Энэтхэг бол уламжлалт анагаах ухааныг орчин үеийнхтэй хослуулан хөгжүүлж буй ололт амжилтаараа хэзээд дэлхийд дээгүүр “давхидаг” улс. Тэгвэл тэртээ 230 жилийн өмнөөс энэтхэгчүүдийн хэрэглэж ирсэн шидэт нэгэн оогоор өдгөө манай монголчууд шүдээ угаах боломж нээгдээд байна. “Dabur Red” хэмээх оог шидэт гэж онцолсны учир бол уг шүдний оо нь химийн болон эмийн гэх мэт өөр бусад ямар нэгэн нэмэлт бодис агуулаагүй, байгалийн цэвэр бүтээгдэхүүн гэдгээрээ олон улсад хүлээн зөвшөөрөгджээ. Орчин үед бид аль болохоор л эрүүл мэнддээ тустай сайн гэсэн бүтээгдэхүүн болгоныг авч хэрэглэхийг хүсдэг ч үнэндээ хууртах нь олонтаа. Хүмүүст юуг ч яаж ч харагдуулж, бүр итгүүлж чаддаг нь өнөөгийн нийгмийн, техник технологийн асар хурдтай хөгжлийн нэг сул тал болов. Тиймээс бид өдөр тутам хэрэглэдэг оо, сойзоо зөв сонгохоос эхлээд амны хөндийн эрүүл мэнддээ анхаарал тавихгүй бол шүдний өвчлөл хүртэл хорт хавдар үүсгэдгийг Америкийн эрдэмтэд баталжээ. Харин жинхэнэ байгалийн гаралтай бүтээгдэхүүн ямар байдаг вэ, түүнийг хэрэглэхийн ач тус юу вэ. Энэ талаар “Мөнх Жиндмэнэ Уул” компанийн захирал Я.Пүрэвжалтай ярилцлаа.
-“Dabur Red” ооны онцлог, ач холбогдлын талаар та манай уншигчдад хэлж өгөхгүй юү. Монголд маш олон төрлийн оо байхад танай компани яагаад заавал энэ бүтээгдэхүүнийг оруулж ирэх болов?
-Юуны өмнө энэ бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг Энэтхэгийн “Dabur” компани нь өнгөрсөн 230 гаруй жилийн турш ооныхоо найрлага, технологийг өөрчлөөгүй гэдгийг хэлэх нь зүйтэй. Тэрбум гаруй хүнтэй Энэтхэг улсын зах зээлээс шалтгаалаад, савлах хэмжээ, гаднах хайрцаг, сав баглаагаа л янз бүрээр хийдэг. Түүнээс биш орц найрлагаа өөрчлөлгүй өдий хүрсэн нь учиртай. Яагаад гэвэл “Dabur Red” ооны гол давуу тал нь цэвэр байгалийн гаралтай бүтээгдэхүүн гэдгээрээ онцлог. Өдгөө дэлхийн 66 оронд тархаж, онлайн худалдан авагчийн тоо нь нэг тэрбум хүрээд байгаа энэ бүтээгдэхүүнийг бид албан ёсны онцгой эрхтэйгээр Монголынхоо зах зээлд оруулж ирээд буйдаа баяртай байна. Шүд эрүүл бол бие эрүүл гэдэг үг бий. Гэтэл сүүлийн жилүүдэд манай хүн амын дунд шүдний өвчлөл газар авч, насанд хүрсэн хоёр хүн тутмын нэг нь шүдний ямар нэг эмгэгтэй байгааг судалгаа шинжилгээний дүн харуулдаг. Түүнчлэн 40-өөс дээш насны хүмүүс хиймэл шүд хийлгэх нь элбэг болсноос харахад орчин үеийн монголчуудын шүдний эрүүл, бат бөх чанар эрс муудаж байна. Мөн өнгөрсөн хавар орон даяар өрнүүлсэн “Эрүүл монгол хүүхэд” аяны хүрээнд үзлэгт хамрагдсан хүүхдүүдийн 90 гаруй хувь нь амны хөндийн өвчлөлтэй байгааг тогтоосон. Эдгээр судалгаа, тоо баримт бол нүд, чихнийхээ хажуугаар хайхрамжгүй өнгөрөөж боломгүй зүйл гэдгийг хүмүүс мэдэж байгаа болов уу. Гагцхүү шүд хорхойтох, өвдөх, паалан өнгөртөх, буйлны үрэвсэл, амнаас эвгүй үнэр гарах, шүд хага таших зэрэг янз бүрийн асуудалтай хүмүүс ямар бүтээгдэхүүн хэрэглэхээ мэдэхгүй төөрөлддөг. Тэгвэл энэтхэгчүүд амны хөндийн бүх төрлийн өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх зорилгоор энэхүү байгалийн гаралтай оог үйлдвэрлэсэн байдаг юм.
