Увс аймгийн Түргэн сумын Эмэгтэйчүүдийн зөвлөлөөс Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан олон хүүхэд төрүүлж өсгөсөн 75-аас дээш насны 9 ээжид хүндэтгэл үзүүлжээ.
Тухайлбал, “Бурхан ээж”-ээрРашаант багийн Б.Дариймаа, “Ачлалт ээж”-ээр Баянхайрхан багийн Б.Галя, “Уран ээж”-ээр Баянхайрхан багийн Д.Нүрзэд, “Асралт ээж”-ээр Баянхайрхан багийн Ц.Тэшжаргал, “Өнөр ээж”-ээр Рашаант багийн Б.Цэвэлмаа, “Буянт ээж”-ээрЭрдэнэхайрхан багийн Ц.Алгаа, “Хөдөлмөрч ээж”-ээр Рашаант багийн Н.Юнгэрэн, “Сүүн ээж”-ээр Баянхайрхан багийн Д.Норов, “Энэрэлт ээж”-ээр Рашаант багийн А.Батчулуун нарыг тус тус өргөмжилсөн байна.
Эдгээр сайхан ээжүүдэд Түргэн сумын Улаангом дахь Нутгийн зөвлөлийн тэргүүлэгч С.Цэцэгбал, Е.Баяраа нар хувиасаа хүндэтгэл үзүүлж, урт наслаж удаан жаргахыг хүсчээ.
Энэ үеэр Түргэн сумын эрчүүд “Ээждээ барих бидний бэлэг” нэртэй уран бүтээлийн тоглолт хийсэн байна.