Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллага (ДМАЭМБ) гишүүн 180 орныхоо статусыг Хуурай газрын мал, амьтны эрүүл мэндийн кодексын дагуу тав ангилжээ. Аль ангилалд хэдэн улс багтсаныг дор харуулав. Энэхүү кодексыг хамгийн сүүлд 2014 оны долдугаар сард шинэчилсэн юм байна. Шүлхийн вакцин тарьсан, эрүүл статустай улс гэсэн жагсаалтад БНСУ, Уругвай гэсэн хоёрхон улс оржээ. Манай улсад байсхийгээд шүлхий гардаг учраас эрүүл орны тоонд багтах боломжгүй. Харин малдаа шүлхийн вакцин тарьсан, шүлхийгээр эрүүл статустай улсын бүс нутагт баруун аймгуудаа бүртгүүлэх боломж байсан учраас чамгүй хугацаанд хичээсэн. Харамсалтай нь 2012 оны зургадугаар сард Баян-Өлгий аймгийн Баян нуурт, эдүгээ Ховд аймгийн Булган, Үенч суманд энэ гоц халдварт өвчин гарчихлаа.
Малдаа шүлхийн вакцин тариагүй, шүлхийгээр эрүүл статустай улс 65
Малдаа шүлхийн вакцин тарьсан, шүлхийгээр эрүүл статустай улс хоёр
Малдаа шүлхийн вакцин тариагүй, шүлхийгээр эрүүл статустай улсын бүс нутаг-11 улсын 16 бүс нутаг;
Шүлхийн вакцин тарьсан, шүлхийгээр эрүүл бүсийн статустай улсын бүс нутаг-7 улсын 10 бүс
Шүлхийн статус нь тодорхойгүй
Шүлхийн вакцин тариагүй, эрүүл статустай улсууд
Хуурай газрын мал, амьтны эрүүл мэндийн кодексын 8.7 дахь хэсэгт заагдсан ангилалд 65 улс багтжээ. Шүлхийн вакцин тариагүй, шүлхийгээр эрүүл гэсэн статустай эдгээр орныг хүснэгтээс харна уу.
|
Албани |
Франц |
Нидерланд |
|
Австри |
Герман |
Шинэ Каледони |
|
Австрали |
Грек |
Шинэ Зеланд |
|
Беларусь |
Гватемал |
Никарагуа |
|
Бельги |
Гайна |
Норвеги |
|
Белиз |
Гайти |
Панам |
|
Босни-Герцеговин |
Гондурас |
Польш |
|
Бруней |
Унгар |
Португал |
|
Болгар |
Исланд |
Румын |
|
Канад |
Индонез |
Сан Марино |
|
Чили |
Ирланд |
Серби |
|
Коста Рика |
Итали |
Сингапур |
|
Хорвати |
Япон |
Словак |
|
Куба |
Латви |
Словен |
|
Кипр |
Лесото |
Свазиленд |
|
Чех |
Литва |
Швед |
|
Дани |
Люксенбург |
Швейцарь |
|
Доминиканы БНУ |
Мадагаскар |
Украин |
|
Эль Сальвадор |
Мальта |
Англи |
|
Эстони |
Маврикий |
АНУ |
|
Финланд |
Мексик |
Вануату |
|
Македони |
Черногори |
|