Үндэсний Статистикийн хорооноос Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн анхан шатны нэгж болох багийн Засаг дарга нарыг ажил үүргээ явуулахад нь дэмжлэг үзүүлж албаны компьютерт нь вирусээс хамгаалах “Kaspersky” программыг 2 дахь жилдээ 365 хоногийн лизенцтэй суулгуулахаар орон нутагт нь ирүүлжээ.
Энэ хүрээнд Сүхбаатар аймгийн Статистикийн хэлтсээс сумдын багийн Засаг дарга нарын ажлын компьютерт вирусын программ суулгаж өгсөн байна. Мөн тэдний компьютерт аймгийн хүнам, өрхийн мэдээллийн сангийн программыг оруулж баяжилт өөрчлөлтийг тухай бүр хийж боломжтой болгожээ.