хилийн 0130 дугаар ангийн хариуцсан хэсгээр Ховд аймгийн Үенч сумын иргэн Б-гийн 39 толгой адуу тус тус бэлчээрээр хилд тулсныг хилийн манаа илрүүлэн Захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу торгууль ногдуулж, малыг эздэд нь хүлээлгэн өгсөн байна.