“Ямар мэргэжилтэй болдог юм билээ” хэмээн тээнэгэлзэж яваа залууст дуулгах мэдээ байна. МЗХ-ны дэргэдэх Залуучуудын хөдөлмөрийн төв бирж ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад мэргэжлээ зөв сонгоход нь туслах зорилгоор “Миний мэргэжил хамгийн гоё” цуврал лекц зохион байгуулж эхэллээ. Монгол Улсад хамгийн эрэлттэй байгаа найман мэргэжлийг танилцуулж, мэдээлэл өгөх энэ лекц үнэ төлбөргүй. Долоо хоног бүрийн мягмар гаригт МЗХ-ны “Залуус” танхимд 14.14 цагаас эхлэх энэ арга хэмжээнд салбар салбартаа манлайлж буй залуусын төлөөлөл оролцож, өөрсдийнхөө мэргэжлийг “сурталчилна”. Цуврал лекцийн салхийг “БАУ стандарт” ХХК-ийн захирал, барилгын инженер Б.Нанзаддорж хагална.
Монголд эрэлттэй байгаа найман мэргэжил:
барилгын инженер,
уул уурхайн тоног төхөөрөмж ашиглалтын инженер,
хүний их эмч,
усны нөөц, экологийн мэргэжилтэн,
сэргээгдэх эрчим хүчний мэргэжилтэн,
мэдээллийн системийн инженер, программист,
бага ангийн багш
газрын тосны хадгалалт, тээвэрлэлтийн инженер