Говь-Алтай аймагт төрийн албаны шалгалт энэ сарын 9-11-ний өдрүүдэд явагдаж дууслаа. Шалгалтанд нийт 200 хүн бүртгүүлж өрсөлдөн 23 ажлын байранд 80 хүн тэнцсэн байна.
Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох мэргэшлийн шалгалт авах журам заавар батлах тухай 2013 оны 86 дугаар тогтоолын дагуу шалгалтыг зарлаж үнэлгээ дүн гаргах зааврын дагуу шалгалтын үнэлэлтийг гаргажээ. Уг шалгалтанд тэнцсэн иргэдийг шууд ажлын байранд томилохгүйгээр албан тушаал бүрээр онооны дарааллаар нь жагсаагаад холбогдох материалуудыг нь бүрдүүлж төрийн албаны зөвлөлд явуулжээ.
Төрийн албаны зөвлөл хуралдаж мэргэжлийн шалгалтын дүнг хэлэлцэн төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөц бүрдэх тухай төрийн албаны зөвлөлийн тогтоол гаргаж сайтын нөөцөд бүртгэлтэй иргэдийн жагсаалтад байрлуулсны дараа тухайн иргэнийг мэргэшлийн шалгалтанд тэнцсэнд тооцдог ажээ.