-Цэвэр байгалийн гаралтай бүтээгдэхүүн гэдгийг нь жирийн хэрэглэгч яаж мэдэх вэ?
-Шүдний оог үнэхээр 100 хувь байгалийн гаралтай юу, үгүй юу гэдгийг мэдэхэд уг нь амархан. Ооны савны төгсгөл хэсэг дээр нарийвтар, богино зураасан тэмдэглэгээ байдаг. Тэр тэмдэглэгээ улаан өнгөтэй байвал тухайн оо байгалийн гаралтай түүхий эд+ химийн аргаар гаргаж авсан бодисын холимог гэсэн үг. Хөх цэнхэр бол байгалийн гаралтай түүхий эд+эмийн эмчилгээний бодис агуулсан бүтээгдэхүүн гэдгийг илтгэж байгаа юм. Харин ногоон 100 хувь байгалийн гаралтай гэсэн үг. Гэхдээ хар ногоон өнгийн тэмдэглэгээтэй бол тэр оог цэвэр байгалийн гаралтай гэж хэлэхгүй. Тиймээс хэрэглэгч та бүхэн шүдний оо худалдаж авахдаа саван дээрх тэмдэглэгээг сайн анхаарч байх нь чухал.
-Тэр тэмдэглэгээг хуурамчаар үйлдэх боломжгүй юү?
-Боломжгүй. Олон улсын эрүүл ахуй, чанар, аюулгүй байдлын ISO22000 стандартаар баталгаажсан бүтээгдэхүүн шүү дээ. Тэр стандартын тэмдэгт ямар ч үйлдвэрлэгч гар хүрэх эрхгүй байдаг. Тиймээс бид шинжлэх ухааны үндэслэл, тооцоо судалгаатай юм ярьж байна.
-Тэгвэл уг ооны найрлаганд ямар ургамлууд орсон бэ?
-“Dabur Red” бол анагаах увдистай оо гэдгийг түрүүн хэлсэн. Яагаад гэвэл найрлагандаа “Ayurveda” сударт байдаг, хорт хавдраас урьдчилан сэргийлэх 13 төрлийн ургамал агуулсан гэдгээрээ онцлог. Халуун орны тэдгээр ургамлаас манай монголчуудын сайн мэддэг нь лиш цэцэг, цагаан гаа тэргүүтэн. Glove oil буюу лиш цэцэгний ишийг хоолонд хийх зориулалтар савласныг нь Монголын “Меркури” зэрэг томоохон хүнсний захуудад зардаг юм билээ. Түүнийг нь манай охид бүсгүйчүүд авч зажилдаг гэсэн. Учир нь лиш цэцэг буйлны үрэвслийг анагааж, шүдний өвчинг намдаахын зэрэгцээ цайруулах үйлчилгээтэй ургамал. Бусад нь зөвхөн Энэтхэгт л ургадаг, ховор ургамлууд юм билээ. Хятадууд энэ бүтээгдэхүүнийг дуурайлгаж үйлдвэрлэх гээд судалсан боловч цагаан гаа, лиш цэцэгнээс бусад түүхий эд нь олдоогүй гэдэг.
