Ирландын Колуни хотод 200 настай нэгэн мод байжээ. Саяхны нэгэн шуурганаар өвгөн мод өнхрөөд уначихсан юм байна. Гэтэл дороос нь 17-20 орчим настай эрэгтэй хүний араг яс гарсныг судалсан эрдэмтэд 1030-1200 онд хамааралтай гэж тогтоожээ. Нэлээд өндөр, биерхүү тэр хүү өсвөр насандаа хүнд хүчир хөдөлмөр эрхэлдэг байснаас үе мөчний өвчтэй болсон байсныг ч мөн яс нь “хэлсэн” аж. Цээж болон шуундаа нэлээд олон удаа жадаар сүлбүүлэн амиа алдсан хүүг христийн ёсоор оршуулсан байсан гэнэ. Судлаачдын тайлбарласнаар мод ургасан газарт дундад зуунаас өмнө сүм хийд байсан аж.