Зорчигч тээврийн анхны тийрэлтэт онгоц MRJ-ийг Японд бямба гаригт туршиж цагт 220 км хурдлуулж үзсэн байна. Ийм хурдаар тус онгоц анх удаа урд хэсгээ газраас хөндийрүүлж чаджээ. Уг онгоцыг бүхэлд нь Японд үйлдвэрлэсэн аж.
Онгоцыг энэ сарын 9-15-нд нисгэж үзэхээр төлөвлөж буй бөгөөд нарийвчилсан товыг цаг агаарын байдалтай уялдуулж тогтоох юм байна. Нислэгийн холын зай нь 1.5-3.5 мянган км байх бололтой.MRJ онгоцны эхний хувилбар нь 78, хоёр дахь нь 90 хүний суудалтай гэнэ. Цаашдаа 100 орчим хүний суудалтай загвар ч гарч ирж болзошгүй аж. Анхны онгоцоо захиалагчдад 2017 онд хүлээлгэж өгөх зорилготой байгаа юм байна.