-Одоо цагт ямар ч бүтээгдэхүүнийг сайн гэж итгэхэд бэрх болж. Шүдний оонд хүртэл хорт хавдар үүсгэдэг бодис агуулагддаг гэх юм. Яг ямар бодис нь тийм хортой болохыг хэн судалж тогтоосон юм бол?
-Ихэнх ооны найрлаганд триклозан гэдэг бодис орсон байдаг. Триклозан нь нянгийн эсрэг үйлчилгээтэй бодис бөгөөд гоо сайхны бүтээгдэхүүн болон гэр ахуйн тавилга, нэхмэл эдлэл, хүүхдийн тоглоом хийхэд хүртэл ордог хамгийн түгээмэл элемент. Хэдий чинээ хүчтэй цайруулагчтай, нянгийн эсрэг гэсэн заалттай оо байх тусмаа тэр хэрээрээ триклозан агуулдаг гэдгийг манайхан мэддэггүй. Гэтэл тэртээ 1969 онд анх АНУ-ын Хүрээлэн буй орчныг хамгаалах нийгэмлэгийнхэн триклозаныг пестицид гэж тэмдэглэн бүртгэж байсан юм билээ. Түүнээс хойш Энэтхэгийн эрдэмтэд ч үүнийг баталсан байдаг. Одоо ч энэ нэршлээрээ шинжлэх ухаанд бичигддэг ба хамгийн сүүлд буюу 2014 оны арваннэгдүгээр сард Калифорнийн их сургуулийн эрдэмтэд Сан Диегогийн Эрүүл мэндийн сургуулийнхантай хамтран уг бодисыг элэгний хавдар, мөн элэгний фиброз үүсгэдгийг лабораторид хулгана дээр хийсэн туршилтаар баталсан байна. Хүн шүдээ угаахдаа оог ямар нэг хэмжээгээр иддэг юм байна. Тиймээс хүний өдөр тутамдаа санамсаргүйгээр “иддэг” триклозаны хэмжээг дундажлан тодорхойлоод, тэр тунгаар хулганад зургаан сарын турш өгөхөд элэгний хавдар үүсгэж байж. Мөн Америкийн хүн амын дунд хийсэн судалгаанаас харахад шээс болон хөхний сүүнээс нь хүртэл триклозан илэрсэн байдаг юм. Гэтэл ганц шүдний оо бус, нянгийн эсрэг савангаас эхлээд хүмүүс бидний өдөр тутмын хэрэглээнд энэ бодис их, бага хэмжээгээр агуулагдсаар байгааг өөрсдөө ч анзаардаггүй. Бас шүдний оонд хамгийн ихээр агуулагддаг фторыг хүний эрүүл мэндэд ноцтой аюул учруулдаг хорт бодис гэдгийг эрдэмтэд анхааруулсаар байна. Нэрт эрдэмтэн Р.Картон “Фторжуулалт бол шинжлэх ухааны үндэслэлгүй, асар том заль юм. Цаг бусын үхэл, төрөлхийн гажиг, хорт хавдар зэрэг олон өвчний урьтал нөхцөл фтороос үүдэлтэй” гэж хэлсэн удаатай. Тиймээс монголчууд бид уламжлалаа хадгалаад, аль болохоор байгалийн гаралтай, энгийн зүйлсээ эдэлж хэрэглэж байвал эрүүл мэндэд тустай гэдгийг хэлэх байна. Эрүүл мэнддээ санаа тавья гэвэл та амны хөндийгөө эрүүлжүүлэхээс эхэл. Тэгэхийн тулд шүдний оогоо зөв сонгохоос бүх зүйл эхэлнэ. Манайх “Та нэг л удаа “Dabur Red” оог худалдаад ав, тэгээд дараа нь өөрөө шийдвэр гарга” гэсэн уриатай.
