40 жилийн өмнө ахдаа баярын мэнд хүргэж илгээсэн ил захидал удалгүй эзэндээ буцаад иржээ. Англи эр Рон илгээх хаягаа буруу бичиж гэж бодтол ах Жеффийнх нь гарын үсэг нөгөөх ил захидал дээр байжээ. Тэр цагаас хойш тэд нөгөөх л ил захидалдаа сэтэлийн үгээ товчхон бичээд хоёр бие рүүгээ илгээсээр иржээ. Ингэснээр нэлээд мөнгө хэмнэсэн гэнэ. Хамгийн сонирхолтой нь, Жеффи, Рон хоёрын аав төрсөн ахтайгаа мөн л ганц ил захидлаар харилцдаг байсан аж.