-Энэ бүтээгдэхүүнийг Монголын зах зээлд нийлүүлэхийн тулд Эрүүл мэндийн яамнаас зөвшөөрөл авах ч юм уу, эсвэл мэргэжлийн хяналтын байгууллагын лабораторийн шинжилгээнд оруулсан уу?
-Тэгэлгүй яах вэ. Хил, гааль, мэргэжлийн хяналтынхан гээд холбогдох бүх байгууллагын шалгуурыг давсан. Мэргэжлийн газрын лабораторийн шинжилгээнд оруулж, химийн болон эмийн ямар нэгэн бодисын хольцгүй цэвэр байгалийн бүтээгдэхүүн гэдгийг баталгаажуулсан. Үүний дараагаар бид гэр хорооллын 100-гаад хүнийг сонгон, оогоо үнэгүй тарааж хэрэглүүлсэн юм. Тэгэхэд “Dabur Red” оогоор нэг удаа угаасан хүмүүсийн шүдний өнгө өмнөхөөсөө мэдэгдэхүйц цагаан болсны дээр амных нь эвгүй үнэр үгүй болсон байсан. Архи үнэртүүлдэг төхөөрөмж шиг үнэр мэдрэгчээр шалгасан юм. Бас нэг сонирхолтой зүйл гэвэл шүд нь өвдсөн гурван хүүхдийн шүдийг өглөө, оройд уг оогоор угаалгахад гурав хоногийн дараа өвчин нь намдаж байсан. Шүдний өвчинг намдааж байгаа гол шалтгаан нь юу вэ гэхээр энэхүү бүтээгдэхүүний найрлаганд орсон pippali, pudina satwa, garic, miswak, babul extract, karpoor, tomar beej зэрэг халуун чанарын ургамлууд юм. Тиймээс “Dabur Red” оогоор угаахад үл ялиг халуун ногооны амт, цагаан гааны сэнгэнэсэн үнэр мэдрэгддэг. Гэхдээ байнга угаагаад ирэхээр дасчихна.
-Хайрцаг дээрх зургийг харахад гэр бүлийн гишүүдийн зураг байна. Тэгэхээр бүх насны хүн хэрэглэх боломжтой гэсэн үг үү?
-Тийм. Гэр бүлийн бүх гишүүн хэрэглэх боломжтой. Энэтхэгт энэ оог хэрэглэгчдийн дийлэнх хувийг хүүхэд эзэлдэг. Тэгээд ч энэтхэгчүүд өөрсдөө уг бүтээгдэхүүнийг бага насны хүүхдийн өсөлтийг хоёр дахин дэмждэг гэж үздэг юм билээ. Учир нь бага насны хүүхдийн хувьд шүд, амны хөндийн эрүүл мэнд гэдэг бол цаашдынх нь өсөлт хөгжилд ихээхэн чухал үүрэгтэй учраас байгалийн гаралтай бүтээгдэхүүн хэрэглүүлэх зайлшгүй шаардлагатай гэдгийг тэндхийн эцэг, эхчүүд сайн мэддэг. Тиймээс Энэтхэгт энэ оог гэр бүлийн хэрэгцээнд зориулан 400 мл-ээр савлаж зардаг юм билээ. Манай нөхцөлд бол худалдан авагчдынхаа нөхцөл боломжоос шалтгаалаад 100, 200 мл-ээр савласныг нь л худалдах юм. Гэхдээ бид энэхүү оог монголчуудынхаа хэрэглээнд нэвтрүүлж, олон гэр бүлийг эрүүл саруул, энх тунх амьдраасай гэж хүсэж байгаа учраас зах зээлийн ханшаас илүү өндөр үнээр худалдахгүй. 200 мл-ийн савлагаатай нь 6180 төгрөгийн үнэтэй гэхээр харьцангуй боломжийн хямд гэсэн үг.
Эцэст нь хэлэхэд, манай бүтээгдэхүүн “Гранд плаза” төвийн супермаркет болон “Миний дэлгүүр” зэрэг сүлжээ дэлгүүрүүдээс бусад бүх худалдааны төвөөр зарагдаж байгаа